УИХ-ын гишүүн, Өргөдлийн байнгын хорооны дарга О.Баасанхүү
2015.08.21

Ерөнхийлөгч хүсвэл хуулиа санаачилж болно

УИХ-ын гишүүн, Өргөдлийн байнгын хорооны дарга О.Баасанхүүтэй ярилцлаа.

Өршөөлийн тухай хууль ямар хууль болсон бэ. Ерөнхийлөгчийн хоригийг хэрхэн харж байна ?

2008 оны 2,5 саруудад эрүүгийн хууль илүү хатуу болсон. Үүнээс үүдээд нийгэм шоронжиж эхэлсэн. Тиймээс бид шоронжсон байдлыг арилгахын тулд хуулийн төслийг өргөн барьсан. Ерөнхийлөгч  4.1, 7 дугаар зүйл дээр хориг тавьсан байна лээ. Ерөнхийлөгч, Засгийн газар, УИХ бол хууль санаачлах эрх бүхий субьект.  УИХ хууль санаачлах эрхийнхээ дагуу бүрэн эрхээ эдэлж байна.

Энэ хууль дэмжлэг хэр их авсан юм бэ ?

Ирцийн хэмжээ нууцад хамаарагдах учраас тэрийг хэлж болохгүй. Ямар ч байсан 39-с дээш хувиар ирцээ бүрдүүлээд, хаалттай хэлэлцсэн асуудал.

Цаашдаа энэ хоригийг та юу гэж харж байна вэ. УИХ хүлээж авах болов уу?

Хуулийг батлахдаа хууль санаачлагч байнгын хороонд хуулиа өгч, байнгын хороо хэлэлцэх эсэхийг шийдэн анхны болон эцсийн хэлэлцүүлэгт оруулдаг. Үүний дараагаар ёсчлоод Ерөнхийлөгчид өгч, Ерөнхийлөгч хориг тавьдаг. Тавьсан хориг нь МУ-ын Үндсэн хууль болон бусад хуулийг зөрчсөн эсэхийг шалгаад хүчингүй болгож болно. Хэрэв зүйл заалт оруулах ёстой гэж үзвэл хууль санаачлахаас өөр аргагүй. Яагаад гэвэл хэлэлцүүлэг дотор хуулийн заалт нэмж болдоггүй. Ерөнхийлөгч өөрөө хүсч байвал хуулиа санаачлаад л явна.

                            Дэлгэрэнгүйг бичлэгээс үзнэ үү