Гадаад хүнийг өршөөдөг атлаа яагаад Монголчуудаа өршөөж болдоггүй юм
УИХ-ын гишүүн З.Баянсэлэнгэ
2015.08.18

Гадаад хүнийг өршөөдөг атлаа яагаад Монголчуудаа өршөөж болдоггүй юм

УИХ-ын гишүүн З.Баянсэлэнгэ “Гэмт хэргийг янз бүрийн нөхцлийн улмаас үйлдэж байгаа.

Эдийн засгийн нөхцөл байдал, ар гэрийн боломж, ажилгүйдэл, ядуурлын улмаас иргэд нь хулгай дээрэм хийж байна. Ажил хөдөлмөр эрхлээгүйн улмаас олон залуус дэмий сэлгүүцэж, наргиж дарвиж яваад алддаг. Тэр үүднээс Монголын төр иргэддээ өршөөл үзүүлж байгаа. Гэтэл    яагаад       монгол хүнээ өршөөж байхад хориг тавина гэж. Яагаад гадаадын хүнийг өршөөгөөд явуулдаг хэрнээ монгол иргэдээ өршөөж болохгүй байгаа юм бэ. Үүнийг зөв талаас нь харах ёстой. Гэхдээ Ерөнхийлөгч хориг тавих нь төрийн тэргүүний бүрэн эрхийн асуудал.