Би сайд болохгүй ээ. Нас залуу байна
УИХ-ын гишүүн, УИХ дахь “Шударга ёс” бүлгийн дэд дарга З.Баянсэлэнгэ
2015.08.19

Би сайд болохгүй ээ. Нас залуу байна

УИХ-ын гишүүн, УИХ дахь “Шударга ёс” бүлгийн дэд дарга З.Баянсэлэнгийг “ Ярилцах танхим”-даа урьж, ярилцлаа.

-Өршөөлийн хуулийн хэрэгжилтээс урьтаад улстөрчид энэ хуулийг тойрсон улс төрд хөтлөгдөх нь их байна. Та бид хоёрын ярилцлага ч энэ хуулийн тайлбарыг тойрсон ерөнхий сэдвээс эхлэх нь зөв болов уу?

-УИХ онцгой бүрэн эрхийнхээ хүрээнд Өршөөлийн хуулийг баталдаг. Засгийн газрын өргөн барьсан энэ хуулийн төсөл дээр УИХ-д суудалтай намуудын төлөөлөл 14 хоног тасралтгүй ажиллаж байж батлуулсан. Үүнд хориг тавих нь Ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хэрэг. Иймд цаашид УИХ өөрийн баталсан хуулиа хүчин төгөлдөр мөрдүүлэх үү, Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авах уу гэдэг дээр маргаан дэгдэж байна.

-Маргааны гол сэдэв танай эвсэл рүү, Ерөнхийлөгч асан Н.Энхбаяр руу чиглэж байгаа. Иймд эл маргааны талаарх “Шударга ёс” бүлгийн байр суурь уншигчдад тодорхой хүргэхгүй юу?

-Ерөнхийлөгч ч бай, УИХ-ын гишүүн ч бай үг хэлэхдээ хариуцлагаа ухамсарлах ёстой гэсэн хувь хүний зарчим надад байдаг.

Өерөөр хэлбэл, ард түмнийг төлөөлж үг хэлэхдээ бүдүүлэг ёс зүйгүй үг хэрэглэж хэн нь мэдэгдэхгүй баахан авлигач байгаа юм шиг ярьдаг байх ёсгүй гэж боддог. Өөрийн тань асууснаар Н. Энхбаяр гэдэг хүний асуудал зөвхөнМонгол Улсын онцгой чухал бэрхшээл мэтээр асуудалд хандаж болохгүй. Төрийн сэнтийд суугаа хамгийн эрх мэдэлтэй хүн нь жирийн нэг иргэнтэйгээ ингэж үзэлцэх онцгой шаардлага юу юм бэ гэдэгг би жишээ нь өнөөдөр гайхаад сууж байна.

-Таны гайхах, эргэлзэх үндэслэл нь юу байв?

-Ерөнхийлөгч хүн дархан эрхтэй. Гэхдээ тэр хэрээрээ хаан ширээнээсээ буухгүй мэт аашлах нь зохисгүй хэрэг. Улстөрч хүн эрх мэдэл дагаад  хувь хүний төлөвшил, төрийн төлөвшилд онцгой анхаарал хандуулж зөв байх ёстой. Гэтэл намгүй, авиргүй байж болохгүй. Хэн нэгний гэм бурууг Ерөнхийлөгч хүн шүүхийн өмнүүр орж тогтоогоод түүнийгээ зарлаад сууж болохгүй. Энэ нь өөрөө Үндсэн хууль зөрчсөн асуудал. Хүний гэм бурууг зөвхөн шүүх тогтооно гэдэг Үндсэн хуулийн зарчим бий.

-Та Ерөнхийлөгч асан Н.Энхбаярын тухай Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн хэлсэн үгийг ярилцлагын гол сэдэв болгон татаж оруулж ирлээ. Тиймээс түүнийг шүүхээс ял авч, улмаар уучлалд хамрагдсан гэдгийг нь тодотгох хэрэгтэй болов уу?

-Энэ өнцгөөс нь тайлбарласан ч өөр логик гарч ирнэ. Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн ярианаас харахад нэг хэрэгт нь дахин яллаж байгаа дүр зураг гарч харагдсан. Эсвэл энэ хүнээс айгаад байгаа юм уу. Нэг бол мөнхийн ганцаараа эрх мэдлийн оргилд суух гээд байна уу. Тэгээд ч Н.Энхбаяр гэдэг хүний ял авсан үндэслэл нь өөрөө асуудалтай. Хэвлэх үйлдвэрийн газар нийслэлийн өмчид байдаг. Гэтэл дээр нь байгаа обьектийг хувьдаа авч, завшсан гэдэг үндэслэлээр ял эдлүүлсэн. Бодит байдал дээр яахаараа газар нь нийслэлийн өмч байхад Н.Энхбаяр гэдэг хүнийг яллаж байгаа юм бэ. Энэ чинь өөрөө асуудал. Дээр нь “Өргөө” зочид буудлын маргаан байна. Нийслэлийн өмч хэвээрээ байгаа. Дараа нь хэрэгсэхгүй болгосон. Зүгээр л үүний цаана Н.Энхбаяр гэдэг хүнийг улс төрд эргэж ирүүлэхгүй байх маш том ашиг сонирхол байгаа юм.

-Гэхдээ шинээр МАХН-ын байртай холбоотой маргаан гарсан шүү дээ. Байрныхаа төлбөрийг төлөөгүй бусдыг хохироосон гэж?

-Энэ маргаан дээрхтэй л адил асуудал. Гэрээгээ байгуулаад мөнгөө төлчихсөн. Гэтэл үүнийг гэнэт гаргаж ирсэн. Улсын Ерөнхий прокуророос даалгавар өгч, эрүү үүсгэх замаар цагдаагийн байгууллагаар шалгуулж байгаа. Авч хэлэлцэх ёстой бол иргэний маргааны зарчмаар авч үзэх ёстой. Бодит нөхцөл байдал ийм байхад Ерөнхийлөгч өөрийн биеэр төрийн тусгай үүрэг гүйцэттэдэг ойн баяр дээр очоод бусдыг яллаад байж болохгүй. Баярыг нь баяр биш болгож, даалгавар өгнө гэдэг улс төрийн хэлмэгдүүлэлт дуусахгүй гэдгийн баталгаа болчихлоо. Энэ бол маш аюултай үйлдэл.

-Гэхдээ түүний үг зөвхөн Ерөнхийлөгч асан Н.Энхбаяр руу чиглээгүй бололтой юм билээ?

-Тийм ээ. Жишээ нь, зочид буудлаас улс төрийг удирдаад байгаа тухай ярьсан. Өнөөдөр тийм УИХ-ын гишүүн нэг л бий. Бүгд мэднэ. Фракцийн асуудлыг сөхсөн. Энэ нь мэдээж Ардчилсан намын дотоод асуудал руу чиглүүлсэн дайралт байсан. Н.Энхбаяр дарга өнгөрсөн хугацаанд зургаан жил шалгуулсан. Цаашид түүнийг хэдэн жил шалгахын тулд

хиймэл хэрэг үүсгэхийг мэдэхгүй байна. Айдас төрсөн. Тэр хүн байж боломгүй алдааг энэ үгээрээ гаргасан. Харамсалтай нь засч болохгүй алдаа болчих шиг боллоо.

Айдас аа ?

Ерөнхийлөгч чинь эв нэгдлийг илэрхийлэгч бэлгэ тэмдэг байх ёстой биз дээ. Гэтэл энэ үгээрээ нийгмийг ч, улстөрчдийг ч хагарал руу түлхчихлээ. Үүнээс нь айхгүй гээд яах юм бэ. Гэхдээ биднээс илүү тэр хүн өөрөө их айж байж болох юм. Яв зайл рх маягтай үг хэлээд байгаагаас нь харахад хэнд ч ийм бодол төрөх байх. Тэр битгий хэл өөрөө хүний амь нас хөнөөсөн хүнийг уучилсан байдаг биз дээ. Тэр хүн нь гарч ирээд дахиад нэг хүнийг хөнөөсөн. Харин шинэ баталсан Өршөөлийн тухай хуульд хүний амь хөнөөсөн бол хэн ч байсан хамрагдахгүй.

-Гэхдээ Н.Энхбаярыг Өршөөлийн тууль батлагдахтай зэрэгцэн эх орондоо ирсэнд гайхах, бас дургүйцэх хүн олон нийт дундаас гарч ирэх л байх. Ерөнхийлөгч ганцаараа биш гэсэн үг л дээ. Энэ тохиолдолд танай намын дарга жаахан даруухан ирэх ёстой байсан байж мэдэх юм. Ирсэн даруйдаа сайд нарын томилгоонд оролцоно гэдэг бас л “онгироо” үйлдэл биш үү?

-Даруулгатай байх, даруухан байхын тухайд дарга харин ч өнгөрсөн хугацаанд дэндүү даруухан байсан. Монгол төрийн бүхий л өндөр дээд албан тушаалыг хашиж ирсэн хүний хувьд өөрийгөө хангалттай дарж явлаа гэж би боддог. Яагаад гэхээр тэр хүн эх орондоо ирэх боломжийг хаагаад байхад үзэлцээд суугаад байж болох байсан. Гэвч хангалттай хүссэнээр нь цөллөгт байлаа шүү дээ. Эх оронтой, аав, ээжтэй хүн биз дээ. Алийн болгон энэ хүмүүсийн хүслийг гүйцэлдүүлж цөллөгт байх юм бэ. Ирэх нь зөв байсан. Ирчихсэн учраас МАХН-ын дарга, “Шударга ёс’’ эвслийн тэргүүнийхээ хувиар Засгийн газрын сайдуудыг томилох ажлын хэсэгт орж ажиллах эрхтэй, үүрэгтэй субьектийн хувьд тэр эрхээ эдэлж, үүргээ биелүүлэхэд юу нь буруу байгаа юм бэ. Тэгэхэд Н.Энхбаяр гэдэг хүн ирэхээр л Монгол Улс сүйрчих юм шиг хашгирч болохгүй. Ингэж хэлэхдээ өөрийнх нь эсрэг талд Н.Энхбаяр даргыг ирээсэй гэсэн хүлээлтгэй ард түмэн бий гэдгийг бас бодох ёстой байсан. Нутаг, эх орондоо ирэх асуудал хэнд ч байдаг. Монгол хүн чинь нутаг руугаа гүйдэг биз дээ. Иймд харин ч ирж байгаа хүн нь биш хүлээж авч байгаа хүмүүс нь ёстой даруухан байх ёстой байсан болов уу. Ирэнгүүт нь “Яв” гэж хөөдөг чинь яаж байгаа юм. Болохгүй шүү дээ. Би үнэхээр их гайхаж байгаа.

-Мэдээж Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржоо энэ талаар нь асуувал таньж мэдсэн хүний үг гэж тайлбарлах байх л даа. Таны хувьд нэлээн хүнд үед нь холбогдсон хүн шүү дээ?

-Би 2008 оноос хамтарч ажиллаж байгаа. Хүмүүс хүнд үед нь даргыг түшсэн гэж ярьдаг. Миний хувьд бидний уулзах, хамтрах ёстой цаг хугацаа нь тэгж таарсан л гэж боддог.

-Юу таныг ингэтлээ Н.Энхбаяр гэдэг хүнийг үнэнчээр дагахад хүргэв?

-Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөхөд нь МАН-ын дарга С.Баяр сонгуулийнх нь ерөнхий менежерийн хувиар өрсөлдөгч намтай нийлж унагаасныг нь би мэднэ. Энэ үед намайг намын 26 дугаар Их хуралд нэр дэвшихэд алба унагааж, нэрийг минь татсан. Ерөнхийдөө цаг хугацааны давхцал тэгж таарсан.

-Хэдийгээр хэвлэлээр таныг“ Н.Энхбаярын  утсан хүүхэлдэй” гэж шоглодог ч хувь хүнд тань зорилго, төлөвлөгөө байгаагүй бол шууд УИХ-ын гишүүн болно гэж байхгүй тодорхой. Иймд энэ зорилгыг хэдийд өөртөө тавьж байсан юм бэ?

-Тухайн үед л байх. Намын даргаар УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва ажиллаж байсан. Мөн л намайг түүний хүүхэлдэй гэж бичих байсан нь тодорхой. Улс төрд ийм цол байдаг л асуудал. Гэхдээ зөвхөн О.Баасанхүү гишүүн  бид хоёр ч биш. УИХ-д суугаа олон ч гишүүн

түүнийг дагаж гарч ирсэн. Миний хувьд харин илүү удаан хугацаанд түүнийг дагаж, амьдралын нарийн ухаанаас нь суралцаж, улс төрийн багийн тоглолт хийх ур чадвараас нь суралцах боломж олдоогүйд жаахан харамсдаг. Хамт ажиллаж ирсэн цагаас хойш л шалгагдаж, хананы наана, цаанаас харьцаж ирлээ.

-Сэтгүүлч хүн ярилцлага авахдаа ярилцагчаа магтах нь жаахан ухвар мөчид хэрэг байх. Гэсэн ч олон хүн таны талаар “Чуулганы танхимд хэлж байгаа үг яриа нь улам бүр цэгцэрч, бусдаасаа илүү даацтай, бусдаасаа илүү шударга ярьж чадаж байна” гэх болсныг дуулгахад буруу зүйл болохгүй болов уу. Нэг удаадаа шүү дээ. Гол асуулт маань өөрийгөө хэр бэлтгэж байна гэдэгт чиглэж байгаа учраас л тэр л дээ ?

-Үнэхээр тэгж дүгнэж байгаа бол баярлалаа. Үг бол бидний ганц зэвсэг. Гэхдээ үнэнийг ярих ёстой. Монголд хэтэрхий худлаа улс төр эрчимжиж байна. Худлаа улс төр, хийрхэл эрээс хэтэрлээ. Миний хувьд бодитой зүйл ярих ёстой гэж үздэг. Хүн гүтгэж болохгүй. УИХ-д алдаатай, оноотой олон хүн бий. Тэр болгоныг нь шууд л хэлэх ёстой. Тэгэхгүй бол үг л миний зэвсэг гэсэн шиг буруу зөвгүй бурж, худлаа улс төр хийгээд байх хэрэггүй. Наад зах нь, сүүлийн үед нэг нэгнийгээ авлигач, хулгайч гэж зарлах боллоо. Гэхдээ хэн нь ч үүндээ баримт дэлгэж тавихгүй байгаа биз дээ.

Ийм байж ард олныг турхирч, хийрхэлд хөтөлж, хагалан бутаргаад байж болохгүй байхгүй юу. Үнэхээр авлига авсан юм бол яагаад шалгуулж, тогтоолгохгүй байгаа юм. Ингэж чадаагүй байж ард түмнийг төрийнхөө эсрэг турхирч болохгүй. Ард түмэн бидний үгээр гишүүдийг дүгнэхээс үнэн бодит байдлыг хэн ч мэдэхгүй. Олонх нь намайг гэр хороололд амьдарч байгааг мэдлээ гэхэд үүний цаана Зайсан руу нүүсэн гэж хэлэх хүмүүс ч бий. Тэр хүмүүст ингэтэл итгүүлж чадаж байгаа хүн нь бид өөрсдөө байхгүй юу. Эцсийн дүндээ 76 гишүүн л Монгол Улсын хуулийг баталж гаргаж байгаа. Ийм байхад өөрсдийгөө шавар шавхайд хутгаад байж болохгүй. Би тиймээс дайрч давшилсан, бүдүүлэг үг хэллэгээс зайлсхийдэг. Амьдралдаа ч тийм л зарчмаар ханддаг.

-Та цалингийн зээлээ төлж дууссан уу?

-Үгүй ээ. 2016 оны нэгдүгээр сард төлж дуусна. Хүний амьдралаар л амьдарч байгаа. Дээр нь бизнес байхгүй болохоор бусдаас айгаад эмээгээд байх юм алга. Хэлэх үгээ хэлээд явах боломж нээлттэй байна.

-УИХ-ын гишүүн болсноор таны хэрэглээнд өөрчлөлт гарч байна уу?

-Үгүй шүү дээ. Бахь байдгаараа байгаа. Хаа очиж манай УИХ-ын эмэгтэй гишүүд элдэв брэнд ярьж, хэрэглээгээрээ гайхуулаад байдаггүй юм. Харин ч нэг нэгнийхээ жаргал, зовлонг хуваалцаж гоё сайхан байвал сайхан байгааг нь маггаж, жаахан гундуу харагдвал амьдрал, ахуйг нь асууж санаа тавьдаг. Энэ сайхан эв нэгдэл маань бусад эрэгтэй гишүүддээ ч бас нөлөөлж байгаа байх. Мэдээж эмэгтэй хүнийхээ хувьд өөрөө өөртөө анхаарал тавилгүй яахав.

-Та ер нь Н.Энхбаяр даргад талархал илэрхийлж байсан уу. Улс төрийн карьерт тань үзүүлсэн нөлөөг бодоод шүү дээ?

-Баярлалаа гэж хэлсэн удаа байхгүй. Үг хэлээр биш үйл хөдлөлөөрөө харуулах ёстой гэж боддог.

-Гэхдээ арай л хэт их харуулаад байгаа хэрэг биш үү. Н.Энхбаярын төлөө төрсөн юм шиг асуудалд ханддаг гэх нь бий?

-Би үүрэг, зорилгодоо үнэнч байх ёстой гэдэг ганц зарчимтай. Энэ утгаараа Н.Энхбаяр гэсэн хувь хүнд өөрт нь гэхээс илүүтэй МАХН гэдэг улс төрийн намын мөхөж байсан нэр хүндийг сэргээж, өдий дайтай сэргээн босгосонд нь баярлалаа гэж хэлмээр санагддаг. Түүнээс бус надад даргад төлөх өр шир гэж юу байх вэ дээ. Аливаа улс төрийн нам сонгуульд оролцох ёстой. Тэр дагуу УИХ-ын сонгуульд оролцсон. Энэ үед дарга шоронд байсан. Гүйцэтгэх зөвлөлөөрөө хэнийг намын жагсаалтад оруулж, хэнийг тойрогт өрсөлдүүлэх вэ гэдгээ шийдсэн. Иймд миний УИХ-ын гишүүн болсон боломжийг олонхийн шийдвэр гэж боддог.

-Та 2016 оны УИХ-ын сонгуулиар тойрогт нэр дэвших үү. Дахиж жагсаалгаар гарах боломжгүй байх аа?

-Яг өнөөдрийг хүртэл би УИХ-д нэр дэвшинэ гэж тойрог оноож ажилласан зүйл алга. Шийдсэн шийдвэр ч байхгүй. Яагаад гэхээр надад бусадтай адил сурталчилгаа хийгээд тойрогт хүн ажиллуулах санхүүгийн боломж алга. Тийм болохоор бэлтгэл ажил хийсэн юм алга. Тэгээд ч УИХ-ын гишүүний хувиар хийх ажил их байна. Иргэдтэйгээ уулзана, хуулийн төсөл боловсруулна, хууль сургалчилна »гээд хийх зүйл олон байна. Гаднаас нь харахдаа дуртайдаа ажиллаж, дургүйдээ таслаад явдаг их завтай хүмүүс байх гэж боддог байсан. Гэтэл бодит байдал дээр тийм биш юм байна. Магадгүй хувь хүний маань хэтэрхий их махарч ажилладаг зан чанар нөлөөлөөд байж болох юм.

-Н.Энхбаяр даргыг Шадар сайд болно гээд байх юм. Үнэн үү?

-Манай намын гүйцэтгэх зөвлөл дээр лав ийм яриа болоогүй. Ажлын хэсэг ажиллаж байгаа.

-Таныг Хөдөлмөрийн сайд болох гэж байгаа гэх яриа гарсан байна билээ?

-Үгүй ээ. Надад сайд болох ямар ч хүсэл сонирхол байхгүй.

-Намаас тань таныг сайд бол гэвэл яах уу?

-Ярилцана. Хүн нь өөрөо болохгүй гээд шийдчихсэн байна шүү дээ.

-Яагаад болохгүй гэж. Бас л боломж биз дээ?

-Миний нас залуу байна. УИХ-ын гишүүний албыг хашаад багагүй хугацаанд их зүйлийг сурлаа. Илүү ихийг сурах, туршлага хуримтлуулах хэрэгцээ бий. Тэгээд ч миний нас залуу байна. Карьер маань дуусах болоогүй гэсэн найдлага байна. Ийм байхад сайд болох гэж зүтгэх нь зөв биш байх.

-Гэсэн ч “Шударга ёс” бүлэг сайдын асуудлаар Ардчилсан памьц шахаанд оруулж байгааг бол хүлээн зөвшөөрнө биз дээ?

-Үгүй ээ. Тийм юм байхгүй. Ажлын хэсгийн мэдээлэл хаалттай байгаа учраас хэвлэлүүд их олон таамаг дэвшүүлж байх шиг байна. Өчигдөр гэхэд Хууль зүйн яамыг нэхсэн тухай мэдээлэл гарсан байсан. Бодит байдал дээр сайд нь хөндөгдөөгүй яамыг чирж, бужигнуулна гэсэн яриа хөөрөө өрнөөгүй. Тийм юм угаасаа байж болохгүй. Манай зүгээс бодлогын, чиглэлийн гэсэн хоёр яаманд л сайдаа нэр дэвшүүлнэ. Өөрөөр дөрвөн яамыг авах яриа ч байхгүй.

-Таныг дээр улс төрийн карьерээ дуусгах болоогүй гэж хэлсэн болохоор асууж байгаа юм шүү. Манай эмэгтэй улстөрчдийн тодрох нь ч хурдан, бүдгэрэх нь ч амархан еронхий нэг дүр зургийг эвдэх зөрилгөгой бололтой. Тийм үү?

-Ямар ч байсан МАХН-ын үйл хэрэгт үнэнчээр ажиллана. Надад өөр зорилго байхгүй. Өөр сонголт хийх тухай бодол нэг ч төрж байгаагүй. Ялсан ч, ялагдсан ч намдаа ажиллана. Үйл хэргээрээ тус дэм болно. Улстөрч эмэтйчүүдийн хувьд дэмжлэггүйдээ халгах, бэргэх, буцах тохиолдол олон байдаг нь үнэн. Эмэгтэй хүн чинь эмзэг шүү дээ. Гэхдээ монгол эмэгтэйчүүд хүчтэй. Тийм болохоор УИХ дахь албан бус эмэгтэйчүүдийн бүлгийн гишүүд бүсгүйчүүддээ улам их фэломж олгож, үүд хаалгыг нь нээхийн төлөө эв нэгдэлтэйгээр ажиллаж чадаж байгаа гэдгийг хэлэх хэрэгтэй байх. Хувь хүнийхээ тухайд улс төрд урт удаан хугацаанд идэвхтэй ажиллах зорилго, итгэл найдвар бий.

-Ярилцлагын төгсгөлд Өршөөлийн хууль дээр нэг зүйл тодруулья. УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин “Албан тушаал гэмт хэргийг өршөөлд хамруулахгүй” гэдэг заалт байсныг хуулийн төслөөс “хулгайллаа”. Хууль зүйн байнгын хороон дээр гэхэд үүний эсрэг УИХ дахь МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт бид хоёр л санал өгсөн” гэсэн зүйл яриад байгаа. Үүнд ямар тайлбар өгөх вэ?

-Яагаад тийм зүйл ярьсныг нь ойлгохгүй байна. Х.Тэмүүжин гишүүн ажлын хэсэгт орж ажилласан. УИХ-д олонхийн саналаар хууль баталдаг. Тэр дагуу л санал хураалт явагдсан. Гол нь хаалттай хуралдааны үйл явцыг ингэж яриад байж болохгүй. Ийм хариуцлагагүй байж болохгүй. Ажлын хэсэгт орсон гишүүн ингэж ярих юм бол хөндлөнгөөс нь хэн юу ч гэж ярьж болно биз дээ. Би хаалтгай хуралдааны талаар хэвлэлээр юу ч ярихгүй. Зарчим гэж байх ёстой шүү дээ.