Зайсангийн иргэд Д.Оюунхоролд талархав
2015.08.07

Зайсангийн иргэд Д.Оюунхоролд талархав

Хан-Уул дүүргийн XI болон IV хороо буюу Зайсан, Арцатын аманд он удаан жил амьдарсан уугуул иргэдийн газрыг гэрчилгээжүүлэх ажлыг зохион байгууллаа.

Дээрх хорооны иргэд уг байршилд 20 гаруй жил амьдарсан ч өнөөг хүртэл албан ёсоор газрын зөвшөөрлөлгүй байжээ.

Байгаль орчин ногоон хөгжил, аялал жуучлалын сайд Д.Оюунхоролын тушаалаар өнгөрсөн тавдугаар сараас эхлэн үүнд анхаарч ажилласны эцэст өнөөдрийн байдлаар нийт 302 айл өрх газар ашиглах гэрчилгээгээ өөрийн болгон өмчилж авчээ. Энэ талаар Хан-Уул дүүргийн XI хорооны иргэн, өндөр настан Ж.Должин “ Бид хэн нэгэн хэзээ ирээд амьдарч байгаа газрыг минь авчих бол гэсэн мөнхийн айдастай амьдарч ирсэн. Бидний асуудлыг шийдэж өгнө гэж олон ч сайд амлаж байлаа. Харин энэ асуудлыг нэг тийш шийдэж өгсөн сайд Д.Оюунхоролдоо их баярлалаа. Манай хоёрдугаар хэсгийнхэн энэ газраа өөрсдийн амьжиргааг тэтгэх байдлаар ашиглахаар ярьж эхэлсэн. Бид хууль ёсны газартай болсон юм чинь одоо үүн дээрээ чацарганы мод тариалж, хувийн аж ахуй эрхэлнэ” гэлээ.