БОНХАЖЯ-ны 2015 оны эхний 7 сард хийсэн томоохон ажлуудаас
НУТГИИН УУГУУЛ ИРГЭДИЙН БАЙГАЛЬ ХАМГААЛАЛД АХИЦ ГАРГАВ
Өргөн уудам нутаг дэвсгэртэй, байгалийн баялаг арвинтай, хүн цөөнтэй манай орны хувьд байгалиа нутгийн уугуул иргэдийн нөхөрлөлд хариуцуулан хамгаалуулж, байгалийн нөөцөө давуу эрхээр ашиглаж, амьдрал ахуйгаа сайжруулдаг дэлхий дахинд хүлээн зөвшөөрөгдсөн шинэ менежментийг нэвтрүүлэх тухай холбогдох хуулийн хэрэгжилтийг хангах зорилгоор БОНХАЖ-ын сайд санаачлан Байгаль хамгаалах нөхөрлөлүүдийн үндэсний чуулганыг 2015 оны тавдугаар сард зохион байгуулав. Тус чуулганд 21 аймгийн 800 байгаль хамгаалах нөхөрлөлүүдийн төлөөлөгч оролцсон. Чуулганы үр дүнд “Байгалийн нөөцийн хамтын менежментийн нөхөрлөлийн чадавхийг бэхжүүлэх талаар авах зарим арга хэмжээний тухай” 4 заалт бүхий УИХ-ын ХХААБОБХ-ны 2015 оны 07 дугаар тогтоолыг батлуулав.
ХӨРСНИЙ БОХИРДЛЫГ АГААРЫН БОХИРДлЫН ХЭМЖЭЭНД АВЧ ҮЗЭЖ БАЙНА
БОНХАЖ-ын сайдаар Д.Оюунхорол томилогдон ажиллаад хөрсний бохирдлын асуудлыг анх удаа бодлогын хэмжээнд авч үзсэн. Энэ хүрээнд нэгдүгээрт, анх удаа хөрсний бохирдлын мэдээллийн сантай болсон. Хоёрдугаарт, Хөрсний бохирдлыг бууруулах үндэсний хөтөлбөртэй болох санал гаргаж, УИХ-ын холбогдох байнгын хороогоор дэмжүүлсэн. Улаанбаатар хотын гэр хорооллын ил байгууламж нь хөрсний ил болон гүний бохирдлыг үүсгэж, элдэв халдварт өвчин дэгдээж, ундны усны эх үүсвэрт аюул занал учруулж эхэлсэн. ЗөвхөнУлаанбаатар ч биш, аймгийн дөвүүдэд ч ийм эрсдэл үүссэн учир хөрсний бохирдлыг анх удаа бодлогын төвшинд авч үзсэн нь асар том үр дүн байв.
ХОГТОЙ ДАЙН ЗАРЛАВ
Улс нийтээрээ олон жил ярьсан ч хог хаягдлыг бууруулж чадаагүй өнөөг хүрсэн. Хог хаягдлын тухай хууль 2012 Онд батлагдсан ч уг хуулийг хэрэгжүүлэх нэг ч журам батлагдаагүй 3 жил болсон байв. Уг хуулийг хэрэгжүүлэхээр Засгийн газраар хог хаягдлыг бууруулах, цуглуулах, ангилан ялгах, тээвэрлэх, хадгалах, дахин боловсруулах, эргүүлэн ашиглах, хог хаягдал ашиглан эрчим хүч, дулаан үйлдвэрлэдэг аж ахуйн нэгжүүдийг төрөөс урамшуулах журмыг батлуулсан. Мөн “Аюултай хог хаягдлын жагсаалт”-ыг батлуулав. Жил бүр 700- 800 мянган тн-оор нэмэгдэж буй хог хаягдлын хэмжээг бууруулах, дахин ашиглалтын хувийг нэмэгдүүлэхэд урамшууллын энэ журам ихээхэн хувь нэмэр оруулна. Мөн Засгийнгазрын2015оны 288 дугаар тогтоолоор“Хог хаягдпын нормативыгтогтоох аргачлал”-ыг баталлаа. Улс даяараа хоггүй болоход урамшууллын хөшүүргийг ашиглах зорилгоор “Цэвэр орчинд хоггүй наадья” аяныг долдугаар сард улс даяар зохион байгуулж, сэтгүүлчдийн дунд уралдаан зарлан ажиллаж байна.
УУГУУЛ ИРГЭД АНХ УДАА ГАЗРЫН ГЭРЧИЛГЭЭТЭЙ БОЛОВ
Богд уулын Зайсан, Арцатын аманд 1960-аад оноос амьдарсан ч хууль ёсны газаргүй иргэдийн талаар сонсоогүй монгол хүн байхгүй. Сүүлийн 10 гаруй жил төрж өссөн газартаа хууль ёсны эзэн суух гэж тэмцсэн иргэд үе үеийн Засгийн газар, салбарын сайд, холбогдох дарга нар, тойргоосоо УИХ-ын гишүүнээр сонгогдсон төрийн түшээдэд хүртэл асуудлаа тавьж ирсэн. БОНХАЖ-ын сайд Д.Оюунхорол ажлаа аваад дархан цаазат Богд уул тойрсон газрын маргааныг цэгцлэх, тэр дундаа олон жил хөөцөлдөөд бүтээгүй олон зуун өрх айлын газрыг гэрчилгээжүүлж, нийгмийн асуудлыг нь шийдвэрлэхийг зорьж ажиллав. Үүний үр дүнд өнөөдрийн байдлаар 302 өрх айл газар ашиглах гэрчилгээгээ гардаж авав. Энэ арга хэмжээ нь цаашид тусгай хамгаалалттай газар нутаг дахь газрын зөрчлийг арилгах, газар ашиглалтыг амьжиргааг тэтгэхүйц менежмэнтийн бодлогын том суурь болсон.
“НЭГ САЯ МОД УРГУУЛАХ ХӨДӨЛГӨӨН” ӨРНҮҮЛЛЭЭ
Газар нутгийн 77.8 хувь нь цөлжилтөд нэрвэгдээд байгаа манай улсын’хувьд ногоон байгууламжийг нэмэгдүүлж, мод тарьж ургуулах ажил юу юунаас илүү чухал байгаа учраас БОНХАЖ-ын сайдын санаачлагаар “Нэг сая мод ургуулах хөдөлгөөн”-ийг санаачлан өрнүүлж ажиллаж байна. Хөдөлгөөнд 142 мянга гаруй иргэд, 7357 орчим аж ахуйн нэгж, байгууллага оролцож, 1.2 сая гаруй ширхэг мод, сөөгийг тарьжээ. Мөн “Ойгхамгаалах, тарьц, суулгац ургуулах ажпыг урамшуулах журам”-ыг БОНХАЖ-ын сайд, Сангийн Сайдын 2015 оны А-140/63 дугаар хамтарсан тушаалаар батлуулж,* ой хамгаалах ажлыг өөрийн хөрөнгөөр санхүүжүүлж түймэр, ойн хөнөөлт шавьж. өвчинтэй тэмцсэн, тарьц, суулгац ургуулсан, иргэн, ойн нөхөрлөл, аж ахуйн нэгж, байгууллагад урамшуулал олгох эрх зүйн орчин бүрдэв.
АЯЛАЛ ЖУУЛЧЛАлЫН САлБАРЫН ХӨГЖИЛ ЭРЧИМЖИВ
Аялал жуулчлалыг эдийн засгийн тэргүүлэх салбар болгон хөгжүүлэх төр, засгийн бодлогын хэрэгжилт 2015 оны эхний найман сард урьд өмнө байгаагүйгээр эрчимжив. ХБНГУ-д болсон “Ай Ти Би-2015” олон улсын аялал жуулчлалын үзэсгэлэнд Монгол Улс анх удаа “ТҮНШ” орноор оролцож, дэлхийн 180 оронд Монгол улсаа амжилттай сурталчилсан. Засгийн газраар “Аялал жуулчлалыг хөгжүүлэх үндэсний хөтөлбөр’, хөтөлбөрийг хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөг батлуулсан. 60 жилийн түүхтэй аялал жуулчлалын салбар түүхэндээ анх удаа Үндэсний хөтөлбөртэй болж, уг хөтөлбөрт үндэслэн Аялал жуулчлалын тухай хуулиа батлуулахаар ажиллаж байна. БОНХАЖ-ын Сайд Д.Оюунхорол Торгонызамын дагуух аялал жуулчлалын нэгдсэн зах зээлд Монгол Улсын байр суурийг бодитой болгох асуудлыг тавьж, Засгийн газрын 2015 оны 7 дугаар сарын хуралдаанаар “Торгоны зам" төслийн нэгж байг^улах шийдвэр гаргууллаа.
Мөн аялал жуулчлалын салбарт бодит ажил хийхийг зорьж, аялал жуулчлалын гол маршрутуудын дагуу зам харгуй, боловсон ариун цэврийн байгууламжзэрэгдэд бүтцийг барьж байгуулахад онцгой анхаарч байна. Тухайлбал, “Нэг км бурханы замаар аялахуй” аялал
болгосон Аглаг бүтээлийн сүм хийдийн дэд бүтцийн асуудлыг шийдэхэд анхаарлаа хандуулж, 2015 оны 07 дугаар сарын Засгийн газрын хуралдаанаар хийд хүртэлх7 кмзамыгКонцессийн гэрээгээр барих шийдвэрийг гаргуулав. Мөн хийдэд эко бие засах газар байгуулах асуудлыг шийдвэрлэсэн.
ХУУЛЬ БУС МОД БЭЛТГЭЛД ТАВИХ ЭРХ ЗҮЙН ОРЧИН САЙЖРАВ
УИХ-ын 2015 оны 49 дүгээр тогтоолоор Төрөөс ойн талаар баримтлах бодлогыганхудаа батлуулав. Мөн Ойн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж батлуулснаар хууль бус мод бэлтгэлтэй тэмцэх ажилд эрх зүйн бодитой өөрчлөлт орсон. Ингэснээр хууль бус мод бэлтгэгчдэд хүлээлгэх хариуцлага өндөржиж, иргэдийн оролцоо нэмэгдэн, мэдээлэл өгсөн, илрүүлсэн сайн дурын бүлэг.цагдаагийн албан хаагчдад урамшуулал олгох санхүүжилтийн эх үүсвэр тодорхой болж, тавих хяналт эрс сайжрах нөхцөл бүрдэж байна. БОНХАЖ-ын сайд ажлаа аваад хууль бус мод бэлтгэлд тавих хяналтыг сайжруулахаар салбар дундын зохицуулалт хийх х үүрэг бүхий Зөвлөл байгуулж ажиллуулсан нь бодитой үр а дүнгээ өгсөн.
БАЙГАЛЬ ЭКОЛОГИД ЭЭЛТЭЙ УУЛ УУРХАЙ ХӨГЖИХ ЭРХ ЗҮЙН ОРЧИН БҮРДЭВ
УИХ-ын 2015 оны 2 дугаар сард “Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах г тухай хууль"-ийг батлуулав. Шинэчлэгдэн батлагдсан нэмэлт, өөрчлөлтөөр тухайн аж ахуйн нэгж нөхөн сэргээлтийн зардлаа төрд 100 хувь,барьцаалсан тохиолдолд ашигт малтмалын болон нөхөн сэргээлтийг зөв зохистой уялдуулан хийх бололцоотой болсон. Мөн ойн сан бүхий газар ашигт малтмал олборлосон тохиолдолд ойн экологи, эдийн засгийн үнэлгээг тогтоон, хохирлыг гурав дахин нэмэгдүүлж тесөвт төлүүлэхээр боллоо. Түүнчлэн тухайн байршилд байсан нэг ширхэг модны оронд 10 мод тариулах гэхчилэн байгаль экологидоо илүү ээлтэй, өндөр шаардлагатай нөхцөлүүд тусгагдаж, хууль батлагдсанаар зөвхөн алтны , шороон ордын хувьд л гэхэд нөөцийн үлдэгдэл 274 тонн алт ашиглаж, эдийн засгийн эргэлтэд оруулах, тусгай зөвшөөрлийг цуцалсны нөхөх олговорт улсын төсвөөс төлөх төлбөр багасах, 5.0 гаруй га газарт байгаль орчны нөхөн сэргээлт хийх боломж бүрдэж ,ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын лиценз олголт цэгцлэгдэж, үр дүнд нь эдиин засгиин хүндрэлтэи нөхцөлд алт олборлолт нэмэгдэх нөхцөл бүрдсэн.
БОНХАЖ-ЫН САЙД ЦЭВЭРЛЭХ БАЙГУУЛАМЖИЙН АСУУДАлД ОНЦГОЙ АНХААРАВ
Туул голыг бохирдуулагч гол эх үүсвэр болсон Улаанбаатар хотын цэвэрлэх байгууламжийг шинэчлэх, Туул голын сав газарт үйл ажиллагаа явуулж байгаа арьс ширний үйлдвэрүүдийн хаягдлыг цэвэрлэх, хотоос гаргах ажилд бодитой ахиц гарав. Салбарын сайд Төв цэвэрлэх байгууламжийн үйл ажиллагаатай очиж танилцан, уг байгууламжийг шинэчлэх хөрөнгө оруулалтыг ирэх оны төсөвт суулгахаар боллоо. Мөн арьс ширний үйлдвэрүүдийн бохир хаягдал усыг цэвэрлэх бага оврын,
хандивлагч орнууд, олон улсын байгууллагуудын буцалтгүй тусламжаар хэрэгжиж буй төслүүдийн судалгааг нэгтгэн, мэдээллийн сан бүрдүүлж, хэрэгжилтэд мониторинг хийдэг болов. Салбарын гадаад бодлогыг нэг цонхоор харах, үр өгөөжийг дээшлүүлэх, төсөл бүхнээс үр дүн гаргаж, бодит ажил болгох, төрийн ажлын уялдаа холбоог сайжруулахад энэ ажил үр дүнгээ өгч эхлээд байна.
ногоон хөгжлийн БОДЛОГО АМЬДРАЛД ХЭРЭГЖИЖ эхлэв
Монгол Улсын Ногоон хөгжлийн бодпогыг хэрэгжүүлэх хүрээнд Ногоон эдийн засгийн төлөөх түншлэл хөтөлбөр (НЭЗТТ/ РАGЕ)-ийг иргэд, олон нийтэд ногоон эдийн засгийн мэдлэг олгох, ногоон хөгжлийн шалгуур үзүүлэлтийг боловсруулах, ногоон эдийн бодлогын дүн шинжилгээ хийх, цэцэрлэг, сургуулийн ногоон барилгын жишиг зураг төсөл боловсруулж, хэрэгжүүлэх, төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр худалдан авах бараа, ажил, үйлчилгээнд тогтвортой худалдан авалтыг нэвтрүүлэх, хог хаягдлын менежментийг сайжруулах гэсэн 6 чиглэлээр хэрэгжүүлж эхлээд байна. Тухайлбал, холбогдох байгууллагатай хамтран СХД-ийн XXII хороо Тахилтын хөндийд “ногоон” сургууль барих шийдвэрийг гаргуулж, зурагтөсөл боловсруулжбайна. Мөн Даян дэлхийн ногоон хөгжлийн байгууллага (GGGI)- тай хамтран Улаанбаатар хотын СХД-ийн Засаг даргын А/60 тоот захирамжаар тус дүүргийн 25 дугаар хороонд “ногоон цэцэрлэг” барихаар 0,07 га газрыг эзэмшүүлэх шийдвэр гаргуулж, “ногоон цэцэрлэг" барилгын зураг төслийг боловсрууллаа.
БОНХАЖ-ын сайд Д.Оюунхорол салбарын сайдаар ажилласан 7 сарын хугацаанд: УИХ-аар нийт 11 асуудал, Засгийн газраар 10 асуудал оруулж шийдвэрлүүлэв.
БАЙГАПЬ ОРЧИН, НОГООН ХӨГЖИЛ, АЯЛАЛ
ЖУУЛЧЛАЛЫН ЯАМ