Иргэдэд эрүүл мэндийн боловсрол олгов
Энэ жил “Хепатиттай тэмцэх дэлхийн өдөр"-ийг“Элэгний үрэвслээс урьдчилан сэргийлье” уриан дор тэмдэглэн өнгөрүүлсэн.
Уг ажлын хүрээнд улсын Гуравдугаар төв эмнэлгийн захиргаа, Халдвараас сэргийлэлт хяналтын баг, Хоол боловсруулах эрхтэн судлалын тасаг, Эрүүл зан үйл төлөвшүүлэх мэдээлэл сургалт сурталчилгааны баг хамтран ард иргэдэд элэгний үрэвслээс сэргийлэх мэдлэг .мэдээлэл зөвлө’мж өгөх нээлтэй хаалганы өдөрлөг зохион байгуулав.
Өдөрлөгийн үеэр ХБЭСТ-ийн эрхлэгч, АУ-ны доктор Д.Бадамсүрэн “Элэгний эмгэгээс сэргийлье” сэдэвт бичил лекц уншиж, элэгний үрэвсэл үүсгэх эрсдлүүдийн тухай, аюулгүй тарилга хэрэглэх, урьдчилан сэргийлэх тарилгад хамрах, шинжилгээ хийлгэж, тохирсон эмчилгээ хайж олох талаар эмч сувилагч нар мэргэжлийн зөвлөгөө өгчээ.
Мөн таван төрлийн талаарх материал тарааж, эмнэлгийн тев хаалга болон зөвлөх поликлиникийн үйлчлүүлэгчдийн нийтийн танхимд байрладаг телевизээр хоёр төрлийн видео кино сонирхууллаа. Түүнчлэн ард иргэдэд эрүүл мэндийн боловсрол олгох үйл ажиллагаа зохион байгуулсан аж.
Нээлттэй хаалганы өдөрлөгийн үеэр нийт 420 хүнд зөвлөмж мэдээлэл хүргэжээ.