ШУУРХАЙ УДИРДЛАГЫН ТӨВӨӨС МЭДЭЭЛЖ БАЙНА./2015.07.30/
Эрүүл Мэнд Спортын яам
2015.07.30

ШУУРХАЙ УДИРДЛАГЫН ТӨВӨӨС МЭДЭЭЛЖ БАЙНА./2015.07.30/

2015 оны 7 дугаар сарын 30-ны өдрийн 10 цагийн байдлаар

Монгол улсад:

Улаанбурхан өвчин:

-Улсын хэмжээнд 21029 сэжигтэй тохиолдол бүртгэгдсэний 1191 хүн лабораторийн шинжилгээгээр, 8416 хүн эпидемиологийн холбогдол, эмнэлзүйн шинж тэмдгээр тус тус батлагджээ. -ХӨСҮТ-д нийт 94 хүн хандаж, 3 хүн шинээр хэвтэж, 11 хүн эмчлэгдэн гарч, 46 хүн одоо эмчлэгдэж байна. Үүнээс 20 өвчтөн хүнд болон хүндэвтэр явцтай, 9 хүн эрчимт эмчилгээнд эмчлэгдэж байна.

Эх сурвалж: ХӨСҮТ

Хэрэгжүүлж буй хариу арга хэмжээ

Улаанбурхан өвчний талаарх мэдээллийг холбогдох байгууллагад түгээж, мэдээлэл сурталчилгааг ЭМСЯ-ны цахим хуудас www.mohs.mn болон www.facebook.com/EOC.health фейсбүүк хуудсаар сурталчилж байна.

Томуу, томуу төст өвчин:

2015 оны 7 дугаар сарын 20-ноос 7 дугаар сарын 26-ныг дуусталх хугацаанд улсын хэмжээнд 116,950 хүн амбулаториор үйлчлүүлсний 2,465 (2.1%) нь ТТӨ-тэй гэж оношлогдсон байна.

Эх сурвалж: ЗӨСҮТ

Хэрэгжүүлж буй хариу арга хэмжээ

Мэдээллийг холбогдох байгууллагад хүргүүлж, сурталчилгаа хийгдэж байна.

Дэлхий дахинд:

Хүний Коронавирүст (MERS-CoV) халдвар:

Саудын Араб улсад лабораториор батлагдсан 8 тохиолдол, 2 нас баралтыг мэдээлсэн байна.

БНСУ, БНХАУ-д нийт 186 лабораториор батлагдсан тохиолдол бүртгэгдэж, 36 хүн нас барсан байна. Нас баралтын түвшин 19.3%.

Дэлхий дахинд 1382 лабораториор батлагдсан тохиолдол бүртгэгдэж, 493 (35.6%) хүн нас барсан байна.

Эх сурвалж: ДЭМБ

Хэрэгжүүлж буй хариу арга хэмжээ

ЭМСЯ-ны цахим хуудас www.mohs.mn болон www.facebook.com/EOC.health фейсбүүк хуудсаар сурталчилж байна.

Эбола вирүст халдвар:

2015 оны 07 дугаар сарын 26-ны байдлаар 27784 хүн өвчилж, 11294 (40.7%) хүн нас баржээ. Эрчимттэй тархалттай байгаа Гвиней, Сьерра-Леон, Либери улсад өнгөрсөн долоо хоногийн хугацаанд нийт 7 хүн шинээр мэдээлэгдсэн байна.

Эх сурвалж: ДЭМБ

Хэрэгжүүлж буй хариу арга хэмжээ

ЭМСЯ-ны цахим хуудас www.mohs.mn болон www.facebook.com/EOC.health фейсбүүк хуудсаар сурталчилж байна.