ШУГТЭ “Элэгний үрэвслээс сэргийлэх дэлхийн өдөр” нээлттэй хаалганы өдөрлөг хийжээ
Энэ жил “Хепатиттай тэмцэх дэлхийн өдөр”-ийг “Элэгний үрэвслээс урьдчилан сэргийлье” уриан дор тэмдэглэн өнгөрүүлсэн.
Энэ хүрээнд Улсын Гуравдугаар төв эмнэлгийн захиргаа, Халдвараас сэргийлэлт хяналтын баг, Хоол боловсруулах эрхтэн судлалын тасаг, Эрүүл зан үйл төлөвшүүлэх мэдээлэл сургалт сурталчилгааны баг хамтран ард иргэдэд элэгний үрэвслээс сэргийлэх мэдлэг мэдээлэл зөвлөмж өгөх нээлтэй хаалганы өдөрлөгийг зохион байгуулсан байна.
Өдөрлөгийн үеэр ХБЭСТ-ийн эрхлэгч, АУ-ны доктор Д.Бадамсүрэн “Элэгний эмгэгээс сэргийлье” сэдэвт бичил лекц уншиж, элэгний үрэвсэл үүсгэх эрсдлүүдийн тухай, аюулгүй тарилга хэрэглэх, урьдчилан сэргийлэх тарилгад хамрагдах, шинжилгээ хийлгэж, тохирсон эмчилгээ хайж олох талаар эмч сувилагч нар мэргэжлийн зөвлөгөө өгч таван төрлийн талаарх материал тарааж, эмнэлгийн төв хаалга болон зөвлөх поликлиникийн үйлчлүүлэгчдийн нийтийн танхимд байрладаг телевизээр хоёр төрлийн видео кино гаргасан байна.
Мөн ард иргэдэд эрүүл мэндийн боловсрол олгох үйл ажиллагаа хийв. Нээлттэй хаалганы өдөрлөгт нийт 420 хүн хамрагдаж зөвлөмж мэдээлэл авсан байна.