О.Баасанхүү
2015.07.28
О.Баасанхүү намын даргатайгаа уулзаад иржээ
УИХ-ын гишүүн О.Баасанхүү ээлжит бус чуулган хүлээх зуураа багагүйг амжуулсан гэнэ.
Тэрбээр Булган аймагт дөрвөн түмэн адууны баярт оролцохын зэрэгцээ Эрдэнэт хотоор орж намын гишүүд, дэмжигчидтэйгээ уулзаж санаа бодлоо хуваалцжээ. Түүний энэ зун амжуулсан хамгийн том ажил нь Солонгосыг зорьж, намын даргатайгаа уулзсан явдал гэж гэнэ.
Тэрбээр БНСУ-д очиж, МАХН-ын дарга Н.Энхбаярынхаа амар мэндийг мэдэн нутгийн сонин дуулгаад иржээ. Харин чухам ямар яриа хөөрөө өрнүүлж, юүн талаар хэлэлцсэн, ямар шийдэлд хүрснээ тэрбээр олонд дэлгэхийг хүсэхгүй байна. Ямартай ч даргынх нь бие данги, нутаг орондоо ирэх гэж яарахгүй байгаа сурагтай.