Эрүүгийн хууль, Зөрчлийн хуулийн Ажлын дэд хэсэг хуралдана
Хууль зүйн байнгын хороо
2015.07.28

Эрүүгийн хууль, Зөрчлийн хуулийн Ажлын дэд хэсэг хуралдана

Эрүүгийн хуулийн шинэчилсэн найруулга, Зөрчлийн тухай болон холбогдох бусад хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Хууль зүйн байнгын хорооны Ажлын дэд хэсэг өнөөдөр буюу энэ сарын 28-нд Төрийн ордонд хуралдана. 

УИХ-ын 2015 оны хаврын чуулганаар Эрүүгийн хууль /шинэчилсэн найруулга/, Зөрчлийн тухай болон холбогдох бусад хуулийн төслүүдийг хэлэлцэх үеэр зарим зүйл, заалтыг нухацтай судалж, ажиллах шаардлагатай хэмээн үзсэнээр хэлэлцэх хугацааг хойшлуулсан юм. Зөрчлийн тухай хуулийн төслийг 2014 оны 04 дүгээр сарын 30-нд, Эрүүгийн хуулийн шинэчилсэн найруулгын төслийг энэ оны 02 дугаар сарын 05-нд УИХ-д өргөн барьсан юм.