"Хайрхан 2015" бүсийн наадам зохион байгуулагдлаа
Архангай аймгийн шигшмэл хурд “Хайрхан-2015” бүсийн хурдан морины уралдаан тус аймгийн Хайрхан сумын нутагт 07 дугаар сарын 21-нд зохион байгуулагдлаа.
Уралдаанд азарга, их нас, соёлон гэсэн 3 насны морь уралдсанаас Азарга насанд 30, их насанд 50, соёолон насанд 29, нийтдээ 109 хурдан морийг бүртгэлтэй 53 уралдаанч хүүхэд унаж уралдуулсан байна.
Шигшмэл хурд-2015 уралдаанд Хүүхдийн төлөө үндэсний газар, Архангай аймгийн Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн хэлтэс хамтран уяачид болон хурдан морины уралдаанч хүүхдүүдэд чиглэл, зөвлөмж өгч, уралдааны бүртгэлийг батлагдсан заавар, маягтын дагуу хийж, эцэг эх, асран хамгаалагч, уяачдын хооронд гэрээ байгуулах зэрэг бүртгэлийн ажлуудыг хийж, мөн уралдааны явцад давхар хяналт тавьж ажилалаа.
Хүүхдийн төлөө үндэсний газраас 3 насны морины эхний 30 байрт шалгарсан хүүхдүүдийг шагнаж урамшууллаа.
Шагналыг: ХАХНХ-ын сайд С.Эрдэнэ,
Хүүхдийн төлөө үндэсний газрын дэд дарга Т.Түвшин нар гардууллаа.
Азарга насны уралдаанд:
С.Батсүх, Б.Баяржаргал, Л.Булгантамир, Б.Жанлавцогзол, Э.Жанцандорж,
Их насны уралдаанд:
Энхтамир, Э.Жанцандорж, Г.Лхагвасүрэн, Г.Ганхүлэг, М.Дэмбэрэлдодов,
Соёолон насны уралдаанд:
Г.Амартүвшин, Т.Самбуу, Г.Пүрэвбат, Д..Нэмэхбаяр, М.Булган-эрдэнэ нарын унаж хурдлуулсан морьд тус тус айрагдсан байна.
Тус наадамд хурдан морь унаж уралдсан 53 хүүхдүүдээс унаж бэртсэн хүүхэд байхгүй байна
ХҮҮХДИЙН ТӨЛӨӨ ҮНДЭСНИЙ ГАЗАР