Эрлийз дунд насны морьд барианд орлоо
Монголын төр, шашин, соёл, урлагийн нэрт зүтгэлтэн Өндөр гэгээн Занабазарын мэндэлсний 380 жилийн ойд зориулсан Баторшил өргөх даншиг, “Төвийн бүсийн хурд-2015” наадам өнөөдөр Өвөрхангай аймгийн Хархорин суманд болж байна.Энэ цагт “Төвийн бүсийн хурд-2015” уралдааны эрлийз дунд насны морьд барианд орлоо. 49 морь гарааны зурхайгаас уралдсанаас Дундговь аймгийн Лүүс сумын харьяат, улсын алдарт уяач С.Шинэбаатарын хонгор халзан түрүүллээ. Унаач хүүхдүүд бүгд хамгаалалтын хувцастай байсан бөгөөд нэг хүүхэд барианы зурхайд унасан ч бэртэл аваагүй байна. “Төвийн бүсийн хурд-2015” уралдааны эрлийз дээд насны морьдын бүртгэл энэ цагт явагдаж байна.
1.Дундговь аймгийн Лүүс сумын харьяат, улсын алдарт уяач С.Шинэбаатарын хонгор халзан 2.Төв аймгийн Баянцогт сумын харьяат улсын манлай уяач Г.Одгэрэлийн бор зүсмийн адуу 3. Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын харьяат Ш.Лхамсүрэнгийн загал морь 4.Төв аймгийн Сэргэлэн сумын харьяат, улсын манлай уяач О.Батбилэгийн үзмэн бор 5.Өвөрхангай аймгийн Баянгол сумын харьяат А.Мөнхтөрийн хонгор зүсмийн морь тус тус айргийн тавд хурдаллаа. |