Сэтгүүлчийг сулла” суултанд Ж.Сүхбаатар оролцов
МАН-ын лидер, УИХ-ын гишүүн асан Ж.Сүхбаатар
2015.07.23

Сэтгүүлчийг сулла” суултанд Ж.Сүхбаатар оролцов

“Сэтгүүлчийг сулла” чимээгүй суулт Өнөөдөр Чингисийн талбайд боллоо. Суултад  хэвлэл мэдээллийн салбарын 30 гаруй байгууллагын төлөөлөл оролцов.

Энэхүү суултад МСНЭ-ийн УЗ-ийн гишүүн н. Жаргалсайхан болон  сураг нь тасраад байсан  МАН-ын лидер, УИХ-ын гишүүн асан Ж.Сүхбаатар оролцож сэтгүүлчидтэй дуу хоолойгоо нэгтгэсэн. Тэрээр “ Ардилсан нам  Засаг барьж байгаа энэ үед сэтгүүлчдийн хэвлэн нийтлэх эрхийг илүүтэй боогдуулж байна.

Одоо бүр дэндээд сэтгүүлчээ аж ахуйн байгууллагатай нийлүүлж хэрэгтэн болгоод цагдан хорьж байгаа нь хэрээс хэтэрлээ тиймээс энэ асуудалд эрх баригчид анхааралаа хандуулж  сэтгүүлчийг суллах хэрэгтэй ” гэв. Мөн хуульч  н.Энхбаяр оролцож сэтгүүлчийг хорьсон шийдвэрийн талаар тайлбар хийсэн. “Гэмт хэрэгтэн гэдэг нь тогтоогдоогүй, шүүх хурал нь болоогүй хэрэг дээр С.Баттулгийг хэрэгтэн болгож хорьсон нь буруу. Нөгөө талаар сэтгүүлч С.Баттулгийн өмгөөлөгч хуралд ирсэн юм байна лээ. Бусдынх нь өмгөөлөгч ирээгүйн төлөө сэтгүүлчийг хоморголон хорих шийдвэр гаргасан нь шүүгчийн буруу” гэлээ.