УИХ-ын гишүүн асан, хуульч Ж.Сүхбаатар
2015.07.02

Шийдвэр гаргах стандарттай боллоо

Эрх зүйн салбарын дөрвөн тулгуурын нэг Захиргааны эрх зүйд Өрнөдийн харьцуулалт хийсэн тойм судалгааг хууль зүйн хүрээлэнд танилцууллаа.

Захиргааны эрх зүй төрд давамгай үйлчилж байсан бол Үндсэн хууль байгуулагдсанаас хойш эрх зүйн энэ тогтолцоо өөрчлөгдсөн байна.

УИХ-ын гишүүн асан, хуульч Ж.Сүхбаатар “Өрнөдөд иргэн хүн гомдлоо яаж гаргах вэ , зэргийг нарийн заасан . Их Британид гэхэд яам, агентлаг бүр гомдол гаргах журмыг нь маш тодорхой заадаг. Өргөдөл гомдлыг шийдвэрлэх асуудал бол бичиг хэргийн түвшний ерөнхий шийдвэрлэдэг асуудал гэж үздэг. Засгийн газраас бусад түвшний бүх байгууллагууд дагаж мөрдөх үйл ажиллагааны шийдвэр гаргах  стандарттай болж байна. Урьд нь ямар  шийдвэрийг яаж гаргаад, түүнийг хуульд нийцээгүйг яаж тогтоох вэ гэдэг нь тодорхойгүй байсан” гэсэн юм.

Эрх зүйн энэ шинэтгэлд харьцуулсан судалгаа чухал байдаг ба Өрнөдийн орнуудаас туршлага хуримтлуулах боломжийг уг судалгаа хуульчдад өгч байгаа аж.

Дэлгэрэнгүйг бичлэгээс үзнэ үү