2015.07.23
Тамирчдад мөнгөн урамшуулал олгов
Ерөнхий сайд Ч.Сайханбилэг "Гванжу-2015" универсиадад амжилттай оролцсон баг тамирчдыг шагнаж урамшууллаа.
Дэлхийн оюутны зуны XXVIII универсиадад 25 орны 137 тамирчин оролцсоноос манай баг тамирчид 2 алт, 1 мөнгө, 2 хүрэл медаль авч, багаараа 24 байрт шалгарч, амжилттай оролцсон билээ.
Дэлхийн оюутны зуны XXVIII универсиадын жүдогоор алтан медаль хүртсэн Д.Сумъяад 30 сая, буудлагаар алт, мөнгөн медаль хүртсэн Э.Даваахүүд 36 сая, жүдогоор хүрэл медаль хүртсэн М.Уранцэцэг т 10 сая, буудлагаар мөнгө, хүрэл медаль хүртсэн О.Төгөлдөр, Э.Бадамгарав нарт тус тус 6 сая төгрөгийн батламжийг Ерөнхий сайд гардуулан өгч, тамирчдад амжилт хүслээ.