УИХ-ын эмэгтэй гишүүд талархал илэрхийлэв
УИХ-ын эмэгтэй гишүүд
2015.07.09

УИХ-ын эмэгтэй гишүүд талархал илэрхийлэв

Монгол Улсын Их Хурал дахь эмэгтэй гишүүдийн төлөөлөл өнөөдөр /2015.07.09/ Төрийн эрх барих дээд байгууллагын үйл ажиллагааг тогтвортой, ая тухтай байх орчинг бүрдүүлж буй Засгийн газрын хэрэг эрхлэх газрын харьяа Төр, засгийн үйлчилгээг эрхлэх газрын үйлчилгээний шилдэг ажилчдад талархалын бичиг гардууллаа.

 Улсын Их Хурлын гишүүн Л.Эрдэнэчимэг хэлэхдээ, Улсын Их Хурал дахь эмэгтэй гишүүд Төр, засгийн үйлчилгээг эрхлэх газрын үйлчилгээний шилдэг 10 ажилчныг урамшуулахаар шийдвэрлэсэн юм. Учир нь эдгээр хүмүүс өдөр бүр ажлын бус цагаар ажлаа гүйцэтгэж, бидний ая тухтай орчинг бүрдүүлж өгч буй гавьяатай хүмүүс юм гэлээ.

 Улсын Их Хурал дахь эмэгтэй гишүүдийг төлөөлж Улсын Их Хурлын гишүүн, БОНХАЖ-ын сайд Д.Оюунхорол, Улсын Их Хурлын гишүүн З.Баянсэлэнгэ нар байлцлаа хэмээн Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.