Замчид төрийн дээд одон медаль, салбарын дээд шагналаар шагнагдлаа
Авто замчдын холбоо
2015.07.16

Замчид төрийн дээд одон медаль, салбарын дээд шагналаар шагнагдлаа

2015 оны 7-р сарын 9-ны өдөр Зам, тээврийн яамны сайд Н.Төмөрхүү,  Авто тээврийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Д.Доржханд нар Үндэсний их баяр наадам, Их Монгол улс байгуулсны 809 жил, Ардын хувьсгалын 94 жил, Авто замын салбарын 86 жилийн ойн баярыг тохиолдуулан олон жил үр бүтээлтэй ажиллаж байгаа замчидаа төрийн дээд одон медаль, салбарынхаа дээд шагналаар шагналаа.

" Хөдөлмөрийн гавьяаны улаан туг"-ийн одонгоор:

Д.Баасанхүү - Монгол улсын зөвлөх инженер, “RCSC” ХХК-ийн ерөнхий захирал

В.Цолмон -  Монгол улсын зөвлөх инженер

"Алтан гадас" одонгоор:

Ж.Тунгалаг - Зам, тээврийн хөгжлийн төв

Г.Өлзийнсайхан - Зам, тээврийн хөгжлийн төв

Тэргүүний замчин” цол тэмдгээр:

“Эм Си Пи Си Жи Ар” ХХК-ын ерөнхий инженер Ш.Тэгшээ,

“Эм Си Пи Си Жи Ар” ХХК-ын инженер Б.Баярсайхан,

“Борхойн зам” ХХК-ийн ерөнхий менежер Б.Батцогт,

“Ялгуусан” ХХК-ийн санхүүгийн албаны дарга С.Бат-Амгалан,

“Монголын хурдны зам” ХХК-ийн дэд захирал Ш.Үүрцайх,

“Ховд АЗЗА” ТӨХК-ийн замчин Н.Алемхожа,

Зам, тээврийн яамны “Хүндэт жуух”-аар

“Эм Си Пи Си Жи Ар” ХХК-ийн инженер Б.Оюунтулга,

“Эм Си Пи Си Жи Ар инженер Н.Мөнгөнцэцэг,

“Эм Си Пи Си Жи Ар инженер Ц.Баяртуяа,

“Эм Си Пи Си Жи Ар инженер Б.Нарантуяа,

“Эм Си Пи Си Жи Ар техникч Б.Жаргалсайхан