С.Одонтуяа гишүүн хүн бүрийг шагнахыг хүсдэг
УИХ-ын гишүүн С.Одонтуяа
2015.07.10

С.Одонтуяа гишүүн хүн бүрийг шагнахыг хүсдэг

Төрийн дээд шагналыг дагалдах мөнгө өндөр байх ёстой гэж УИХ-ын гишүүн С.Одонтуяа үздэг ажээ.

Ерөнхийлөгчийн зарлигийн дагуу Төрийн ордонд төрийн дээд цол, одон, медаль гадуулах ёслолын үеэр нэлээн их сэтгэл нь хөдөлсөн бололтой ийн ярьж байсан. Тэрбээр өмнө нь “Хүмүүст заавал шагнал өгөх ёстой” нийтлэлийг бичиж байсан. Нийтлэлдээ хүн бүхэн урмаар тэжээгддэг учир шагнах ёстой гэж бичсэн байдаг. Мөн төрийн дээд шагнал гардуулах үеэр “Төрийн дээд одон медалийг дагалддаг мөнгөн шагнал өндөр байх шаардлагатай.

Харьцангуй бага байдаг. Ялангуяа манай алдарт эхийн одонгийн шагналын мөнгө маш бага шүү дээ. Саяхан гадаад залуу эхнэрийнхээ гэрийн ажлын хөдөлмөрийн хөлсийг нэг бүрчлэн бодож жилд 72000 ам.доллар болж байгаа талаар бичсэнийг фэйсбүүкээс харлаа. Хүүхэд гаргаж өсгөнө гэдэг ийм л хүнд ажил. Бид одон өгөөд баярлуулж байна. Гэхдээ дагалдах мөнгө нь их байвал одонгийнх нь нэр хүнд илүү өснө. Гэхдээ бид эдийн засгийнхаа нөхцөл байдлыг харгалзаж үзэлгүй яахав” гэж байсан юм.