НӨАТ-ын босго 50 сая болсон нь хэр ашигтай вэ ?
Татварын ерөнхий газар
2015.07.21

НӨАТ-ын босго 50 сая болсон нь хэр ашигтай вэ ?

Манай улс 1990 онд Татварын хуулийг баталснаас хойш татварын төрлийн хувьд давхардсан тоогоор нийт 101 төрийн хууль батлагдснаас 46 төрлийн хууль хүчингүй болсон байдаг. Харин 55 төрлийн хууль хүчнийн төгөдөр мөрдөгдөж байгаа аж.

Сангийн яамнаас хийсэн тооцоогоор 2013 оны жилийн эцэст нийт НӨАТ төлөгчдийн дийлэнх нь 50 саяас 1,5 тэрбум төгрөгийн борлуулалтын орлоготой байна. Сүүлийн 10 гаруй жилд Монгол Улсын эдийн засаг хэд дахин тэлж, бараа бүтээгдэхүүний үнэ, бизнес эрхлэгчдийн борлуулалтын орлого ч тухайн үеэс ихээхэн өссөн. 2000 онд ДНБ-ий хэмжээ 1.2 их наяд, татварын орлого 222 тэрбум төгрөг байсан бол 2013 онд ДНБ-ий хэмжээ мөн үеэс 14 дахин, татварын орлого 23 дахин өссөн байна.

2007 онд хэрэгжүүлсэн татварын нэг дэх шатны шинэчлэлийн хүрээнд дөрвөн “10”-ын зарчмыг нэвтрүүлсэн нь тухайн үеийн нөхцөл, шаардлагыг харгалзсан, эдийн засгийн огцом өсөлтийг дэмжсэн, цагаа олсон оновчтой шийдэл байсан.

Нийгэм, эдийн засгийн харилцаа өөрчлөгдөхийн хэрээр татварын хууль тогтоомжийн зарим зүйл, заалт шинээр гарч ирж буй нөхцөл, шаардлага, харилцааг зохицуулахад учир дутагдалтай болсноос ойлголтын зөрүү үүсэх, уялдаа холбоогүй болох, улмаар татвар төлөгч, татварын албаны хооронд маргаан гарах явдал ихсэх хандлагатай байна.

Иймээс шинэчлэлийн бизнест ээлтэй орчин бүрдүүлэх замаар тодорхой салбарт үйл ажиллагаа эрхлэгч, татвар төлөгчдийг татварын бодлогоор дэмжих, татварын энгийн, ойлгомжтой, тэгш шударга байх зарчмыг бүрэн утгаар нь хангасан, эдийн засгийн өсөлтийг хэлбэрэлтгүй дэмжсэн, олон улсын жишигт нийцэхүйц оновчтой, тогтвортой татварын орчинг бий болгох зайлшгүй шаардлагыг харгалзан татварын хоёр дахь үе шатны шинэчлэлийн хүрээнд Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулж баталлаа.

Хууль хэрэгжсэнээр одоо үйлчилж байгаа татварын хувь хэмжээ, шатлалд өөрчлөлт орохгүй бөгөөд татвар төлөгчдөд нэмэлт, татварын дарамт үүсэхгүй.

Нэмэгдсэн өртгийн албан татвар суутгагчаар бүртгэгдэх борлуулалтын орлогын хэмжээг 50.0 сая болгон нэмэгдүүлснээр жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчид болон аж ахуйн нэгжийн хувьд бизнесийн таатай орчин бий болж, далд эдийн засгийг бууруулж, татварын бааз суурийг өргөтгөх хүрээнд нэмэгдсэн өртгийн албан татвар төлөгч болох эцсийн хэрэглэгчийн худалдан авалтыг бүртгэн урамшуулснаар албан татвар суутгагчийн борлуулалтыг бүртгэх нөхцөл бүрдэнэ гэсэн урьдчилсан тооцоо бий.

Хууль хэрэгжсэнээр одоо үйлчилж байгаа татварын хувь хэмжээ, шатлалд өөрчлөлт орохгүй

Түүнчлэн  Татварын хууль тогтоомж энгийн, ойлгомжтой болж, татварын тэгш шударга байх зарчим хангагдана, олон улсын жишигт нийцсэн, татварын оновчтой, тогтвортой, бизнесийг дэмжсэн, байгалийн баялагийн зохистой ашиглалтыг хангахуйц ээлтэй орчин бий болгох зорилгыг өвөртөлж байгаа аж.

Харин хуулийн шинэчилсэн найруулгаар оруулсан зарим заалтууд нь бизнес эрхлэгчид, үйлдвэрлэгчид хүлээн авах боломжгүй, бизнесийн орчинг хэт муутгасан хуулийн төсөл хэмээн шүүмжилж байв.

Тухайлбал,  Шинэ хуулиар НӨАТ-ын босгыг 50 сая төгрөг болгож өсгөснөөр эдийн засаг хэрхэн эрчимжих нь тодорхой бус, тэгээд ч тус албан татварын өөрийн мөн чанар, суурь зарчимтай нийцэхгүй байгааг ААН-үүдийн төлөөлөл дуулгаж байгаа. Харин гишүүдийн зүгээс мөнгөний ханш уначихсан энэ үед 50 саяын босго гэдэг бол 10 саяас нэг их ялгарахгүй. Үнэхээр бодит дэмжлэг үзүүлье гэж байгаа бол 150-200 саяын хооронд НӨАТ-ын босгыг тогтоох хэрэгтэй гэж үзэж байсан юм.

Гэвч НӨАТ-ын босгыг 50 саяар батлав. Тиймээс хэрэгжиж эхлэхээс нь өмнө “болхогүй бүтэхгүй” гэж хэлэхээ түр хойш тавиад дараа нь болвол дээр байх. Хууль хэрэгжих хугацааны хувьд  ирэх оны 1-сарын 1-ээс хэрэгжиж эхлэнэ.