дугаарт Бридж группын үүсгэн байгуулагч УИХ-ын гишүүн Д.Ганхуяг
2015.07.06

Хөдөлмөр хүнийг маш сайн төлөвшүүлдэг

“Амжилт” нэвтрүүлгийн энэ удаагийн дугаарт Бридж группын үүсгэн байгуулагч УИХ-ын гишүүн Д.Ганхуяг оролцлоо.

“Монгол Японыг холбосон гүүр болно” гэсэн зорилготойгоор анх Бридж группыг одоогоос 24 жилийн өмнө үүсгэн байгуулсан. Таны амьдралыг амжилттай холбосон хамгийн чухал зүйл нь юу гэж бодож байна вэ ?

Ерөнхийдөө хүний төлөвшил гэж ойлгодог. Мэдээж зүтгэл, хөдөлмөр, дуслуулсан хөлсний хэмжээгээр хүний амжилт хэмжигддэг. Хөдөлмөр хүнийг маш сайн төлөвшүүлдэг. Би багаасаа багаар амьдарч, биеэ дааж сурсан.

Айлын хэд дэх хүүхэд вэ ?

Би 10 хүүхэдтэй айлын гурав дахь хүүхэд нь.

Хурдан морь унадаг байсан гэсэн. Хэр их түрүүлж байв ?

Багаасаа моринд их сайн байсан. Тэр хүүхдээр унуулвал түрүүлнэ гэж яригддаг хүүхэд байлаа. Ер нь хурдан морь унадаг хүүхдүүд их дайчин, зоримог, эрэмгий амьдралдаа зорилт тавьсан бол түүнийхээ төлөө явдаг тийм хүүхдүүд байдаг. 

Цэргийн сургуульд явах хуваарь авсан залуу карентиныхаа хугацаанд гараа гэмтээснээр таны хувь заяа огт өөрөөр эргэсэн. Энэ талаар ярихгүй юу ?

Би 10 анги төгсөөд эмч юмуу цэргийн офицер болно гэж боддог байсан. Тэгээд ОХУ руу сургуульд явахаар карентинд орсон. ...

 Үргэлжлэлийг бичлэгээс үзнэ үү