76:20 буюу З.Баянсэлэнгэ Өнгөрсөн хугацаанд өв тэгш боловсорсон улстөрч
УИХ-ын гишүүн З.Баянсэлэнгэ
2015.07.02

76:20 буюу З.Баянсэлэнгэ Өнгөрсөн хугацаанд өв тэгш боловсорсон улстөрч

76:? Булан энэ удаа парламентын цөөхөн эмэгтэй гишүүдийн нэгийг онцолж байна.

Тэрбээр, шинэхэн гишүүн байхдаа байнгын хороо даргалж, намын бүлгийн дэд даргаар сонгогдсон гээл улс төрд хамгийн хурдан боловсорсон билээ. Тэрбээр 2012 оны УИХ-ын сонгуульд МАХН-МҮАН-ын “ Шударга ёс” эвслээс намын жагсаалтаар долдугаарт эрэмбэлэгдэн улс төрд орж ирсэн юм.

Зангадын Баянсэлэнгэ 2012 оны сонгуульд ёстой л “битүү морь” байсан. Намынхаа жагсаалтад урдуур эрэмбэлэгдсэн бүсгүйг тухайн үед Н.Энхбаярыг ялаас мултлах жагсаалыг удирдаж байхад хэвлэл мэдээлэл анх олон нийтэд “танилцуулсан”. Ямар мэргэжилтэй, хаана ажилладаг вэ гэдгийг нь мэдэхгүй байсан гэхэд хилсдэхгүй.Тэрбээр, намын даргаа суллахын тулд Хэлмэгдэгсдийн хөшөөний өмнө өлсгөлөн зарлаж, МАХН-ын гишүүдтэй хамт 461 дүгээр ангийн гадаа жагсч явлаа.

Энэ хичээл зүтгэл нь талаар болоогүй юм. 2012 онд намын жагсаалтын долдугаарт бичигдэж УИХ-д орж ирсэн. Н.Энхбаяр ял эдэлж байгаа гэдгээрээ, Э.Батшугар  цэргийн албан хаагаагүй гэдгээр, С.Нарангэрэл хуульчийг СЕХ бүртгэж авахаас татгалзсанаа О.Баасанхүү, Ц.Цолмон, Ц.Оюунбаатар нар Их хуралд орж ирсэн. Харин дээрх гурван хүн орсон болЗ.Баянсэлэнгэ гишүүний яг хойгуур таслах байжээ.

Тэгэхээр эрхэм гишүүн тун азтай байсан гэсэн үг. Намын жагсаалтаас нэр дэвшсэн учраас түүнд хувийн мөрийн хөтөлбөр гэж байсангүй. МАХН-ын хувьд 2012 оны сонгуульд МҮАН-тай нэгдэж эвслийн зарчмаар нэр дэвшигчдээ эрэмбэлсэн. Гэсэн ч МАХН тусдаа мөрийн хөтөлбөр дэвшүүлж байжээ. Тодруулбал, “Монголоо аврах таван хувьсгал” гэгчийг тус нам гол мөрийн хөтөлбөрөө болгосон юм. “Шударга ёс” гэсэн үгийг бамбай болгосон УИХ-д суудалтай МАХН-ын ““Монголоо аврах таван хувьсгал” хөтөлбөрт

Улс төрийн хувьсгал-Олигархи дэглэмийн дарангуйллаас салгаж, улс төрийн хэлмэгдүүлэлтийг таслан зогсооно.

Шударга ёсны хувьсгал- Ард түмний хяналтыг тогтооно. Эдийн засгийн хувьсгал- Монголчууд эх орныхоо баялагтаа эзэн сууна Нийгмийн хувьсгал- Өрх бүрийг ажилтай, орон байртай болгоно. Оюун санааны хувьсгал- Монгол хүнээ өргөн дээдэлж, соёл иргэншлээ хамгаална гэсэн таван хувьсгальн' хийхээр тусгажээ. Гэвч харамсалтай нь энэхүү таван хувьсгал бодит амьдралд биелэлээ олоогүй юм.

З.Баянсэлэнгэ гишүүн ч үүнийгээ хүлээн зөвшөөрсөн бөгөөд нэг жилийн өмнө “Шударга ёсны хуралдай” гэгчийг  зохион байгуулах үеэр говийн бүсэд очнхдоо “Манай намын мөрийн хөтөлбөр хангалтгүй байгаа, МАНАН өнөө хэр байсаар байна. Бидний өргөн мэдүүлсэ хууль, хэрэгжүүлэх гэсэн мөрийн хөтөлбөрийг хэзээ ч хүлээж авдаггүй” хэмээн ярьж явжээ.

МАХН-ын хувьд дангаараа мөрий хөтөлбөрөө биелүүлэх боломжгүй МҮАН-тай хамтарсан, Засгийн газарт АН-тай эвссэн учраа өөрсдийн мөрийн хөтөлбөрийн онцлох ганц нэг зүйлийг Засгийн газрын хөтөлбөрт тусгах боломжтой ч тийм зүйл болоогүй юм. Ард түмэн төрөө хянаж чадаагүй. Оюутолгой, Тавантолгой зэрэг баялагтаа ч эзэн болж чадаагүй байна.

Олигархи дэглэмийн даран гуйлал улам бүр хүчээ авч, орог байртай болох асуудал бараг мөрөөдөл болж байгаа ийм үег МАХН ирэх сонгуулиар мөрийг хөтөлбөрийн биелэлт 0 хувьтай сонгогчидтойгоо уулзах болоод байгаа юм.

“Түлш, шатахуун, цахилгаан. эрчим хүч, мах, сүү, гурил, цагаан будааны үнийг төрөөс зохицуулж , зээлийн хүүгийн дээд хязгаарыг төрөөс хянан зохицуулна”гэсэн сайхан мөрөөдлүүд нь цаасан дээр үлджээ. Мэдээж тэд бид шаардсан гэсэн тайлбар өгнө. Тэд шаардсан. Харамсалтай нь тэр нь биелж чадаагүй юм.

Амжилт

З.Баянсэлэнгэ гишүүн нь бага эмч, Сүхбаатар аймгийн цагдаагийн хэлтэст хэрэг бүртгэгч, Баянзүрх дүүргийн цагдаагийн хэлтэст хэрэг бүртгэгч зэрэг ажил эрхэлж байсан. Дээр хэлсэнчлэн хэний ч танихгүй байсан энэ эмэгтэй улстөрд ёстой л “битүү морь” байв. Хүн бүхэн түүнийг сонжиж,   сонирхож  байсан.

Туршлагатай зарим улстөрчид хүртэл “пропоциональ системийн хамгийн том алдаа” хэмээн зарлаж байлаа. Улстөрчөөр суусан эхний жилээс л З.Баянсэлэнгэ гэх эмэгтэйг хэвлэл мэдээлэл, улстөрчид    бүгдээрээ  онилсон.

Нийгэм хүртэл балай авгай, эсгий хийх газар нохой хэрэггүй гэх мэтээр даапаалж хандаж байлаа. Гэвч энэ эмэгтэй бууж өгөөгүй. Нийгмийн тэр хатуу ширүүн дайралт бүрийг даваад гараад ирсэн нь өөрөө амжилт юм. Хэдийгээр нэг хүнийг дагаж явсаар улстөрд гарч ирсэн ч өнгөрсөн гурван жилийн хугацаанд улстөрч хүн хэрхэн төлөвшдөг, яаж суралцдаг вэ гэдгийг л харуулсан нь хамгийн том амжилт боллоо.

Хүн бүхэн төгс байх албагүй. Заавал улс төрд дарга албан тушаал дамжсан, гадаадад      их дээд сургууль эзэмшсэн хүн гарна гэсэн зарчим байхгүй. Тиймдээ ч З.Баянсэлэнгэ гишүүн гэр хорооллоос гарч ирсэн, энгийн албан тушаалаас улс төрд орж ирсэн, эгэл иргэдийн зовлон жаргалыг хамгийн сайн мэддэг гэсэн имижээ өөрөө бүрдүүлж чадсанаараа өнгөрсөн гурван жилийн том сорилтыг давж чаджээ. Хэрхэн чадварлаг улстөрч байгаа процесс нь ч ард түмний нүдэн дээр явагдсан.

Хувцаслалт, үс зүс, биеэ авч яваа байдал зэрэг нь хуучин эмэгтэй улстөрчдийг ч ичээмээр цэмцгэр. Өөрийгөө илэрхийлэх арга барилд ч тэрбээр маш хурдан суралцсан юм. Шинэчлэлийн Засгийн газарт хамтарсны хүчээр МАХН-ын гишүүд албан тушаал ээлжлэн авсан. Энэ хоморгонд З.Баянсэлэнгэ гишүүн хавчуулагдаж Нийгмийн бодлого боловсрол соёл шинжлэх ухааны байнгын хороог даргалсан юм.

Тэрбээр, энэ талаараа “Олон хүн намайг алдах байх гэж харж байсан. Учир нь би шинэ хүн. Бодлого боловсруулах төвшинд ажиллаж байгаагүй хүн энэ төвшинд ажиллана гэхээр аргагүй байх л даа. Би байнгын хорооны дарга байхдаа өөрийгөө маш их шахсан. Хууль тогтоомж болоод  орж ирж буй бүх бичиг баримттай 00:00 цаг хүртэл танилцаж суудаг байсан. Учир нь би МАХН-

мангар, Энхбаярын Баянсэлэнгэ” гэх зэргээр дуудаж, алдахыг минь анаад сууж байгаа болохоор надад алдах эрх байгаагүй. Цаг хугацааг алдаж байгаагүй тулдаа би Байнгын хороон дээрээ нэг ч зарчмын том алдаа гаргаж байсангүй. Та нар буцаад бодоод үз надад тийм алдаа байдаггүй. Миний удирдсан байнгын хороо дутуу дулимаг хууль оруулсан тохиолдол байхгүй. Тэр үед дарга байхад оруулж байсан хуулиуд одоо батлагдаж байна.

Би тэдний үндсийг нь тавьсан юм шүү дээ. Би бүх зүйлийг энгийнээр хүлээж авдаг учраас тэрхүү асуудлууд руу ороход амар байсан. Би хуульч мэргэжилтэй хүн. Тиймээс энэ хуулийн төслүүдтэй танилцахад нэг их хүндрэл бэрхшээл тулгараад байдаггүй” хэмээн ярьжээ. Алдах эрхгүй ажиллах ёстой гэсэн тэр зарчмаараа ч ёстой алдах эрхгүй ажиллаж, суралцсан.

Хэн бүхний хүсээд байдаггүй сайн муугийн шуурган дундуур сөрсөөр байгаад товойж гарч ирж чадсан. Байнгын хорооны даргаас буусан ч бүлгийнхээ дэд даргаар ажиллаж, Монгол- Вьетнамын бүлгийн даргалсан гээд түүний амжилт олон байгаа. Улстөрч хүний үндсэн үүрэг бол хууль боловсруулах. Энэ талаас харвал З.Баянсэлэнгэ гишүүнд овойж товойх амжилт байхгүй гэж хэлж болох. Өөрийнх нь нэрээр овоглосон нэг ч хууль байхгүй юм билээ. Гэхдээ нам харгалзалгүй нэгдэж бүлэг байгуулсан эмэгтэй улстөрчидтэй нэгдэж Хүүхэд харах үйлчилгээний тухай хууль /энэ хуулийн санааг анх Г.Уянга, Л.Гантөмөр нарын гишүүдтэй хамт өөрөө гаргасан гэж ярьдаг/, Тамхины хяналтын тухай хууль, Гэр бүлийн тухай, Хүчирхийлэлтэй тэмцэх тухай зэрэг чухал, чухал хуулиудыг УИХ-д өргөн барилцах ажлыг хийжээ.

Алдаа

З.Баянсэлэнгэ гишүүний нэг алдаа нь хэтэрхий их зүйл мэддэг юм шиг аашилдаг зан нь. Хүнд мэдэхгүй зүйл гэж олон бий. Хүн бүхэн заавал төгс мэддэгтэй байх албагүй. Шинэхэн ’ улстөрч бүхэн эхний гурван жилд суралцдаг. Парламентаар орж байгаа хуулийн төслүүдийг мэдэхгүй бол кноп дарах ажил хийдэг. Үүнийгээ ч тэд нуудаггүй. Бүр найман жил дуугүй суусан гишүүн ч энэ парламентад байгаа. Хэвлэл мэдээлэлд би энэ асуудлыг судлаагүй, уншаагүй мэдэхгүй гэдэг хариулт өгөх нь байдаг л зүйл.

Тухайн үед мэдлэггүй, чадваргүй гэж шүүмзиээд өнгөрдөг ч энэ бол хүн бүхэнд л байдаг зүйл. Харин З.Баянсэлэнгэ гишүүн өөрийгөө юм мэдэхгүй гэж хэлүүлэхээс маш их айдаг гэдэг нь илт байсан юм. Анхнаасаа л хэвлэлийн анхааралд орчихсон, дөнгөж УИХ-д суусныхаа дараахан 'байнгын хорооны дарга болсон учраас ёстой л алдах эрхгүй гэсэн сэтгэлээр хандсаар байсан. Хэвлэлд болсон, болоогүй ярилцлага өгч, олон нийтэд таалагдах зүйл юу байна тэр бүхнийг л хийсэн дээ.

Мэдэхгүй сэдвээрээ ярьж УИХ-ын даргад загнуулах бүртээ тэрбээр өөрийнхөө үнэлгээг алдаж байлаа. Хуралдаан бүхэн дээр үг хэлэх ёстой гэсэн заавраар явж олон удаа алдсан. Огт өөр хуулийн төсөл ярьж байхад тэс хөндлөн асуулт асууж мэддэггүй, ярих сэдвээ олоогүй хэмээн удаа дараа загнуулж байсан. Нэмэлт цагаа хүртэл ашиглаж өнөөх хэнд ч хамаагүй сэдвээ ярьж ангийнхныхаа дургүйг хүргэж байх жишээний.

Олон нийтэд л таалагдах ёстой. Би алдах эрхгүй гэж хэт хичээсэн тэр зан нь өөрийг нь эргээд эвгүй байдалд оруулж, алдаа хийх шалтгаан болж байсныг Сэлэнгээ гишүүн сайтар ойлгосон биз ээ. Тэрбээр, сүүлийн үед энэ зангаа засах гэж оролдож, алдаагаа амжилт болгож чадаж байгаа билээ.

Тэнэглэл

Улстөрч хүн олны нүдэнд байдаг. Хэлсэн үг хийсэн үйлдэл бүхэн нь бусдад үлгэр дууриал болдог. Тэр утгаараа З.Баянсэлэнгэ гишүүн өөртөө итгэлгүй, мэдлэг боловсролтой ч түүнийгээ ашиглаж чадахгүй хаалттай байсан олон эмэгтэйчүүдэд зөв үлгэр дууриал болсон. Заримдаа утгагүй асуулт асууж, утгагүй, авцалдаагүй зүйл ярьж бусдынхаа дургүйцлийг төрүүлдгийг эс тооцвол алдаа гаргаж, тэнэг үйлдэл хийгээд байсан нь тун ховорхон. Зарим эмэгтэй гишүүд шиг дуу дуулж, бүжиглэж, шанага барьж гал унтраагаагүй. Хатны сүнстэй ярилцаж яваагүй. Гэвч “Би энгийн амьдардаг хүн. Би гэр хорооллоос гарсан гишүүн” гэх имижээ бүрдүүлэх гэхдээ ганц нэг удаа бүдэрсэн зүйл бол бий. Анхулстөрч болоод гарч ирэхэд нь сэтгүүлч “Та хэрэг бүртгэгч байхдаа найзыгаа хэргээс мулталсан гэсэн.

Цаашдаа ч албан тушаалаа ашиглаж байх уу” гэхэд “цаг хугацаа л харуулна даа” гэсэн хариулт өгч өөрийгөө тэнэг байдалд оруулж байв. Дараа нь УИХ-ын хуралдаан дээр “Кэнди Краш” тоглож, кэндигийн хувцсаар гангарсан хошин зураг хүртэл гарсан. Улстөрч хүн хэдийгээр хуралдааныхаа үеэр тоглоом тоглож суугаа нь тэнэг харагдсан ч өнөөгиин парламентын жинхэнэ төрхийг энэ үйлдэл л харуулсан гэчихвэл хэтийдэхгүй.

Эрх баригчдын талцал хуваагдал, эрх барьж байгаа хэмээн томрох МАН, АН-ын улстөрчдийг тоглолт, улс төрийн хэрүүл л чуулганы үеэр гардаг учраас эвслийн гишүүдийн үүрэг роль маш бага байдаг. Хууль боловсруулаад оруулж ирэхээр батлахгүй, үг хэлэхээр жинтэй тусахгүй, МАНАН бүлэглэлийн эрх ашиг л яригддаг ийм орчинд магад залхмаар санагддаг байсныг нь үгүйсгэх аргагүй билээ.

Ил гарсан нь л З.Баянсэлэнгэ гишүүн болохоос эрхэм гишүүнд хурлынхаа дундуур архи ууж бүр болоогүй зурагтаараа хурал үзэнгээ шатар нуудаг нь үнэн шүү дээ. З.Баянсэлэнгэ гишүүний дараагийн холбогдсон хоёр асуудал нь Төрийн ордоны баруун талыг зөвхөн улстөрчдөд зориулсан машины зогсоол болгох, мөн Эмнэлгийн тендэрт оролцож их хэмжээний мөнгө авсан тухай. Гэвч эрхэм гишүүн цаг тухай бүрт нь эдгээр асуудалд няцаалт өгчихсөн.

Ирээдүй

Сонгуулийн хуулиа шинэчлэн баталсан ч намын жагсаалт руу дахиж орох боломж З.Баянсэлэнгэ гишүүнд байхгүй. Тэгэхээр мэдээж хаана нэр дэвших вэ гэсэн сонголт түүний өмнө гарч ирнэ. 2012 оноос хойш байсхийгээд л Чингэлтэй дүүрэгт очиж ажиллаж байгаа мэдээлэл гарах болсон нь түүнийг Чингэлтэйд нэр дэвших нь ээ гэсэн яриаг баталгаажуулсан юм. Харин эрхэм гишүүн нэр дэвших үү гэсэн сэтгүүлчийн асуултад “Би бодож байна.

Улстөрчид дэвшинэ, дэвшихгүй гээд л хариулдаг юм билээ. Би бол эхлээд бодно. Энэ цаг үед дэвших хэмжээнд хийсэн ажил юу билээ гэж. Сонгогчидтойгоо санал солилцоно. Мэдээж нам гэдэг парламентад хүнийхээ нэрийг дэвшүүлдэг. Би намдаа ямар үүрэгтэй, юу хийснээ ч бас бодох хэрэг гарна. Ингээд УИХ-д нам, түүний гишүүд, сонгогчдыгоо төлөөлсөн тэр ажлаа хэр нэр хүндтэй, хэдэн хувьтай биелүүлсэн бэ гэдгийг эргэж хараад, тэгээд нам надад итгэл хүлээлгээд дахин санал болгох юм бол би хүч бололцоогоо дайчлан ажиллахад бэлэн байгаа.

Өнөөдөр би бусад улстөрч шиг сонгуулийнхаЗ ажлыг эхлүүлээгүй байна. Эхлүүлэх шаардлага ч алга. Учир нь энэ улс төрийн үймээнт байдал, ард түмний маань амьдрал, хямралд өртөж байгаа ийм нөхцөл дунд амин хувийн эрх ашгаа бодох, сонгуулийн ажил хийх сонирхол надад байхгүй” гэсэн шавилхан хариулт өгчээ. Түүний хувьд Чингэлтэй тийм ч танихгүй дүүрэг биш. Өөрийнх нь гэр тэр хорооны гэр хороолол дунд байгаа. Чингэлтэйн Засаг даргаар ажиллаж байсан туршлага бий. Хорооныхоо Дулмаа эмээгээс эхлээд Дорж хүртэлх бүх хүнийг танина.

Энгийн амьдралаас тэдний дундаас гэр хорооллын шороотой гудамжнаас гарсан улстөрч учраас З.Баянсэлэнгэ гишүүнд дахиад сонгогдох боломж маш өндөр. Тэгээд ч эмэгтэй улстөрч.Хүнийг ялгаж сураагүй энгийн зангаараа сонгогчдоо татаж чадах л бүсгүй. Өнгөрсөн хугацаанд улстөрч хүн ямар байх тэр хэмжээнд хүртэл өөрийгөө боловсруулж чадсан, ирээдүйд чадварлаг улстөрч болж чадах хичээл зүтгэл түүнд байгаа учраас З.Баянсэлэнгэ гишүүний ирээдүй тийм ч бүрхэг харагдахгүй байгаа юм.