
АН-ын бүлгийн дарга Б.Гарамгайбаатар
2015.07.06
Гүйцэтгэх зөвлөлөөс шинэ сайдуудыг УИХ-ын гаднаас томилох үүрэг өгсөн
УИХ дахь АН-ын бүлгээс мэдээлэл хийлээ. Бүлгийн хурлаар АН-ын Гүйцэтгэх зөвлөлөөс гаргасан шийдвэртэй холбоотой асуудлыг хэлэлцэж, хоёр заалт бүхий шийдвэр гаргажээ.
Нэгдүгээрт, Гүйцэтгэх зөвлөлөөс гаргасан шийдвэрийг хэрэгжүүлэх үүргийн АН-ын дарга З.Энхболд, Ерөнхий сайд Ч.Сайханбилэг , Бүлгийн дарга Б.Гарамгайбаатар нарт үүрэг өгчээ.
Хоёрдугаарт, Засгийн газрын үйл ажиллагааг тогтвортой явуулахын тулд орон гарсан сайд нарын оронд УИХ-д хамтарсан бусад нам эвсэлтэй зөвшилцөхийг үүрэг болгосон байна. Гэхдээ шинэ сайдуудыг УИХ-ын гаднаас томилох нь зүйтэй гэсэн Гүйцэтгэх зөвлөлийн шийдвэрийг бүлгийн гишүүдийн олонх нь дэмжсэн байна.