Сүхбаатар дүүргийн “ Иргэдийн өдөрлөг” боллоо
Сүхбаатар дүүргийн иргэд баяраа тэмдэглэлээ
2015.06.22

Сүхбаатар дүүргийн “ Иргэдийн өдөрлөг” боллоо

Хагас зуун жилийн түүхтэй Сүхбаатар дүүргийн иргэд баяраа тэмдэглэлээ.

Тус дүүргийнхэн жил бүр “Иргэдийн өдөрлөг” зохион байгуулдаг уламжлалтай. Гэхдээ энэ удаагийнх 50 жилийн ойтой давхцаж буйгаараа онцлог юм. УИХ- ын гишүүн, Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд Л.Гантөмөр, УИХ- ын гишүүн Р.Амаржаргал, Сүхбаатар дүүргийн ИТХ-ын дарга Б.Ган-Эрдэнэ, Засаг дарга Д.Бадарсан тэргүүтэй албаныхан болон тус дүүрэгт оршин суудаг алдартнууд, үйл ажиллагаа явуулдаг томоохон байгууллагууд уг баярт оролцсон юм.

УИХ- ын гишүүн, Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд Л.Гантөмөр

Энэ үеэр хороодын өрхийн үйлдвэрлэл эрхлэгчдийн үйл ажиллагааг сурталчлах, үзэсгэлэн, дүүргийн нутаг дэвсгэрт хоол үйлдвэрлэлийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг аж ахуй нэгжүүд нийтийн хоолны хуцалдаа зохион байгуулахаас гадна 16 настнуудад иргэний үнэмлэх гардуулж, гэрлэлтээ батлуулсан залуу гэр бүл, ахмад гэр бүл, дүүрэгтэйгээ нас чацуутнууд, энэ жил төрсөн бяцхан иргэддээ уцирдлагууд нь хүндэтгэл үзүүлсэн юм.

БНМАУ-ын Ардын их хурлын тэргүүлэгчдийн 1965 оны дөрөвдүгээр сарын 14-ний өдрийн 79 дүгээр зарлигаар Улаанбаатар хотын засаг захиргааны нэгж болох 10 хороог хувааж, дөрвөн дүүрэг болгон зохион байгуулсны нэг нь Сүхбаатар билээ. Сүхбаатар дүүрэг нь нийт 44 хороог нэгтгэсэн 19452 өрхтэй, 96661 хүн амтай, 500 гаруй байгууллага, үйлдвэр, соёл үйлчилгээний газартай тэр үеийн Нийслэлийн хүн амын гуравны нэг нь тус.дүүрэгт хамрагдаж байжээ. Дүүргийн газар нутгийн түүхийг 1778 онд Их хүрээг энэ суурьшлын бүсэд байгуулсан тэр цагаас эхэлсэн гэж үздэг байна. Сүхбаатар дүүрэгт Монгол улс, Нийслэл хотын түүхтэй холбоотой олон дурсгалт газар, тухайн салбартаа аихныхаа гал голомтыг асаасан хэд хэдэн ууган байгууллага, төр засгийн төв байгууллагууд төвлөрөн байрлаж ирсэн. Иймээс Их хотын хойморь хэмээн хүндлэн дээдэлсээр өдийг хүрчээ.

Сүхбаатар дүүрэг өнөөдөр

Харин өдгөө 20.8 га газар нутагтай, 20 хороо, 36062 айл өрхтэй, 136424 хүн амтай болтлоо өргөжжээ.

Үүний зэрэгцээ тус дүүрэгт төр захиргаа, соёл боловсрол, шинжлэх ухааны төв байгууллагууд төвлөрөн үйл ажиллагаа явуулж байна. Төрийн ордон, Ерөнхийлөгчийн болон УИХ-ын Тамгын газар, Засгийн газар, яам агентлагууд, нийслэлийн төр захиргааны байгууллага, Элчин сайдын яамд, НҮБ, Дэлхийн банк, Азийн сан зэрэг төрийн болон олон улсын байгууллагууц, Ардчилсан нам, Моншл ардын нам зэрэг улс төрийн нам, эвсэл, холбоодын 30-аад байгууллага байрладаг. Мөн Шинжлэх ухааны академи, МУИС, ЭМШУИС, ШУТИС, МУБИС зэрэг их, дээд сургууль, Улсын клиникийн нэгдсэн эмнэлэг зэрэг 6276 байгууллага, аж ахуйн югж тус дүүрэгт үйл ажиллагаа явуулдаг аж.

НИТХ-ын тэргүүлэгчдээс Сүхбаатар дүүргийн 50 жилийн ойг энэ оны есдүгээр сарын 18- ны өдөр тэмдэглэн өнгөрүүлэх шийдвэр гаргасан. Тиймээс “Хөгжилд хөтлөх-таны санал” уулзалтыг зохион байгуулж, иргэдийнхээ санал авсны дагуу тэдэн рүү чиглэсэн 50 багц 125 ажил хийж байна.

Иргэдийн өдөрлөгт оролцсон Сүхбаатар дүүргийнхэн үйл ажиллагааны талаар сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлж байсан юм. Тэд “Засаг даргатайгаа нүүр тулж уулзах боломжийн нэг нь “Иргэдийн өдөрлөг” байдаг. Тиймээс ийм арга хэмжээг       санаачилсан дүүргийнхээ удирдлагуудад баярлаж явдаг. Цаашид ч гэсэн бидний дуу хоолойг сонсч, амьдрал ахуйд бага ч гэсэн нэмэр болно гэдэгт итгэлтэй байна” хэмээн ярьж байв. Харин Засаг дарга Д.Бадарсан “Юун түрүүнд дүүргийнхээ үе үеийн иргэдэд 50 жилийн ойн баярын мэнд хүргэе.

Дүүргээ  хөгжин цэцэглүүлэхийн тулд бидэнтэй үргэлж санаа бодлоо хуваалцаж, үнэтэй зөвлөгөө өгдөг та бүхэндээ чин сэтгэлээсээ талархал илэрхийлмээр байна. Бид цаашид ч гэсэн иргэдгэйгээ хамтарч олон ажил хийнэ. Хийхээр төлөвлөсөн бүх ажлаа дуусгахын төлөө хичээж ажиллах болно. Дүүргийнхээ иргэдийг эрүүл, аюулгүй, тав тухтай орчинд амьдруулахын төлөө цаг ямагт ажиллана” хэмээн ярьсан юм.