
Тэргүүлэгчдийн хуралдаан боллоо
Сүхбаатар дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тэргүүлэгчдийн есдүгээр хуралдаан 2016 оны 9 дүгээр сарын 21-ний өдөр хуралдаж 4 асуудал хэлэлцлээ.
Хуралдаанаар "Засаг даргын Тамгын газраас хэрэгжүүлж буй авлигын эсрэг үйл ажиллагааны төлөвлөгөөний хэрэгжилт, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээний тухай" Засаг даргын Тамгын газрын дарга Д.Баасанбат, "Дүүргийн ИТХ-ын тэргүүлэгчдийн 2016 оны 3 дугаар тогтоолд нэмэлт өөрчлөлт оруулах тухай", "Хуралдаан зарлан хуралдуулах тухай" асуудлыг дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Б.Ган-Эрдэнэ, "Төрийн цол, одон медалиар шагнуулахаар дэмжиж, уламжлах тухай" Засаг даргын саналыг ЗДТГ-ын шагналын асуудал хариуцсан мэргэжилтэн М.Баянзул нар танилцуулж, тэргүүлэгчдийн хуралдаанаар хэлэлцэн холбогдох тогтоол, шийдвэрүүдийг гаргасан байна.