“Гэр бүлийн хүчирхийллийн эсрэг хамтарсан багийн ажил” дэвжээ тэмцээн боллоо
Сүхбаатар дүүргийн цагдаагийн1 дүгээр хэлтсээс дүүргийн 1-8 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйлдэгдэж буй гэмт хэргийн гаралтыг бууруулах, түүнээс урьдчилан сэргийлэх, нийгмийн хэв журам хамгаалах, эргүүл, хяналт шалгалтыг эрчимжүүлэх чиглэлээр “Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх 1 сарын аян”-ыг зохион байгуулан ажиллаж байна.
Аяны хүрээнд нуугдмал далд оршдог гэр бүлийн болон хүүхдийн хүчирхийлэл дахин давтагдахад нөлөөлдөг хүчин зүйлсүүд, түүнээс урьдчилан сэргийлэх, хамгаалагдах боломжууд, гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэхэд анхаарах асуудлуудын талаар иргэдэд таниулах зорилгоор “Гэр бүлийн хүчирхийллийн эсрэг Хамтарсан багийн ажил” сэдэвт дэвжээ тэмцээнийг 1-8 дугаар хороодын дунд зохион байгууллаа.
Үйл ажиллагааг нээж дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Б.Ган-Эрдэнэ,Цагдаагийн 1 дүгээр хэлтсийн дарга Б.Батсуурь, нар үг хэлж, Гэр бүл хүчирхийллийн үндэсний төв, Улаанбаатар хотын цагдаагийн газрын алба хаагчид шүүгчээр оролцов. Тэмцээнд багуудын мэндчилгээ, гэрийн даалгавар, “Гэр бүлийн хүчирхийллээс урьдчилан сэргийлэхэд анхаарах зарим асуудлууд” сэдвээр илтгэл, асуулт хариулт, багийн ахлагч нарын тэмцээн зэрэг 5 үе шаттай явагдаж 1 дүгээр хорооны хамтарсан баг 1 дүгээр байр, 2 дугаар хорооны хамтарсан баг 2 дугаар байр, 3 дугаар хорооны хамтарсан баг 3 дугаар байрыг тус тус эзэлсэн тул өргөмжлөл, мөнгөн шагналаар шагнууллаа.