Ш.Алтантуяаг хөнөөсөн хэрэгтнүүдэд ял завшуулахгүй байхыг хүсчээ
УИХ-ын гишүүн Л.Болд
2015.06.16

Ш.Алтантуяаг хөнөөсөн хэрэгтнүүдэд ял завшуулахгүй байхыг хүсчээ

УИХ-ын гишүүн Л.Болд Малайзын Куала-Лумпур хотноо хүний эрхийн төлөө Ази тивийн төрийн бус байгууллагуудын уулзалтад оролцож байгаа билээ.

Европын холбоо, АСЕАН, хүний эрхийн болон цаазаар авах ялыг халахын төлөө төрийн бус байгууллагууд зэрэг 50 гаруй орны 300 гаруй төлөөлөгч энэхүү арга хэмжээнд оролцжээ.

УИХ-ын гишүүн Л.Болд энэ үеэр Малайзын холбогдох байгууллагын хүмүүстэй уулзаж, Монгол Улсын иргэн Ш.Алтантуяаг хөнөөсөн хэргийг шударгаар шүүх талаар ярилцсан байна. Тэрээр хэрэгтнүүдийг ял завшуулахгүй, шударга шүүхийн өмнө аваачихыг

Малайзын Засгийн газрын төлөөллөөр дамжуулан хүсчээ. Харин Малайзын талаас, хэргийг гардан гүйцэтгэгч хоёр этгээдэд ял оноосон боловч нэг нь Австрали руу зугтсан. Одоогоор Малайз- Авсрали хоёр улс ялтан шилжүүлэх талаар ярилцаж байна гэсэн тайлбарыг УИХ-ын гишүүн Л.Болдод өгсөн байна.