Цагдаагийн хуулийг өөрчлөхөд долоон шалтгаан л бий
УИХ-ын чуулганы өчигдрийн хуралдаанаар Цагдаагийн албаны тухай хуулийн төслийг хэлэлцэж эхэлсэн.
Нэг жил хэрэгжээд дахин өөрчлөгдөж орж ирж буй хуулийн төсөлтэй холбогдуулан Хууль зүйн сайд Д.Дорлигжавыг асуултаар “бөмбөгдсөн” юм.
Түүнчлэн чуулганы хуралдааны уур амьсгал “Цагдаа хүчний байгууллага улстөрийн захиалгаар ажилладаг болсон, хүний эрхийг зөрчдөг, хэрэг тулгадаг, хууль бусаар мөрдөн байцаалт явуулдаг” гэх зэрэг шүүмжлэл дунд өрнөлөө.
УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин
Цагдаагийн албан тухай хуулийг өөрчлөх долоохон л шалтгаан бий
УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан
Сайд нь солигдсоноор бүхэл бүтэн хууль хэрэгжүүлэгч байгууллага, бүтэц бүрэлдэхүүн болон ажлын үнэлэмж, цолны асуудал нь будилж болохгүй л дээ.
УИХ-ын гишүүн О.Баасанхүү
2008 оны долоон сарын 1-нд Цагдаагийн байгууллага үймээн самууны үеэр хууль зүйн сайд, эсвэл Ерөнхий сайдад хариуцлага тооцох уу хэмээн нэлээд будилсан л даа.