Хүүхдийн төлөө үндэсний зөвлөл хуралдаж байна
2015.06.03

Хүүхдийн төлөө үндэсний зөвлөл хуралдаж байна

Монгол Улсын Ерөнхий сайдын тэргүүлдэг Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлийн өргөтгөсөн хуралдаан 10:00 цагт Төрийн ордны А танхимд үргэлжилж байна.

Тус хуралдаанд ХТҮЗ-ийн 43 гишүүнээс гадна аймаг, нийслэлийн Засаг дарга нар, Нийгмийн хөгжлийн хэлтэс, Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн хэлтсийн төлөөлөл оролцож байна. 

Хуралдаанаар хүүхдийн хөгжил, хамгааллын өнөөгийн байдал, цаашдын бодлогын чиглэл, “2015-2020 он хүртэл баримтлах хүүхэд хамгааллыг бодлогын хүрээ” баримт бичгийн төслийг хэлэлцүүлнэ.  

“2015-2020 он хүртэл баримтлах хүүхэд хамгааллыг бодлогын хүрээ” баримт бичгийн төсөлд тусгасан тэргүүлэх чиглэлд хүүхэд хамгааллын тогтолцоог хөгжүүлэх хоёр дахь шатны гарааг эхлүүлж, дараах үр дүнд суурилсан стратеги, хөтөлбөр, төлөвлөгөө, төсөл боловсруулж хэрэгжүүлэх замаар хүүхдийн хүртэх эрхтэй нийгмийн суурь үйлчилгээг дэмжсэн хүүхэд хамгааллын дэд тогтолцоог хөгжүүлнэ хэмээн хурлыг зохион байгуулагчид тодорхойлж байна.