2015.06.02
Багануур салбар нягтлан бодох бүртгэлийн үзүүлэх сургалт зохион байгуулав
ММНБИ-ийн Багануур салбараас 2015 оны 4, 5-р сарын төлөвлөгөөт ажлын хүрээнд дүүргийн Санхүү төрийн сангийн хэлтэс, ШШГ-ийн 427-р анги, Хаан банк, Хас банкуудтай хамтран НББ-ийн үзүүлэх сургалтыг зохион байгууллаа.
Сургалтад дүүргийн төсөвт байгууллага, аж ахуй нэгжийн нийт 50 орчим санхүүгийн ажилтнууд хамрагдлаа. Мөн тус ажлын хүрээнд ШШГ-ийн 427-р ангийн санхүү, аж ахуйн үйл ажиллагаатай танилцан, МНБ-ийн эрх олгох сургалтанд хамрагдан сорил шалгалтандаа тэнцсэн ШШГ-ийн 427-р ангийн нягтлан бодогчдод батламж гардуулав. Энэ үеэр санхүүгийн ажилтнуудын дунд дардас, буухиа, сагсан бөмбөгийн алсын зайн шидэлтийн тэмцээн явууллаа.
Энэхүү үйл ажиллагааг идэвхи санаачлагатай, амжилттай зохион байгуулсан ШШГ-ийн 427-р ангийн Д.Сүхбаатар ерөнхий нягтлан бодогчтой санхүүгийн хамт олонд талархал илэрхийлж, ажлын өндөр амжилт хүсье.