"Даатгалын өдөр"-тэй боллоо
1934 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлийн тогтоолоор Улсыг аюулаас хамгаалах газар нэртэйгээр үндэсний анхны арилжааны даатгалын байгууллага үүсэн байгуулагдсан түүхтэй.
Үүнээс хойш 80 жилийн хугацаанд даатгалын салбар хөгжин бэхжиж, олон улсын даатгалын зах зээлийн тогтолцооны зарчим жишигт нийцсэн үйл ажиллагаа явуулахыг эрхэмлэж иргэд, байгууллагуудад даатгалын олон төрлийн үйлчилгээг хүргэж байна.
Манай оронд даатгалын салбар үүсч хөгжсөний ойн өдрийг тохиолдуулан Монгол Улсын Засгийн газрын 2014 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн хуралдаанаар “Даатгалын өдөр – жил бүрийн арван нэгдүгээр сарын 24-ний өдөр” гэсэн тогтоол гарлаа.
Ингэснээр Монголын санхүүгийн салбарын бие даасан нэгж болон хөгжиж буй арилжааны даатгалын салбарынхан маань албан ёсны тэмдэглэлт өдөртэй боллоо.
Салбарын үе үеийн ажилтан, албан хаагчиддаа өндөр амжилт хүсье.