Л.Болд, Ц.Оюунгэрэл нар нисэх хүчний 90 жилийн ойн үзэсгэлэнд оролцов
УИХ-ын гишүүн Л.Болд, Ц.Оюунгэрэл нар
2015.05.26

Л.Болд, Ц.Оюунгэрэл нар нисэх хүчний 90 жилийн ойн үзэсгэлэнд оролцов

УИХ-ын гишүүн Л.Болд, Ц.Оюунгэрэл нар өнөөдөр /2015.05.20/ Монгол Улсад Нисэх хүчин үүсч хөгжсөний 90 жилийн ойд зориулсан үзэсгэлэнгийн нээлтэд оролцлоо. 

Монголын үндэсний музейд нээгдсэн уг үзэсгэлэнд Монгол Улсын нисэх хүчний салбарт ажиллаж байсан үе үеийн боловсон хүчнүүдийн түүхийг өгүүлэх гэрэл зураг, түүхэн баримт бүхий үзмэрүүдийг дэлгэн үзүүлжээ. 

УИХ-ын гишүүд үзэсгэлэнг нээж хэлсэн үгэндээ “Далайд гарцгүй Монгол Улсын хувьд нисэх хүчний салбар нь улс орны тусгаар тогтнол, гадаад харилцаанд чухал нөлөөтэй. Бусад орны нисэх онгоцуудыг Монгол улсын агаарын орон зайд аюулгүй, тайван зорчих нөхцөл бий болгосноороо жил бүр улсын төсөвт ихээхэн ашиг орлого оруулж байгаа. Түүнчлэн Хан-Уул дүүргийн хувьд томоохон ажил олгогч байгууллага юм” гэдгийг онцоллоо.