М.Уранцэцэг Анхны түрүүгээ авч, Д.Сумъяа Хошой аварга боллоо
2015.05.25

М.Уранцэцэг Анхны түрүүгээ авч, Д.Сумъяа Хошой аварга боллоо

Монголын жүдочдын амжилтууд үргэлжилсээр. Сүүлийн хэдэн жилд спортынхноос ард түмнээ хамгийн их баярлуулж байгаа нь жүдогийн тамирчид.

Чөлөөтийнхөн,  буудлагын тамирчид, боксчид болоод бусад спортынхны гаргасан амжилтыг үгүйсгэх гэсэнгүй. Гэхдээ хамгийн . олон медаль авч, гайхалтай амжилтыг үзүүлж байгаа нь яах аргагүй жүдочид. Энэ жилийн Азийн аваргаар чөлөөтийнхөн тийм ч сайн байсангүй. Визийн асуудлаас үүдэлтэй хэрүүл нь одоо болтол өрнөсөөр байгаа. Гэтэл жүдочид яав. Багийн дүнгээр Япон, Солонгосын ард бичигдэж, хоёр ч бөх аварга болчихоод ирлээ. Тэгвэл өнгөрсөн бямба гарагт Морокко улсын Рабат хотноо эхэлсэн жүдо бөхийн Их мастерууд тэмцээнд ; гайхалтай амжилттай оролцлоо.

Эхний өдөр гэхэд манай хөнгөн болоод дунд жингийнхэн шилдгүүдийн дунд шилдэг нь байж чадсан. Жин жингийн шилдэг 16 бөх барилддаг энэхүү тэмцээнд Оросууд хамгийн их буюу 20 бөх оролцуулж байгаа  бол манай улс эрэгтэй 10, эмэгтэй дөрвөн жинд бөхчүүдээ сойсон. 63 кг-д барилдах ёстой байсан Ц.Мөнхзаяа Азийн аваргын финалд барилдахдаа мөрөө гэмтээсний улмаас энэ тэмцээнийг өнжиж байгаа юм. Хэрвээ барилдсан бол 15 бөхтэй оролцож, медалийн тоо ч нэмэгдэж магадгүй байлаа. Гэсэн ч манай эмэгтэйчүүд дөрвүүлээ оролцсон гэхэд эхний өдөр хоёр алтан медаль хүртсэн.

Нөгөө талаар ердөө л тав дахь удаагаа зохион байгуулагдаж буй жүдо бөхийн жин жингийн шилдэг бөхчүүд барилддаг “World masters-2015” тэмцээнд манай эрэгтэйчүүд 10-уулаа оролцсон. Энэ бол урьд өмнө тохиолдож байгаагүй өндөр амжилт. Тэр дундаа эрэгтэйчүүдийн 60, 73 кг-ын жинд тус бүр гурван бөх зодоглосон. Гэвч манай эрэгтэйчүүд хараахан финалдаж чадсангүй. 60 кг-д барилдсан дэлхийн аварга Г.Болдбаатар, 66 кг-д зодоглосон Азийн наадмын аварга Д.Төмөрхүлэг нар шийр зааж, хүрэл дээр буусан юм. Тийм болохоор чамлахаар амжилт биш.

Тэмцээний үр дүнгийн талаар мэдээлбэл, эхний өдөр манай эмэгтэй тамирчид гойд сайн байж, хоёр хүн финадц үлдлээ. Тодруулбал, эмэгтэйчүүдийн 48 кг-д барилдсан М.Уранцэцэг, 57 кг-д зодоглосон Д.Сумъяа нар аварга боллоо. Харин 52 кг-д зодоглосон Д.Цолмон хараахан медальд хүрч чадсангүй. Дэлхийн аварга М.Уранцэцэгийн хувьд эхний тойрогтоо хийлж, хоёрдугаар тойрогт Японы тамирчин Ямагиши Эмиг буулгаж авч, хэсгээ тэргүүлсэн.

Улмаар зооны аваргын Израйлийн бөх Ришони Шираг даралтаар цэвэр хожсон бол финалд Аргентины алдарт бөх Паула Паретог мөн дарах мэхээр цэвэр ялж, чансааны 700 оноо авч, 6000 ам.долларын шагнал хүртлээ. Тэгвэл 57 кг-д барилдсан ДСумьяа эхний тойрогтоо Английн Некодаг ялсан бол хэсгийн аваргын төлөө Унгарын Каракас Хедвигийг буулгаж авсан. Улмаар зооны аваргын төлөө Японы алдарт бөх Удака Наяыг хожиж, финалд Францийн Эленийг хожиж, мастеруудын тэмцээнд түрүүлж чадлаа. Ингэснээр мөн чансааны 700 оноо авч, дэлхийн чансаагаа ахиулах боломжтой болж байна.

Мөн тэрбээр шилдгүүдийн тэмцээнд хоёр дахь удаагаа түрүүлж, шилдгийн шилдэг гэдгээ баталсан юм. Харин эрэгтэйчүүдийн 60 кг-ын жинд Г.Болдбаатар, Д.Амартүвшин, ГХэрлэн нар зодоглосон. Монголын шилдэг гурван бөх барилдаж байгаа болохоор медаль хүртэх боломж маш өндөр байсан. Тэр ч битгий хэл аварга болно гэсэн хүлээлт байсан ч ганцхан хүрэлтэй л үлдлээ.

2014 овд жиндээ дэлхийн аварга болсон Г.Болдбаатар эхний тойрогтоо хийлж, хоёрдугаар тойрогт Австрийн алдарт бөх Лудвиг Пэйширийг буулгаж авсан бол хэсгийн аваргын төлөөУзбекстаны бөх ДиёорбекУрозбоевыг буулгаж авсан. Гэвч зооны аваргын төлөө Азербайжаны бөх Орхан Сафаровт харамсалтай ялагдсан юм.

Улмаар хүрлийн төлөө Гүржийн Амиран Папинашвигшг цагийн төгсгөлд ялж, “Их мастерсууд”-ын тэмцээнээс мөнгө, хүрэл медаль хүртсэн амжилтыг гаргасан юм. Харин ДАмартүвшин эхний тойрогтоо хийлж, хоёрдугаар тойрогт Францын Винсент Лимарийг буулгаж авсан бол хэсгийн аваргын төлөө Японы пшлдэг бөх Такато Наохисад ялагдсан юм.

Улмаар торгуулийн тойрогт Гүржийн Амиранд ялагдаж, шагналт тавдугаар байрт шалгарсан. Харин Г.Хэрлэн эхний тойрогтоо хийлж, хоёрдугаар тойрогтУрузбоевтялагдсан. 66 кг- ын жинд хүч үзсэн Д.Төмөрхүлэг эхний тойрогтоо хийлж, хоёрдугаар тойрогт Израйлийн Голан Поллакыг буулгаж авсан хэсгийн аваргын төлөө Японы Такачи Кенгог ялсан.

Гэвч зооны аваргын төлөө Украины алдарт бөх Георгий Зантараяад    харамсалтай хожигдсон. Харин хүрлийн төлөө Францын Корвал Лойсыг ялж, медалийн тавцанд зогссон юм. Тэгвэл 73 кг-ын жинд ХДагаанбаатар, С.Ням-Очир, Г.Одбаяр нар зодоглосон. Х.Цагаанбаатар эхний тойрогтоо Японы бөх Рики Накаяад хожигдсон бол С.Ням-Очир Америкийн Николас Делпополод ялагдаж, тэмцээнээ дуусгасан. Харин Г.Одбаяр эхний тойрогтоо Словяны бөх Рок Драксичийг буулгаж авсан бол хэсгийн аваргын төлөө Азербайжаны бөх Рустам Оружавт ялагдсан.

Гэхдээ торгуулийн тойрогт С.Ням-Очирыг ялдаг Америкийн Николасыг илүүрхсэн бол хүрлийн төлөө Рики Накаяад ялагдсан юм. Ийнхүү эхний өдөр манай жүдочид хоёр алт, хоёр хүрэл медаль хүртсэнээр багийн дүнгээр хоёрдугаар байрт бичигдэж байна. Өчигдөр манайхаас 81 кг- ын жинд О.Ууганбаатар, 100 кг-д Н.Түвшинбаяр,+100 О.Дүүрэнбаяр, эмэгтэйчүүдийн ' 70 кг-д Ц.Наранжаргал нар барилдсан. Барилдаан шөнө өндөрлөсөн учир үр дүн нь өнөөдөр тодорхой болно. Ямартай ч манай шилдгүүд Японы шилдгүүдтэй л зиндаархаж байна.