Мэдээллийн технологийн “ICT ехро 2015” үзэсгэлэн хөл ихтэй байна
Монголын мэдээллийн технологийн салбарын “ICT ехро 2015” үзэсгэлэн өчигдөр “Мишээл экспо”-д нээлтээ хийлээ. Ес дэх жилдээ уламжлал болон зохиогдож байгаа энэ үзэсгэлэн нь манай мэдээллийн технологийн салбарынхны хувьд хамгийн том цугларалт нь.Энэ удаад 60 гаруй компани оролцож шинэ, сонин содон бүтээгдэхүүн, үйлчилгээгээ олон нийтэд танилцуулж байна. Үзэсгэлэнгийн нээлтийн үеэр “Мишээл экспо” төвд хүний хөл тавих зайгүй шахам байлаа. Ямар нэг хямдралтай худалдаа эсхүл баяр ёслолыг угтсан бөөний худалдаа зарласан үед үзэсгэлэнгийн танхимууд ийн олны хөлд дарагддаг.
Гэтэл IT-гийн чиглэлийн үзэсгэлэнг сонирхохоор олон хүн уг төвийг зорьж, зөрөх зайгүй болтол цугласнаас үзэхэд монголчуудын хувьд энэ салбарыг ихэд анхаарч, мэдээллийн технологийн шинэ бүтээгдэхүүнийг чухалчилж байгааг илтгэнэ. Нөгөөтэйгүүр энэ салбарын бүтээгдэхүүн үйлчилгээ бидний амьдралын салшгүй нэгэн хэсэг болсныг харуулж байна.
Энэхүү үзэсгэлэнг “Бидний шийдэл хөгжлийн хурдасгуур” уриан дор зохион байгуулж бөгөөд бэлгэ тэмдгээр нь дэлхийд нэн ховордсон мазаалайг сонгожээ. Мэдээллийн технологид тулгуурласан өндөр үр бүтээмжтэй, олон түмэнд хүртээмжтэй төр засгийн үйлчилгээ, шинэ технологи нэвтрүүлэх, төр, хувийн хэвшлийн байгууллага хоорондын хамтын ажиллагааг өргөжүүлэх, уялдаа холбоог сайжруулах, судалгаанд суурилсан, үйлчилгээнд чиглэсэн, хууль дээдэлсэн ухаалаг төрийн зарчмыг хэрэгжүүлэхэд уг үзэсгэлэнгийн зорилго оршино гэж зохион байгуулагчид нь онцолж байлаа.
“ICT ехро 2015”-ын хүрээнд олон шинэ, сонирхолтой арга хэмжээнүүд болон уламжлалт тэмцээн уралдаануудыг зохион байгуулж байгаагийн нэг нь Монголын цахим спорт хөгжлийн холбоотой хамтран цахим спортын УАШТ-ийг явуулж байна.
Цахим спорт, компьютер тоглоомын талаарх зөв ойлголтыг олон нийтэд хүргэх, цахим спорт сонирхогч хүүхэд залуусыг дэмжин, тэдний чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлж, аливаа гэмт хэрэгт татагдахаас урьдчилан сэргийлэхэд энэ спорт хувь нэмрээ оруулдаг юм байна. Тэмцээний эхний шалгаруулалт энэ сарын 4-ний өдөр “Соге Саmе Сеntег”-т нээлтээ хийж, 17-нд өндөрлөсөн байна. Цахим спорт сонирхогчид “Dоtа”, “World of tanks”, “NВА”, “League of legends”, “Теккеn" болон “FIFА” зэрэг зургаан төрлөөс аль нэгийг сонгож өрсөлджээ. Үзэсгэлэнгийн үеэр эцсийн шатны тоглолтууд нь болох аж.
Нээлтийн үеэр хамтлаг дуучид тайзнаа дуу хуураа өргөж хүрэлцэн ирсэн хүмүүсийн сэтгэлийг хөдөлгөж байхад үзэсгэлэнгийн танхимд компаниуд өөрсдийн үтээл, хийсэн ажил, шинэ зүйлсээ танилцуулаад завгүй байлаа. “РС таИ” дэлгүүр зөөврийн компьютерийн шинэ үе гэгдээд байгаа геtina дэлгэцтэй “МасВоок Рго”, Мас, МасВоок Аiг, Мас-ийн дагалдах хэрэгслүүдийг танилцуулж байна. Эдгээр бүтээгдэхүүнийг манай залуус нэлээд сонирхож байгаа бололтой. Үйлдлүүд, хурд зэргийг нь шалгаж харагдлаа. Сүүлийн үед “Нүүдэл" систем олны анхаарлыг татаад байгаа.
Тус компанийн танилцуулгын хэсэгт улсын аварга Л.Эрхэмбаяр, жүжигчин Чапи буюу Ө.Ихбаяр нар суучихсан сурталчилгаа нь хийж хүмүүстэй зургаа даруулж байлаа. Манай үүрэн телефоны компаниуд, лавлах утасны операторууд, сайт, телевизийнхэн ч шинээр нэвтрүүлж байгаа бүтээгдэхүүнээ танилцуулж байна. ШУТИС- ийн Мэдээлэл, холбооны технологийн сургуулийн хамт олон электроникийн салбарын үйл ажиллагаагаа хүмүүст сонирхуулж байна лээ.
Удирдлагатай хилэнц бүхий дүрслэлтэй роботоор хөлбөмбөг тоглуулж байв. Тус сургуулийн оюутнууд спорт онооны автомат самбар, үйлчилгээний робот, хүлэмжийн автоматжуулалт, автомат робот зэргийг бүтээж байсан туршлагатай. Харин өнөө жил үлгэр ярьдаг монгол тоглоом, хамгаалалтын робот, нисгэгчгүй онгоц зэргийг бүтээсэн нь олон хүний анхааралд өртжээ. Эдгээр бүтээлүүдээ үзэсгэлэнгийн үеэр хүмүүст сонирхуулж байна.
Радио телевизийн үндэсний сүлжээ УҮГ-ынхан үйл ажиллагааг танилцуулж, радио телевизийн сүлжээ дамжуулахад ямар тоног төхөөрөмж ашиглагддаг, чухам ямар багаж хэрэгсэлтэй харьцдагаа дэлгэж үзүүлжээ. “Clobal PR consulting firm"- ийн бүтээгдэхүүн хэний ч анхаарлыг татна. ЗD дүрслэлээс эхлүүлээд holo -graphic технологийн сүүлийн үеийн ололтуудыг тусгасан бүтээлүүд нүдэнд тусна. Holographic систем нь цоо шинэ, дахин давтагдашгүй видео биежүүлэх систем.
Гурван хэмжээст дүрсийг тайзан дээр гаргах чадалтай. Тайзан дээр илтгэл тавьж байгаа хүний хажууд энэ технологийг ашиглаад бас нэг хүнийг гаргаж ирж болно гэсэн үг. Хүнээс ялгагдахын аргагүй бодитоор дүрсэлнэ. “Дата ком”-ынхон интернет хаягийг эх хэлээрээ хэрхэн ашиглахыг зааварлаж байв. Кирилп үсэгтэй домэйн нэрийн үйлчилгээг олон нийтэд нээсэн бөгөөд одоогоор мянга гаруй хэрэглэгчид Монгол домэйн нэр авч, вэбээ холбон амжилттай ажиллаж байгаа гэнэ.
Жишээ нь, УИХ.МОН, өдрийн сонин.мон, уул уурхай. мон, арслан.мон, зар.мон зэрэг сайтуудыг дурдаж болох аж. Энэ мэтээр мэдээллийн технологийн салбарт өөр өөрийн өнгө төрхөөр ажиллаж байгаа “Бэнкью тек”, “Миротек”, “Глобал паблик рилэйшнс консалтинг фирм”, “Саммит компьютер технологи”, “Ай ти зон”, “Хулан контент”, “Нью медиа групп" “Астериск техноложис”, “Интерактив би ай”, “Синус дочи”, “Вертексмон”, “Ди эйч эл”, “Броадбэнд”, “Аствишн”, “Монкабель системс”, “Интерактив”, “Майтеч” зэрэг томоохон компаниуд үзэсгэлэнд оролцож байна лээ. “ICT ехро 2015” үзэсгэлэн энэ сарын 25-ныг хүртэл үргэлжлэх юм.