Мэдээлэл харилцаа холбооны цогц үйлчилгээ үзүүлэгч ICT №1 Юнител групп
2015.05.21

Мэдээлэл харилцаа холбооны цогц үйлчилгээ үзүүлэгч ICT №1 Юнител групп

Арав хүрэхгүй жилийн өмнө бид ямаршуухан хурдаар цахим ертөнцөд холбогдож, зурагтын хөтөлбөрийн дагуу заасан цагт ямар сонголттойгоор нэвтрүүлэг үздэг байлаа? Аль, хэдийн гараад өнгөрсөн нэвтрүүлгүүдийг ухраан үзэж болно гэж төсөөлж байсан гэж үү? Хамгийн сүүлийн үеийн Холливудын киног эх хэл дээрээ дуртай үедээ гэрээсээ үзэж болно гэж бодож бас байл уу? Гэтэл одоо энэ бүхэн бидний энгийн хэрэглээ болж үргэлж ийм байсан мэт хэдийн дасал болжээ. Энэхүү мэдээлэл харилцаа холбооны хувъслыг “Юнител” группгүйгээр төсөөлөхийн аргагүй. Ингээд та бүхэнд “Юнител" группын тэргүүн дэд захирал Г.Болдтой хийсэн ярилцлагыг хүргэж байна.

“Юнител” групп үүсгэн байгуулагдсан цагаасаа хойш мэдээлэл технологийн салбарт томоохон дэвшлүүдийг авчирч чадлаа. Энэ хугацаанд өөрсдийнхөө хийсэн ажлыг багцалж харвал?

2006 он буюу одоогоос 9 жилийн өмнө "Юнител” групп үүрэн холбооны салбарт гуравдагч оператор болж өөрийн гэсэн өнгө торх, бодлоготойгоор гарч ирж байлаа. Эргээд харахад тухай цаг үед үүрэн холбооны лицензийн тендерт оролцож байснаас хойш өдийг хүртэл хүлээсэн үүргээ нэр төртэйгөөр биелүүлж байгаа гчж дүгнэж байна. Тухайн үетэй харьцуулахад өнөөдөр “Юнител” группын хэрэглэгчийн тоо,

Бүтээгдэхүүн үйлчилгээний нэр төрөл, хамрах хүрчч, бизнесийн цар хүрээ гээд олон утгаараа нэмэгдсэн байна. Энэ нь юу гэсэн үг вэ гэхээр аливаа салбарт эрүүл, зөв, шударга өрсөлдөөн байна гэдэг тухайнсалбарын тоглогчдын хувьд, хэрэглэгчдэдээ болон нийгэмд ямар давуу гал, боломжийг олгодгийг харж болно. Энэ чугацаанд хийсэн томоохон ажлуудыг онцлон харахад үүрэн холбооны салбарыг юуны өмнө дурдах ёстой байх.

Монгол Улсад үүрэн холбооны хэрэглэгчдийн гоо хамгийн хурдацтай өсч, хэрэглэгчдийн хамрах хүрээ тэлж байна. Тэдний орлогын тувшнээс үл хамаарч үүрэн холбоо жинхэнэ хэрэглээ болж чадсан. Цаашлаад зөвхөн яриа, мессежээр хязгаарлахгүй, сүүлийн үед хүчээ авч буй интернэт буюу дата хэрэглээ, ухаалаг гар утас хэрэглэгчдийн тоо эрчимтэй нэмэгдэж байгаа нь анзаарагдаж байна. “Юнител” үргэлж' Залуучуудын сонголт байсаар ирсэн.Энэ нь "Юнител” залуус буюу шинэ үеийнхний эрэлт хэрэгцээнд бүрэн нийцэж ажиллаж байгаагийн гол илрэл гэж ойлгож болно.

“ЮНИТЕЛ" ГРУППЫН “ХҮН БҮРИЙН АМЬДРАЛЫН САЛШГҮЙ ХЭСЭГ НЬ МЭДЭЭЛЭЛ ХАРИЛЦАА ХОЛБООНЫ  ДЭВШИЛТЭТ ХЭВ МАЯГИЙГ БИД ТОДОРХОЙЛНО” хэмээх эрхэм зорилго дор ажиллаж, аливаа мэдээлэл харилцаа холбооны хурдацтай хөгжлийг Монголчуудын амьдралын хэв маягт хэрхэн нийцүүлж, цаг үетэй нь хөл нийлүүлэн алхах вэ гэдэгт онцгой анхаарч ажилладаг. Үүний хамгийн тод жишээ бол “Юнивишн” компани. 2011 онд “Юнител” группын “Юнивишн” компани байгуулагдаж.

Азид 17 дахь гурвалсан үйлчилгээ буюу IPTV, интернэт, суурин утасны цогц үйлчилгээг нэвтрүүлэгч болсноор Монголд байгаагүй шинэ дэвшлийг хэрэглэгчдэд санал болгож чадсан. Ийнхүү хэрэглэгчдэд хэрэглээний эрх чөлөөг бүрэн олгож, өндөр үнээр худалдан авдаг зурагтынхаа хүчин чадал, өнгө нягтралыг бодит утгаар нь ашиглаж холын Америкийн Холливудын бүтээлүүдийг хүссэн цагтаа, албан ёсны эрхтэйгээр, эх хэлээрээ хүлээн авч үзэх боломжийг олгосон. Энэ бүгдийг хийхэд багагүй хүч хөдөлмөр, хүний нөөц, хөрөнгө зарсан.

“Юнител” групп оюуны өмчийг дээдлэх, кино урлагийг шинэ түвшинд гаргаж ирэхэд үнэтэй хувь нэмэр оруулж байгааг дурдахгүй өнгөрч болохгүй. Монголын киночид одоо Юнивишнийн кино сувгаар өөрсдийн уран бүтээлийг байршуулж төсөөлж байснаасаа их ашиг олж байна хэмээн киноны мэргэжилтнүүд ам сайтай байдаг юм билээ. Энэ нь “Юнител” групп зөвхөн гадны бүтээлүүдийг дэмждэг бус энэ бүхний ард Монголын уран бүтээлчдийг дэлхийн түвшинд гаргах гүүр болж эхэлж байгаа гэж ойлгож болно. 2013 онд бид Монгол Улсынхаа хүн амьдардаг бүх л суурин газруудыг GSM сүлжээнд холбосон.

Эх орныхоо 490 орчим сум, суурин газарт 100% найдвартай сүлжээгээ нэвтрүүлсэн нь Монгол орны №1 хамгийн өргөн сүлжээг нэвтрүүлсний илэрхийлэл юм. Харин эдгээр суурин газруудын хоорондох зайд сүлжээ тасардаг байсан. Энэ асуудлыг шийдэхээр Монгол Улсын босоо тэнхлэгийн болох Алтанбулагаас Замын-Үүд хүртэлх 1007 км стратегийн ач холбогдолтой “А” зэрэглэлийн авто зам дагуу ТАСРАЛТГҮЙ ЗG сүлжээгээ нэвтрүүллээ. Мөн төмөр замын бүх өртөө, зөрлөгүүд ЗG сүлжээнд холбогдлоо. Тиймээс тасралтгүй сүлжээтэй байх хамгийн өргөн боломжийг бид хэрэглэгчдэдээ олгож, хөгжлийн шанг татаж байна гэж ойлгож болно.

Дэлхийн хөгжлөөс биднийг хоцроохгүй байгаа танай салбарынханд баярлахаас аргагүй. Энэ их ажлын ард 100% Монгол залуус ажилладаг гэж сонссон. Энэ талаар ярихгүй юу?

Монголчууд мэдээллийн технологийн хувьд дэлхийгээс хоцордоггүй. Дэлхийд шинэ гар утас нээлтээ хийж байхад Монголд ч адил нэгэн зэрэг нээж байдаг. Тиймээс “Юнител” групп энэ ханддагыг түүчээлж явдаг. Энэ огцом хурд болон өсөлтийг дагаж бид техник технологийн шинэчлэл хийж, хэрэглэгчийн сэтгэл ханамжийг өндөр байлгахад чиглэн ажилладаг.

“Юнител группын олон зуун инженер залуучууд Монголын болон гадаадын их дээд сургуулиудыг төгссөн байдаг бөгөөд компанийг „инновацилаг, бүтээлч байлгах гол хүчин зүйл нь болдог. Бид гадны хэн нэгэн мэргэжилтнээр бүхнээ хийлгэнэ гээд гар хумхин суудаггүй. Бараг бүх инженерүүд маань гадаадад мэргэжил дээшлүүлэх курст суралцаж, гадаадын технологийн том компаниудад дадлага хийн, туршлагажиж байдаг.

Анх 2006 онд “Юнител” групп байгуулагдах үед ажилтнуудын дийлэнх нь 20-иод насны залуучууд байсан бол одоо ч группын ажилтнуудын дундаж нас нь 28. Тэд хоорондоо найзалж нөхөрлөж, шударгаар өрсөлдөж, компаниа урагшлуулж явна.

100 хувь Монгол залуусын итгэл, сэтгэл, инновацилаг сэтгэлгээ “Юнител” группыг бүтээж, хүчтэй хамт олон, чадварлаг удирдлагуудтай зөв маркетинг, зөв хүний нөөцийн бодлоготойгоор харилцаа холбооноос гадна дотоодын болон дэлхий дахины мэдээ, мэдээллийг Монголчууддаа цаг алдалгүй хүргэдэг болжээ. 1400 гаруй ажилтныг эгнээндээ нэгтгэсэн улсынхаа эдийн засаг, бизнест нөлөө бүхий, мэдээллийн технологи, харилцаа холбооны салбарын хамгийн олон чиглэлд үйл ажиллагаа явуулдаг ICT-ийн шилдэг групп компани болон өргөжсөн нь хүн бүрийн хүч юм.

“Юнител” групп ICT ийн хамгийн олон салбарт үйл ажиллагаа явуулдаг № 1 групп компани болтлоо өргөжиж чадлаа. Анхлан үүрэн холбооны зах зээлд үйл ажиллагаа явуулж байсан бол өнөөдрийн амжилт өчигдрөөс юугаараа ахисан бэ?

Анх үйл ажиллагаагаа эхэлж байхад хэрэглэгчийн тоо, ямар бүтээгдэхүүн үйлчилгээ нэвтрүүлэх вэ хэрхэн зах зээлд эзлэх хувь хэмжээгээ нэмэгдүүлэх зэрэг бодлого, зорилтын хүрээнд ажиллаж байсан бол одоо энэ салбарт голлох тоглогчийн нэг болж хүлээн зөвшөөрөгдөж чадсанаар салбарын ирээдүйг тодорхойлогч болж байна. Өөрөөр хэлбэл энэхүү салбарын чухал шийдвэрийг хамтран гаргалцаж, боловсруулж буй бодлого стратегид санал боддоо илэрхийлж, хамааралтай болж чадсан.

Анх 2006 онд Монгол Улсын гар утас хэрэглэгчийн тоо хүн амын 30 хувийг л эзэлж байсан бол одоо энэ тоо 100 гаруй хувьтай байна. Гурвалсан үйлчилгээг анх авч нэвтрүүлж байхад өрхийн хэрэглээний интернэтийн хурд 0.3 мегабит байсан. Одоо манай хэрэглэгчид 3 мегабит буюу арав дахин өссөн хурдыг хэрэглэж байна. Энэ бүх дэвшлийн үр дүн хэрэглэгчдийн сэтгэл ханамж болж очиж байгаа. Гучин хувийн хэрэглээг нийтийн хэрэглээ болгож, үнэ тарифыг хамгийн боломжийн түвшинд хүргэж чадсан нь бидний ололт амжилтын жинхэнэ үнэлэмж юм.

“Юнител”      группын нийгмийн хариуцлагынхаа хүрээнд хийсэн хамгийн тод жишээг дурдвал?

Нийгмийн хариуцлага гэдгийг хүмүүс өргөн утгаар ойлгодог. Хэн нэгэн хүнд туслах, нэг хүнд гэр барьж өгснөөр нийгмийн хариуцдагаа биелүүлж байна гэвэл маш өрөөсгөл ойлголт. Компанийн нийгмийн хариуцлага нь маш энгийнээс эхэлнэ. Хувь хүн, байгууллага цаг хугацаандаа үнэн зөвөөр татвараа төлөх, хуулийн хүрээнд үйл ажиллагаагаа эрхлэх гэх зэрэг нь нийгмийн хариуцлагаа хэрэгжүүлж буйн хамгийн ойрын бодит жишээ юм.

Маркетингийн зөв шийдэл, технологийн дэвшлийг хослуулж чадсан “Юнител” групп улсын төсөвт төлдөг татвараас гадна өөрсдийн санаачилгаар зорилтот хэрэглэгчдэд болоод нийгэмд нөлөөлсөн нийгмийн хариуцлагын олон төслүүдийг хэрэгжүүлдэг. Бид “Монгол киноны сан хөмрөгийг сэргээх, олон нийтэд түгээн таниулах” төслийг санаачлан 600 гаруй сая төгрөгийн хөрөнгө оруулалт хийсэн ба уг төслийн хүрээнд хуучны Монгол кинонуудыг Н1) формат руу шилжүүлэн сэргээн засварласан. Нэг ёсондоо Монголын хэл соёлын өв болсон хуучин кинонуудыг мөнхөд хадгалах боломжтой болгож Архивын Ерөнхий Газарт хүлээлгэн өгсөн.

Мөн өнгөрсөн хугацаанд улсын эмнэлгүүдэд иж бүрэн компьютер, сүүлийн үеийн программ хангамжууд бэлэглэж, мэдээллийн технологийн олон улсын тэмцээнүүдэд Монголын их дээд сургуулийн оюутнуудыг ивээн тэтгэж оролцуулах, эрүүл мэнд, боловсрол, соёл урлаг, спортын салбарт олон арван үлгэр жишээ ажлуудыг санаачлан хэрэгжүүлжээ.

Эдгээр нийтийн болон нийгмийн, нэг бус нэлээд олон хүнийг хамарсан үндэсний баялгийг хадгалан үлдээх үйлсэд “Юнител” групп хувь нэмрээ цаашид ч оруулах болно.

Монголдоо харилцаа холбооны салбараа түүчээлэн алхаж байгаа ногоон гэр бүлийн Тэргүүн дэд захирал Г.Болдтой ийнхүү хэсэг хором хөөрөлдсөн юм. Түүний ярианаас эрч хуч ундарч, хамт олныхоо хийсэн бүтээснээр бахархаж байгааг сонсоход таатай байлаа.

Та бүхний ажилд амжилт хүсье.