НҮБ-ын хөгжлийн хөтөлбөрийн суурин зохицуулагчийг хүлээн авч уулзав
2011.05.30

НҮБ-ын хөгжлийн хөтөлбөрийн суурин зохицуулагчийг хүлээн авч уулзав

УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны дарга Д.Очирбат НҮБ-ын хөгжлийн хөтөлбөрийн  суурин зохицуулагч    хатагтай   Сэзин Синаноглуг   өнөөдөр хүлээн авч уулзав. Уулзалтаар хатагтай Сэзин Синаноглу  УИХ-аар батлагдан гарсан Жендэрийн эрх тэгш байдлыг хангах тухай хуулийн зорилтуудыг хэрэгжүүлэхэд хамтран ажиллахад бэлэн байгаагаа тэмдэглээд,  сонгуульд эмэгтэйчүүдийн эзлэх квотын асуудал Сонгуулийн хууль хэлэлцэх явцад ямар шатанд  байгааг тодрууллаа. Мөн  нийгмийн хамгаалал, эрүүл мэндийн даатгалын тогтолцооны асуудлыг хөндөж  энэ чиглэлээр цаашид хамтран ажиллах талаар байр сууриа илэрхийлэв.

Тэрээр, квотын асуудлыг Сонгуулийн хуулийн хэлэлцүүлгийн явцад  хэлэлцэхгүй  бол хууль нэгэнт батлагдан гарсны дараа  асуудал маш төвөгтэй болно. Иймд сонгуулийн ямар ч тогтолцоо байсан эмэгтэйчүүдэд ээлтэй байгаасай  гэж хүсч  буйгаа хэлсэн юм. Түүнчлэн нийгмийн халамжийг зөвхөн зорилтот бүлэгт чиглүүлэх  бус нийгмийг хамарсан холимог хувилбарт чиглүүлэх боломжтойг хэлж, яг ямар хүмүүсийг ядуу, эмзэг бүлэгт хамруулж тодорхойлдог талаар Дэлхийн банк, UNDP-гээс гаргасан  хэд хэдэн   аргачлалаас судалж , цаашид энэ чиглэлээр харилцан ярилцаж хамтран ажиллах боломжтой гэлээ. Мөн нийгмийн хамгаалал,  ялангуяа эрүүл мэндийн даатгалын чиглэлээр бичил төсөл хэрэгжүүлж байгаагаа дуулгаад, цаашид эрүүл  мэндийн даатгалын тогтолцоог хэрэгжүүлэхэд  НҮБ-ын хөгжлийн хөтөлбөрөөс гадна НҮБ-ын төрөлжсөн байгууллагууд техникийн туслалцаа, дэмжлэг үзүүлж  хамтран ажиллах боломжтой гэв.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.