Эдийн засгийн бодит өсөлт ойрын гурван жилд 5 орчим хувьтай
УИХ-ын чуулган
2015.05.14

Эдийн засгийн бодит өсөлт ойрын гурван жилд 5 орчим хувьтай

Өнөөдрийн чуулганы үдээс өмнөх хуралдаанаар  Монгол Улсын нэгдсэн төсвийн 2016 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2017-2018 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцлээ.

Монгол Улсын эдийн засгийн төлөв байдлын тухайд эдийн засгийн бодит өсөлт ирэх 3 жилд дунджаар 5 орчим хувь байх төлөвтэй. Хөдөө, аж ахуй, үйлчилгээний салбарт өсөлт харьцангуй хадгалагдахаар байгаа бол төсвийн орлогод голлох нөлөө үзүүлдэг уул уурхайн салбарт уналт ажиглагдахаар байна. 

Ирэх жилүүдийн манай улсын эдийн засгийн төлөв байдлыг ОУВС-гийн хувьд 2016 онд 4.2 хувь, 2017 онд 3.8 хувь, 2018 онд 6.2 хувь байхаар төсөөлж байгаа ажээ.

Энэ үеэр хэлсэн А.Бакей гишүүний үгийг хүргэж байна.

УИХ-ын гишүүн Д.Ганхуяг

Төслийн хүрээнд дунд хугацаанд төсвийн алдагдлыг бууруулж, үндсэн төсөв алдагдалгүй байх зарчимд шилжих, өрийн түвшнийг тогтворжуулах, зардлын өсөлтийг сааруулж, орлого нэмэгдүүлэх замаар төсвийн нөхцөл байдлыг сайжруулна. Шаардлагатай бус бараа, ажил үйлчилгээний зардлыг бууруулах замаар нийгэм-эдийн засгийн голлох хөтөлбөрүүдийн зардлыг дунд хугацаанд тогтвортой санхүүжүүлнэ гэж Засгийн газар үзэж байгаа юм байна.

Хэдий гишүүд үг хэлж, байр сууриа илэрхийлсэн УИХ-дах эвслийн бүлгийнхэн тав хоногийн завсарлага авснаар дараа хоногт хэлэлцэхээр боллоо.