Эвслийн бүлэг завсарлага авлаа
Монгол Улсын Их Хурлын чуулганы өнөөдрийн /2015.05.14/ үдээс өмнөх нэгдсэн хуралдаанаар Засгийн газраас өргөн мэдүүлсэн Монгол Улсын нэгдсэн төсвийн 2016 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2017-2018 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцлээ.
Энэ талаарх хууль санаачлагчийн илтгэлийг Засгийн газрын гишүүн, Сангийн сайд Ж.Эрдэнэбат, Төсвийн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Б.Болор нар танилцуулсан юм.
Сангийн сайдын танилцуулгаас харахад дэлхийн эдийн засагт удаашралтай, тодорхой бус байдал давамгайлсантай холбоотойгоор ойрын жилүүдэд түүхий эдийн зах зээлийн хувьд огцом сэргэлт ажиглагдахааргүй байгаа аж.
ОУВС-гаасгаргасан түүхий эдийн үнийн төсөөллөөс харахад дунд хугацаанд түүхий эдийн үнийн түвшин 2012-2014 оны дунджаас нэлээд буурах хандлагатай, зэс, нүүрс, төмрийн хүдрийн үнэ дунд хугацаанд одоогийн түвшнээс өсөхөөргүй байна.
Өөрөөр хэлбэл, олон улсын байгууллагуудын зүгээс манай улсын гол нэр төрлийн эрдэс бүтээгдэхүүний үнэ ирэх 3 жилд 2015 оны түвшнээс өсөхөөргүй байхаар төсөөлжээ.
Энэ үеэр хэлсэн Д.Тэрбишдагва гишүүнийг үг.
Харин УИХ-дах дахь МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвслийн бүлгийн дарга Н.Батцэрэг эвслийн бүлэг өнгөрсөн Даваа гарагийн хуралдаанаараа төсвийн хүрээний мэдэгдэл, төсвийн төсөөлөлтэй холбогдуулан Сангийн сайдын танилцуулгыг сонсож, тайлбар тодруулга авахыг хүссэн ч ажлын боломжоос шалтгаалан салбарын сайд ирээгүй.
Иймээс ирэх долоо хоногийн бүлгийн хуралдаанаар сайдын мэдээлэлтэй танилцаж, улс орны ойрын ирээдүйн хөгжлийн чиг хандлагатай холбоотой энэ чухал асуудлаар тайлбар тодруулга авах, сайн нягталж ярилцах шаардлагын үүднээс ажлын тав хоногийн завсарлага авах хүсэлт гаргасныг хүлээн авснаар чуулганы үдээс өмнөх нэгдсэн хуралдаан завсарлалаа