Төсвийг хэрхэн тодотгох вэ
Монгол Улсын ҮАБЗ өнгөрсөн долоо хоногийн мягмар гарагт өргөтгөсөн хуралдаан хийж эдийн засгийн нөхцөл байдлын талаар хэлэлцсэн. Ирэх баасан гарагт Ерөнхий сайд Ч.Сайханбилэг энэ өгөхөөр болжээ.
Монгол Улсын 2015 оны төсөв 252.2 тэрбум төгрөгөөр тасраад буйг Сангийн яамнаас мэдээлж буй. Үүнтэй холбогдуулан төсөвт дахин тодотгол хийх тухай яриа ҮАБЗ дээр гарсан байна. Ерөнхий сайдын мэдээлэл ч энэ байх болов уу хэмээн эх сурвалж мэдээлж байна. 2015 оны төсөвт тодотгол хийх талаар гишүүдийн саналыг сонссон юм
Ч.Улаан: Татварын орлого бүрдэхгүй байна
Төсвийн тодотголыг хоёр чиглэлээр хийх ёстой. Нэгдүгээрт, орлогоо дайчлах боломж байна уу гэдгийг судлах ёстой юм. Миний бодлоор улс хуулийн дагуу авах ёстой орлогоо авч чадахгүй байна. Учир нь бодлого, үйл ажиллагааны алдаатай байдлаас үүдэн татвар төлөгчдийн дунд буруу хүлээлт бий болгосон. Татварын өршөөл үзүүлэх мэт буруу ойлголтыг нийгэмд өгснөөс үүдэн зарим хэсэг нь татвараа төлөхгүй байгаа.
Мөн татварын салбарт дарамт их байгаа учир хяналт, шалгалт хийж болохгүй хэмээн мэдэгдсэн. Үүнээс үүдэн татварын орлого эрс багассан. Хоёрдугаарт, зарлагаа хянах ёстой. Эдийн засаг үнэхээр хүнд байгаа бол гарах арга замыг зөв тодорхойлох нь чухал. Эдийн засгийн хямралаас гарахын тулд монголчууд өөрсдөө л зүтгэж таарна. Тэвчиж болох зардлаа танах ёстой. Орлого байхгүй гэсэн атлаа хөрөнгө оруулалт хийе, ийм ч халамжийг бий болгоё хэмээн ярьж болохгүй.
С.Одонтуяа: Орлого, зарлага хоёроо тодотгох нь зөв
Өнгөрсөн нэгдүгээр сард Засгийн газраас өргөн мэдүүл- сэн төсвийн тодотголынтөслийг хэлэлцэж баталсан. Ингэхдээ Засгийн газраас өргөн мэдүүлсэн төсвийг нэлээд өөрчилсөн. Тиймээс Засгийн газар бодит байдалд дүгнэлт хийж, төсвийн тодотголыг оруулж ирвэл УИХ хэлэлцэх нь зүйтэй. Биелэгдэхгүй, тэнгэрийн зүйл яриад төсвийн орлогыг нэмэгдүүлж чадахгүй. Тиймээс төсвийн орлого, зарлагын аль алинд нь тодотгол хийх ёстой гэж бодож байна.