2015.05.12

9:1 хэлэлцүүлэг "Дэлхийн Хүмүүнлэгийн өдөр" тохиолоо

Eagle TV 9:1 хэлэлцүүлэг Хүмүүнлэгийн үйлс, Улаан загалмайн эрх зүйн байдлын хуулийн асуудлаар хэлэлцлээ.

Хэлэлцүүлэгт МУЗН-ийн Ерөнхийлөгч УИХ-ын гишүүн Н.Энхболд, УИХ-ын гишүүн УИХ дахь “Улаан загалмайн нөхөд” бүлгэмийн гишүүн Г.Баярсайхан, МУЗН-ын хүндэт ерөнхийлөгч Ц.Одончимэд, УИХ-ын гишүүн УИХ дахь НББШУ-ны байнгын хорооны дарга, УИХ дахь “Улаан загалмайн нөхөд” бүлгэмийн гишүүн Д.Батцогт, Эрх зүйч хуульч н.Гүнбилэг нар оролцлоо.

Ийм бүрэлдэхүүнтэйгээр Монгол Улсад хүмүүнлэгийн үйл ажиллагаа хэрхэн явагдаж байгаа, Дэлхийн улс орнуудад хүмүүнлэгийн үйл ажиллагааг хэрхэн зохион байгуулдаг юм. Хүмүүнлэгийн үйл ажиллагааг зохион байгуулж байгаа томоохон бүтэц гэж олон улсын түвшинд үнэлэгддэг Улаан загалмайн эрх зүйн байдалд хэрхэн өөрчлөлт оруулахаар яригдаж байгаа талаар ярилцъя.

Дэлгэрэнгүйг бичлэгээс үзнэ үү ?