Төрийн халдварт өвчин "АВЛИГА"
Монгол Улсын Ерөнхийлөгчийн зүгээс өргөн барьсан “Авлигатай тэмцэх, хариуцлага, шударга ёсыг бэхжүүлэх үндэсний хөтөлбөрийг батлах тухай” УИХ-ын тогтоолын төслийг чуулганаар хэлэлцсэн.
Хөтөлбөрийн төсөл нь 8 бүлэгтэй бөгөөд Шударга, хариуцлагатай, ил тод нийтийн албыг бэхжүүлэх, Төрийн үйлчилгээний нээлттэй байдлыг хангажх зэргээр 12 чиглэл бүхий үзэл баримтлал тусгасан аж. Харин чуулганы үеэр гишүүд үг хэлэхдээ АТГ-ын үйл ажиллагааг нэлээдгүй шүүмжилсэн юм.
УИХ-ын гишүүн Ж.Батзандан “Зарим хүмүүс авлигатай тэмцэх газрыг хадны мангаа шиг харагдуулахыг хүсдэг. Энэ бол манай авлигачдын хийдэг зүйл. Авилга бол төрийн том хавдар. Үүнийг эмчилж байж Монгол улс хөгжлийн зөв замдаа орно”
УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан “Авлигатай тэмцэх газар 2007 оноос хойш 2942 хүнийг шалгахад 50 хувь буюу 1342 хүн нь баялаг бүтээгч хувийн хэвшлийнхнийг шалгасан байгаа. Энэ бол маш том сэтгэл эмзэглүүлмээр тоо. Уг нь төрийн өндөр албан тушаалтанд хяналт тавьж шалгах ёстой биз дээ”
УИХ-ын З.Баянсэлэнгэ “Үндэсний хөтөлбөрт нь Авлигатай тэмцэх газрыг тухайн орон нутагт нь байгуулна гэж байхын. Ийм юм байж болохын муу. Харин эсрэгээрээ энэ байгууллагын харьяанд дах байгууллагуудаас хариуцлага хүлээж байгаа шүүх прокурорууд байна уу. Бид үүнийг анхаарах ёстой”
УИХ-ын гишүүн А.Бакей “Авлигатай тэмцэх газрын чиг үүргийн хувиарлалтыг харахаар цагдаа, шүүх, прокурорууд холилдоод давхцсан юм шиг ойлгомжгүй зүйлүүд харагдаад байгаа юм”
УИХ-ын гишүүн Д.Ганбат “Ер нь авлигатай тэмцэнэ гэдэг амь өрссөн асуудал. Үүнийг манай гишүүд бүгд ойлгож байгаа. Зарим улсын жишээг харахаар авилгатай тэмцэхгүй байсаар төр, улсаа алдаж байна ш дээ”
УИХ-ын Д.Хаянхярваа “Аливаа асуудал, хэргүүдийг цаг тухайд нь шийддэггүй нь цаана нь тодорхой албан тушаалтны нөлөөлөл авлигач байна гэх үндэслэл байгаа юм”
УИХ-ын гишүүн Г.Баярсайхан “Намуудын санхүүжилт зөвхөн төрөөс байх ёстой. Ер нь намуудад хандив өгч байгаа хэлбэр нь ерөөсөө авлига ш дээ. Тиймээс Сонгуулийн тухай хуулиндаа төрөөс санхүүждэг байх тухай оруулах хэрэгтэй. Угаас намууд өмчгүй байх нь зөв”
УИХ-ын гишүүн Л.Болд “Шийдвэр гаргадаг бол тодорхой түвшинд хардлаганд байх ёстой. Гэхдээ энэ чинь хугацаатай байх хэрэгтэй ш дээ. Тэгэхгүйгээр дуртай үедээ дарамталдаг нь Авлига тэмцэх газар маань төрийн буруу тогтолцоо руу хөтлөөд байгаа юм. Тиймд АТГ авлигын хэрэгт холбогдуулан захиалгатайгаар хэрэг үүсгэдэг, бусдын нэр хүндийг гутаадаг явдлыг зогсоох ёстой”