ХУД-ийн 16 хорооны Засаг дарга нарыг хүлээн авч уулзлаа
УИХ-ын гишүүн Ц.Оюунгэрэл, Л. Болд нар Хан-Уул дүүргийн 16 хорооны бие бүрэлдэхүүн
2015.04.13

ХУД-ийн 16 хорооны Засаг дарга нарыг хүлээн авч уулзлаа

2015 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр УИХ-ын гишүүн Ц.Оюунгэрэл, Л. Болд нар Хан-Уул дүүргийн 16 хорооны Засаг дарга нарыг хүлээн авч уулзан дүүргийн хороодод тулгамдаад буй асуудлаар санал солилцлоо.

1-р хорооны хувьд, цэцэрлэгт хүрээлэнгийн төсөв болон сургуулийн хөлбөмбөгийн талбайг онцлон ярив.
4-р хорооны хувьд, цэцэрлэгийн байрны их засвар гол асуудал байгаа аж.
5-р хорооны хувьд, сургуулийн спорт заалны асуудлаас гадна бохир ус халих, цэцэрлэгийн байрны их засвар тулгамдаад буй асуудал байна.
6-р хорооны тухайд, цэцэрлэгийн байрны өргөтгөл, үерийн жалганд буусан айлуудын газрын зөвшөөрөл хүндрэлтэй байна.
7-р хорооны тухайд, сургуулийн спорт заал, шинээр цэцэрлэг барих газар, гэрлийн шон доор амьдарч буй айлуудын газрын асуудал хөндөгдлөө.
8-р хорооны тухайд, сургуулийн спорт, урлагын заал, цэцэрлэгийн барилгын шинээр төлөвлөлт, үерийн жалганд далан барих асуудал байгаа аж.
9-р хороонд, сургуулийн спорт заал, иргэдийн чөлөөт цаг өнгөрүүлэх цэцэрлэгт хүрээлэн шаардлагатай байна.
10-р хороонд, нисэхийн орон сууцны пасад, цэвэрлэх байгууламж, цэцэрлэг сургуулийн хүрэлцээ муу байна гэж мэдээллээ.
12-р хороонд, Сонгины амралтын гүүрний засвар, сургуулийн барилгын мөөгөнцөртсөн байдал, сургуулийн спорт талбай хүндрэлтэйд тооцогдож байна.
13-р хороонд шинээр тавигдсан зам дээр барилгын хүнд даацын машин олноор, шөнийн цагаар явж байгаагаас эвдрэл үүсч байгааг мэдээлэхийн сацуу 100 хүүхдийн ортой цэцэрлэгийн асуудлыг хөндлөө.
14-р хороонд, гэрэлтүүлэгийн асуудал нэн тэргүүнд шийдвэрлэх шаардлагатай байна.
15-р хороонд, хүн амын өсөлтөөс шалтгаалж цэцэрлэг, сургууль, ахмадын төвийн өргөтгөл нэмэгдэж байгааг тоон үзүүлэлтээр тайлагналаа.
16-р хороо, цэцэрлэг, сургууль, соёлын төвийн асуудал хурцаар тавигдаж байна. Гишүүд хороодын Засаг дарга нартай асуудал нэг бүр дээр шийдэл олохоор ярилцан ,хурдан шуурхай, үр дүнтэй ажиллахаар хороод бүрт хугацаа тогтоон ажилдаа орлоо.