Хан-Уулын залуус “Боорцог аян” өрнүүлж байна
Боорцог аян өрнөж байна.
2015.04.25

Хан-Уулын залуус “Боорцог аян” өрнүүлж байна

Хан-Уул дүүргийн Залуучуудын холбооноос боорцог аянг зохион байгуулж байгаа юм. Уг аяны талаар бид тодруулах үүднээс Хан-Уул дүүргийн Залуучуудын холбооны тэргүүн Н.Отгонбаяртай холбогдсон юм. 

-“Боорцог” аяныхаа талаар мэдээлэл өгөхгүй юу?

Сүхбаатар, Хэнтий, Дорнод аймгийн нутаг дэвсгэрийг хамарсан гал түймэр гамшгийн хэмжээнд хүрээд байгаатай холбогдуулан тухайн гал дээр дайчлагдан ажиллаж байгаа цэргийн албан хаагчид, онцгой байдлын албаныхан, сумдаа хамгаалж буй ард иргэд нийлээд одоогийн байдлаар 1700 гаран хүн дайчлагдан ажиллаж байгаа гэсэн мэдээ байна. Мөн солих хувцас ч үгүй галд мал, эд хөрөнгөө шатаалгасан ядарч буй иргэддээ бид 50, 60 саяаар нь туслаж чадахгүй ч бидэнд эвлэлдэн нэгдсэн хүн хүч байна. Хүн хүчээ ашиглан идэх хүнсэнд нь дэмжлэг болох зорилгоор боорцог аяныг зохион байгуулж байгаа юм.

-Боорцог аянд хэд хичнээн хүн оролцож байна?

Өнөөдөр Хан-Уул дүүргийн ЕБСургуулиудаас 2 тн гурил цуглалаа. Мөн хийж байгаа боорцогны амт чанар эрүүл аюулгүй байдалд анхаархаар Хан-Уул дүүрэгт байрлах Хүнсний технологийн дээд сургуулийн тенхимийн эрхлэгч болон оюутнууд ажиллаж байна.

Хан-Уул дүүргийн ЗДТГ, дэргэдэх хэлтэс албадуудын ажилтангууд 3000-5000 төгрөг хандивлан боорцог хайрах тос бусад орцыг бэлтгэн өгч байна. Хан-Уул дүүргийн ЗДТГ-ын ажилтан албан хаагчид, ЗДТГ-ын дарга Д.Бат-Очир, Хан-Уул дүүргийн залуу багш нарын зөвлөл, ЕБС-ийн нийт сурагчиддаа болон боорцог аянд гар бие, сэтгэл зүрхээрээ нэгдэн ажиллаж бүх хүмүүстээ талархаж байгаагаа хэлмээр байна. Мөн хүнсний технологийн дээд сургуулийн оюутнууд, Хороодын залуучуудын дугуйлангийн гишүүд, гэр орноо чөлөөлж өгсөн Хан-Уул дүүргийн иргэдээрээ маш их бахархаж байна.

-Боорцог хэдий хэр хугацааны дараа хэрэгцээтэй байгаа газраа хүрэх вэ? Одоогоор ямар шатандаа явж байна.

Хан-Уулын залуучууд маань 20 цагийн турш боорцог хайрч байна. 2 тн гурилаа боорцог болгох ажил одоогоор 90 хувьтай явагдаж байна. Одоо ч зарим хороод маань боорцогоо хайрсаар байна. Гал түймэрт нирвэгдээд байгаа орон нутгийн ард иргэдэд туслах, түймэр унтрааж байгаа нутгийн иргэд болон онцгой байдлын ажилчид, сайн дурынханд дэмжлэг туслалцаа үзүүлэх зорилгон дор хийгдэж байгаа ажил маань өнөөдөр дуусч 2015 оны 04-р сарын 25-ны өдөр гал гарч байгаа бүс нутгуудад хүргэгдэх юмаа.