Сургалт, олон нийтийн ажлыг зохион явуулжээ
Хан-Уул дүүргийн Ахмадын хөгжлийн төвийн нэгдүгээр бүсийн ахмадын зөвлөлтэй хамтран ахмадуудыг инээлгэн баясгаж, хөгжөөн, сэтгэлийг нь сэргээх, улмаар тэдний урлаг, уран сайхны боловсролыг хөгжүүлэх, гэрийн нөхцлөөс олон нийтийн дунд оруулах чөлөөт цагийг нь зөв зохистой өнгөрөөх зорилготойгоор “Инээж залуужъя” цэнгээнт өдөрлөгийн арга хэмжээг зохион байгуулжээ.
Тус арга хэмжээнд 16 хорооны ахмадууд монгол ардын харилцаа, хошин шог дуунуудаас бүрдсэн “Мэндчилгээ”, “Инээдмийн онигоо”-оор багийн зохион байгуулал таар оролцож авьяас чадвараа сорьцгоосон байна. Мөн өдөрлөгт Хан-Уул дүүргийн ахмадын хорооны дарга Л.Хадбаатар, ИТХ-ын дарга нар оролцож ахмадууддаа мэндчилгээ дэвшүүлж эрүүл энх, аз жаргалыг ерөөжээ. Цэнгээнт өдөрлөгт мэргэжлийн жүжигчний тоглолт, нийтийн цэнгээнт бүжиг зэрэг чөлөөт арга хэмжээнүүд явагдсан байна.
Мөн 16 хорооны 300 гаруй ахмадууд оролцож өөрийн чөлөөт цагийг зөв зохистой өнгөрүүлсэндээ сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлсэн байна. Тус дүүргийн хэмжээнд сургууль, цэцэрлэгүүдийн хүрээнд зохиоГддог “Хараацай” урлагийн наадамд “Албан бус-насан туршийн боловсрол” төвийн дүйцсэн хөтөлбөрийн сурагчид анх удаа хамтлаг хөгжмийн төрлөөр оролцсон аж.