“Инээмсэглэлийн үнэ цэнэ” сургалт
2015.04.22
“Инээмсэглэлийн үнэ цэнэ” сургалт боллоо
Онцгой байдлын ерөнхий газар
“Олон нийтэд тулгуурласан гамшгийн эрсдэлийг бууруулах” үндэсний дэд хөтөлбөрийн хүрээнд Онцгой байдлын ерөнхий газрын даргын 2015 оны А/101 дүгээр тушаалаар Онцгой байдлын ерөнхий газар, “Дэлхийн зөн Монгол” Олон улсын байгууллага, “Монгол Шведийн хамтын нийгэмлэг”-тэй хамтран Онцгой байдлын албаны албан хаагчдад нийгэм-сэтгэл зүйн бэрхшээлтэй асуудлыг танин мэдэх, шийдвэрлэх талаар сэтгэл зүйн мэдлэг олгож, түүнийг албан үүрэгтээ хэрэгжүүлэх зорилгоор сурагч багш бэлтгэх, чадавхжуулах сургалтыг 2015 оны 04 дүгээр сарын 18,19-ний өдрүүдэд “Инээмсэглэлийн үнэ цэнэ” сэдвээр зохион байгуулж байна.