Ирэх хаврын чуулганаар Сонгуулийн тухай хуулийг хэлэлцэнэ
Ирэх 2016 оны УИХ-ын сонгуулийг явуулахдаа одоо байгаа Сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулах шаардлагатай байгаа юм.
Тэгвэл Сонгуулийн тухай хуулийн төсөл дээр ажиллаж байгаа ажлын хэсгийнхэн тойрогийн тоог нэмэх мөн нэг тойргоос нэг л гишүүн сонгогддог байхаар тусгасан байна. УИХ-ын ирэх хаврын чуулганаар Сонгуулийн тухай хуулийг хэлэлцэнэ.
УИХ-ын гишүүн Ж.Батсуурь: Нэг тойрог дээр гурван мандаттай, хоёр мандаттай 4 мандаттай тийм том тойргууд байсан. Тойргийг томсгосон тойрогтой нэг тойрог дээр нэг намаас нэг хоёр гурван хүн өрсөлдөхөөр намуудын хоорондын хагарал сонгогчдыг хуваах гэх мэт олон муу үр дагавар ихтэй байдаг юм байна гэж ажлын хэсгийнхэн ярьж байна.
УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва: Өнгөрсөн 2012 оны сонгууль бол үндсэн хууль зөрчиж намын нэрсээр 28 хүн гарч ингэж явагдсан сонгууль. Энэ асуудлыг тэр үед ч би буруу зүйл гэсэн одоо ч тэр байр суурь дээрээ байна.
УИХ-ын гишүүн О.Баасанхүү: 38:38 болох уу 48:28 байх уу гэж л тойргийн системээр явах юм бол 28 гэсэн тоо багадна. Би бол тойрог нэмнэ гэдэг нь ямар үндэслэлээр ярьж байгааг нь хэлж мэдэхгүй байна.