Одоогийн төрд олигархийн шинж бүрдсэн
УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга А.Бакей
2015.03.30

Одоогийн төрд олигархийн шинж бүрдсэн

Сонгуулийн, Улс төрийн намын, Төрийн албаны тухай хуулийг УИХ-ын хаврын чуулганаар хэлэлцэнэ. Эдгээр хуулийг улам боловсронгуй болгохоор УИХ ажиллаж байгаа. Энэ талаар УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга А.Бакейтай ярилцлаа.

-Сонгуулийн тухай хуулийн төслийг боловсруулж дууссан гэсэн. Тогголцооны тухайд намууд байр суурийн зөрүүгэй байгаа гэсэн. Та ямар тогголцоог дэмжиж байна вэ?

Ажлын хэсгийнхэн зургаан удаа хуралдсан. Мөн 40 орчим уулзалт ярилцлага, таван хэлэлцүүлэг зохион байгуулж, 140 санал хүлээж авсан. Үүний дүнд Ерөнхийлөгч, УИХ, орон нутгийн сонгуулийг нэгдсэн хуулиар зохицуулахаар шийддээ. Гурван сонгуульд нийтлэг зүйл олон бий. Жишээ нь, сонгуулийн нутаг дэвсгэрийн зохион байгуулалт, сонгуулийн байгууллага, сонгогчдын нэрийн жагсаалт гаргах, сурталчилгаа, маргаан шийдвэрлэх арга нийтлэг байдаг.

Эдгээрийг төсөлд нийтлэг анги болгон тусгасан. Дараа нь гурван сонгуулийнхаа онцлогийг тусгасан бүлэг оруулсан байгаа. Сонгуулийн тогтолцоог УИХ дахь намуудтай зөвшилцөнө. Пропорциональ, мажоритар, холимог гэсэн гурван тогтолцооны аль алинд давуу, сул тал бий.

100 хувь пропорциональ тогтолцоог сонговол Үндсэн хуулийн үзэл санаатай зөрчилдөж магадгүй. Үндсэн хуульд сонгогч УИХ-ын гишүүнийг шууд сонгоно гэсэн утгатай заалт бий. Тиймээс холимог систем бүхий, 2012 оны хувилбараа дахин ашиглах нь зүйтэй гэж үзэж байна. Өнгөрсөн сонгуульд УИХ-ын 76 гишүүний 28 нь улс төрийн намын жагсаалгаар нэр дэвшиж, 48 нь тойргоос сонгогдсон.

Зарим намын УИХ дахь бүлэг жижигрүүлсэн мажоритар системээр явуулъя гэсэн санал гаргаж байгаа. Ийм систем сонгогчдын саналыг эд мөнгөөр худалдаж авах нөхцөл бүрдүүлдэг. Мөн асуудлыг жалга довны өнцгөөс харах хандлага бий болгодог Энэ, улс орны нийтлэг эрх ашгийг хангахад түвэг уддаг. Ийм шударга бус явдал гаргах бололцоо олгохгүй байх хэрэгтэй.. Аль аль талыг нь бодож, зөвшилцөх хэрэгтэй.

-МАН-ын бүлгийнхэн жижигрүүлсэн мажоритар тогтолцоогоор сонгууль зохион байгуулна гэсэн байр сууриа хамгаална гэж байна лээ. Нэлээд ээдрээтэй зөвшилцөл болж магадгүй нь

МАН-ынхан бүлгийн хурлаараа сайтар хэлэлцээд нэгдсэн санал гаргах байх. Тэд тулгарсан том асуудлуудыг шийднэ гэж Засгийн газарт хамтарсан. Тиймээс зөвшилцөлд хүрнэ гэж найдаж байна. Цөөн гишүүний байр сууриар асуудалд хандахгүй болов уу.

Харин орон нутгийн сонгуульд улс төрийн намын жагсаалтаар нэр дэвшүүлэх нь буруу гэж үзэж байгаа. Орон нутгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал бол нутгийн өөрөө удирдах ёсны байгууллага. Тиймээс улс төрийн намын оролцоог хэт ихэсгэх нь .буруу. ИТХ- д гишүүдийг 100 хувь тойрогт нэр дэвшүүлж сонгоно. Орон нутгийн сонгуульд МАН-ын санал хэрэгжинэ гэж ойлгож болно.

-Хаврын чуулганаар Улс төрнйн намын тухай хуулийг хэлэлцэнэ. Үүнийг боловсруулахад хатуу гишүүнчлэлтэй байх эсэхэд нэлээд анхаарал хандуулж буй. Таны байр суурь юу вэ?

Янз бүрийн үзэл бодолтой хүн бий. Зарим нь улс төрийн нам хатуу гишүүнчлэлтэй байх буруу, дэмжигч гэсэн байдлаар явах нь зөв гэдэг. Улс төрийн нам бүрэн төлөвшөөгүй учраас гишүүнчлэлгүй болговол замбараагүй байдал үүснэ гэж үзэх хэсэг ч бий.

Удирдлагын дээд түвшинд хатуу гишүүнчлэлтэй, бусад нь дэмжигч маягаар явбал зөв гэх хүмүүс байна. Би хатуу гишүүнчлэл тодорхой хэмжээнд байх нь зүйтэй гэж үздэг.

-Улс төрийн намын санхүүжилтийн арга механизмыг хэрхэн зохицуулах нь ихээхэн анхаарал татаж байгаа. Төсвөөс санхүүжүүлнэ гэж ярьж байх шиг байна.

Хуулийн хамгийн чухал зохицуулалт энэ. Учир нь улс төрийн намын санхүүжилтээс төрийн ажил хамаарч байна шүү дээ. Сонгуулийн үед намууд аж ахуйн нэгжээс хандив авч, тэднээс хараат болдог. Энэ бол нууц биш. Төр, томоохон аж ахуйн нэгжийн хосолмол шинж эрх барих түвшинд бий болсон. Үүнийг олигархижсан засаг бүрдсэн гэж ярьж байгаа. Төрд олигархууд ноёрхвол бодлого нь буруудна. Шинэ хуулийн төсөлд намын санхүүжилтийг хэрхэхийг нухацтай судалж байна. Олон загварыг харьцуулж байгаа.

Гишүүдийн татвар, хувь хүн, байгууллагын хандив, төрийн санхүүжилт гэсэн эх үүсвэрээс нам санхүүждэг нийтлэг хандлага бий. Хослуулж хэрэглэдэг, заримыг хязгаарладаг, хориглодог гэх мэт олон янзын загвар байгаа. Улс төрийн намын үйл ажиллагааг хөгжлийн бодлого. боловсруулах,  өдөр тутмын сонгуулийн компанит ажил гэж ангилдаг.

Хөгжлийн бодлого боловсруулах үйл ажиллагаа, сонгуулийн компанит ажлын санхүүжилтийг төрөөс олгож болно. Гэхдээ зохистой түвшинд багахан хэмжээний санхүүжилт олгох хэрэгтэй. Сонгуулийг маш бага зардлаар явуулах хэрэгтэй байна шүү дээ Мөн хүнээс тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр хандив авахыг зөвшөөрч, аж ахуйн нэгжээс авахыг хориглох нь зүйтэй..

-Манай практикт нам хөрөнгөтэй байх уу, үгүй юү гэдэг асуудал шийдлээ хүлээдэг. Хуулийн төсөлд үүнийг зохицуулах заалт тусгасан уу?

Зарим нам данхайсан том байшинтай. Түүнийгээ түрээслээд орлого олдог. Гэтэл зарим нь байргүй. Улс төрийн намуудад жигд, тэгш нөхцөл байдал бүрдүүлэх ёстой гэж би боддог. Хөрөнгө мөнгөтэй нь давамгайлах гээд байдаг хандлага бий. Улс төрийн өрсөлдөөний зах зээлд шударга тэгш зарчим баримтлах заалтыг хуулийн төсөлд тусгах ёстой.

-Төрийн албаны тухай хуулийн шинэ- чилсэн найруулгыг хэлэлцэнэ. Засгийн газар солигдохоор төрийн албан хаагчдыг хоморголон халдаг муу зуршил тогтсон. Энэ нь төрийн албаны чадварыг сулруулж, нэр хүндийг нь унагаж байгаа. Шинэчлэн . найруулсан хуулиар муу зуршлаа хэрхэн засах бол?

Одоогийн байдлаар Төрийн албаны тухай хуулийн гурван төсөл бий. МАН-ын гишүүдээс, Засгийн газраас Төрийн албаны тухай хуулийн төсөл УИХ-д өргөн барьсан. Зарим нэр бүхий гишүүд Төрийн албаны тухай хуулийн төсөл боловсруулаад Засгийн газраас санал авсан.Удахгүй өргөн барина. Гурван хуулийн төслийг хамтатгаж хэлэлцэхээр бэлтгэж байна.

Мэрит зарчимд тулгуурлан боловсруулсан Төрийн албаны тухай хуулийг батлахаар гишүүн санал нэгдсэн. Мэрит нь дэлхийн олон оронд туршиж, төрийн албанд баримтлах ёстой гол зарчим гэж үнэлэгдсэн. Төрийн алба мэргэшсэн, тогтвортой, улс төрөөс хараат бус байхыг эрхэмлэдэг, туршлагатай, чадвартайг нь тушаал дэвшүүлдэг зарчим л даа.

Одоогийн мөрдөж буй хуульд дээрх зарчмуудыг тодорхой хэмжээнд суулгасан байдаг. Гэвч ер хэрэгжүүлдэггүй. Шинээр батлах Төрийн албаны тухай хуулийг хэрэгжүүлэхгүй бол хариуцлага тооцох зохицуулалтыг сайтар тусгасан байгаа. Төрийн албан хаагчийг халах эрх бүхий албан тушаалтантай хариуцлага тооцно гэсэн үг.