Бүлэглэлийнхний золиос нь Тавантолгой юу
Тавантолгойн асуудлыг энэ долоо хоногийн УИХ-ын чуулганаар хэлэлцэх учиртай. Зүй нь товлосон 14 хоногийн хугацаа баасан гарагг эцэслэгдэх юм.
Эрх баригчдын хувьд УИХ-ын даргатай байр суурь нэг байгаа бөгөөд спикерийн зөвлөх ажлын хэсгийн ахлагч М.Энхсайханыг халз мэтгэлцээнд дуудаж, нүүр тулсан ярилцлага өрнүүлэхээ цахим хуудсаараа дамжуулан мэдэгдээд буй. Түүнчлэн хөшигний цаадах олон далд баримтыг ил болгох болсон нь зөвлөгөө авдаг даргынх нь байр суурь гэж үзэх нөхдүүд ч цөөнгүй байгаа юм. Юутай ч бүлгийн даргынх нь мэдэгдэж' буйгаар ажлын хэсгийнхний оруулж ирсэн гэрээг төдийлөн өөрчлөхгүй гэдгээ мэдэгдэв.
Харин МАН-ынхан үг, үйлдлээ нэгтгээгүй байна. Тавантолгойн асуудлыг УИХ-аар хэлэлцэх зөв эсэх байр сууриа нэгтгэж амжаагүй байтал шийдвэр гарч, хөтлөгдчихсөн. Улмаар галт тэрэгний хойноос нь гүйн амжиж суусан тэд бүлгийн өчигдрийн хуралдаанаараа асуудлыг хэлэлцэж, хэд хэдэн зүйл дээр анхаарлаа хандуулсан талаар эх сурвалж онцлов. Ямартай ч Тавантолгойг нэн даруй хөдөлгөхгүй бол хөрөнгө оруулагчид үргэж, сэхээнд байгаа эдийн засаг сэргэхгүй байж мэдэх талаар эдийн засагчид анхааруулах боллоо. Тэгвэл Тавантолгойн асуудлаар хэн юу гэж хэлснийг хүргэе.
УИХ-ын гишүүн С.Ганбаатар: Тавантолгойн гэрээ яваасай гэж хүсч байна. Энэ гэрээ явах нь Монголын нийгэм, эдийн засагт хэрэгтэй. Гэхдээ явуулахын төлөө ад болгоод байдаг зүйл нь Тавантолгойн уурхай биш. Гол нь ашигтай юу, үгүй юу. Нэгдүгээрт, Тавантолгойн талаар Монголын үндэсний үйлдвэрлэгчдийн эрх ашиг тусгагдсан уу. Манай нүүрс олборлож, боловсруулж, тээвэрлэдэг олон аж ахуйн нэгжтэйгээ ярилцсан уу. Тэдний чадах зүйлийг яагаад гадагшаа өгөөд байгаа юм. Хоёрдугаарт, нүүрсний олборлолт, экспортын асуудалтай холбоотой эрх зүйн орчныг уул уурхайн болон мэргэжлийн эрдэмтэдтэй зөвлөлдсөн үү.
Мөн Тавантолгойн асуудал ингээд яригдаад явахад жижиг дунд үйлдвэрлэгчид, бараа ханган нийлүүлэлт хийх аж ахуйн нэгжүүдийн ажилтай байх баталгаа хаана байна. Энэ мэтчилэн олон зүйлийг гэрээнд тусгаж чадаагүй. Улс төр, эдийн засгийн бүлэглэлүүдийн эрх ашиг Монголын улс төрд хүчтэй болсон. З.Энхболд даргын хэлсэнчлэн харах ёстой ноцтой хэдэн зүйл байгаа гэдэгтэй санал нэг байна. Ер нь улс төр, эдийн засгийн бүлэглэлүүдийн хоорондын тулаан нь Оюутолгой, Тавантолгой юм шиг харагддаг.
Монголын уул уурхайн үндэсний ассоциацийн ерөнхийлөгч Н. Алгаа: Одоо "Щиньхуа” гараад явчихвал энэ төсөл дахиад таван жил хүлээлгийн байдалтай болно гэсэн үг. Хувьцааг амь оруулахын тулд Тавантолгойг хурдан тогтвортой урагшлуулах нь чухал. Одоо "Чалко”-д өртэй.Олборлосон нүүрсээ өрөндөө гаргаад байна. Хөгжлийн банкинд бас өртэй болохоор эдийн засагт ашиггүй. Энэ төслийг таван жил ярилаа.
Энэ төсөл хэрэгтэй юу гэхээр бүгд л хэрэгтэй гэдэг. Тэгсэн хэрнээ хурдлуулъя гэхээр нэг шалтаг олоод удаашруулаад байна. Тэгтэл үнэхээр тэр нь хойшлуулах шалтгаан мөн үү гэхээр биш. Энэ гэрээ нүүрсний үнэ өндөр байхад яригдаж байсан одоо уначихаад байхад ч ярьсаар л байна. Ийм хэцүү үед хөрөнгө оруулалт оруулья гэхээр оруулахгүй байгаа нь их харамсалтай. Өнөөдөр бид уул уурхайн бүтээгдэхүүнийг борлуулж байх хэрэгтэй.
Төрийн ч бай хувийн ч байх нь хамаагүй. Нэг үгээр хэлбэл, бид урд талдаа өөх тавьчихаад түүнийгээ харж тал талаас нь шүлсээ гоожуулаад дайраад байна гэсэн үг. Тэгтэл нөгөө өөх нь түүхий шүү. Тэгээд суугаад байхаар чинь харамсалтай байгаа биз дээ. Яагаад гэвэл энэ чинь зөвхөн уул уурхайн салбар биш улс эх орны хөгжил, эдийн засаг, ажлын байр, цалин гээд олон салаалсан үр дагавартай шүү дээ.
УИХ-ын гишүүн Ж.Батсуурь: Зарим хүний өнгөцхөн дүгнэлтээр УИХ-ын дарга З.Энхболдын зөв, Ерөнхий сайдын буруу гэх нь өрөөсгөл. Хэлэлцээрийг удирдаж байгаа М.Энхсайхан Ерөнхий сайдаар ажиллаж байсан.
Төрийн ажлын дадлага туршлагатай хүн учраас итгэл хүлээлгэхэд буруудахгүй гэж хувьдаа боддог. Бүх зүйлийг хардаж, сэрдээд өөлж гоочлоод байвал болж бүтэх зүйл ховор байх. Тэгэхээр Тавантолгойн асуудлыг, УИХ-аар хэлэлцэж, цаг алдахгүйгээр шийдээсэй гэж боддог.
Уул уурхайн зөвлөх инженер Д.Галсандорж: Тавантолгойн стратегийн хөрөнгө оруулагч талтай ‘Монгол Улсын Засгийн газар гурван гэрээ байгуулахаар тохирсон. Орд газрыг иж бүрнээр ашиглах гэрээг удахгүй УИХ-аар хэлэлцэх нь. Ашигт малтмалын тухай хуулийн дагуу стратегийн ач холбогдолтой ордод
Хөрөнгө оруулалтын гэрээ байгуулахад Засгийн газар гэрээний төслийг УИХ-д оруулж ирнэ гэсэн хуулийн заалт бий. Үүний дагуу асуудлыг шийдэх ёстой. Мөн хөрөнгө оруулалтын гэрээний дүн 300 сая ам.доллараас дээш байвал тухайн хөрөнгө оруулагч гадаадын байгууллагатай байгуулсан гэрээг УИХ-д оруулахаар заасан. Хуульд өөрчлөлт оруулж байж Засгийн газар хөрөнгө оруулалтын гэрээг бие даан байгуулах боломж бүрдэнэ. Одоо үйлчилж байгаа хуулийн ,дагуу гэрээг Засгийн газар УИХ-д оруулахаас өөр гарцгүй.
Хүлээлт үүсгэсэн асуудал их бии. Тавантолгойн асуудлаар нэлээд олон жил улстөржсөн. Үүнийг урагшаа явуулах ёстой. Гэхдээ Монгол Улсын язгуур эрх ашгийг хангах ёстой гэдэгт санал нэг байна. Мөн Улс төрийн намуудын болон Сонгуулийн тухай хууль гэсэн том том хуулиудаа явуулмаар байна. Үүсээд байгаа эдийн засгийн хүндрэлтэй нөхцөл байдлаас аль болох хурдан гарах ёстой гэсэн байр суурийг барьж ажиллах болов уу гэж бодож байна.
УИХ-ын гишүүн С.Бямбацогт: Мэдээжийн хэрэг энэ бол стратегийн ач холбогдолтой ордын тухай асуудал. Тийм учраас УИХ-ын хараа хяналтад байх ёстой. Өөрөөр хэлбэл, УИХ-аас өмнө нь баталсан хууль тогтоолтой нийцэж буй эсэхийг хянахын тулд УИХ-аар оруулж шийдэх ёстой.
Учир нь энэ асуудлыг УИХ-аар оруулсны дараа эцэслэн шийдэх нь улс орны эрх ашигт илүү нийцнэ гэж үзэж байгаа. УИХ-аас баталсан хуулиудын хүрээнд асуудлыг ярих учиртай. Тийм учраас өмнө нь гаргасан шийдвэрүүд өмнөхтэйгээ нийцэж байна уу үгүй юү. Цаашлаад ард түмэнд амласан 1072 хувьцааны асуудал хэрхэн шийдэгдэж байна гэдгийг харах хэрэгтэй. Эцэст нь УИХ хариуцлагыг хамт хүлээнэ. Тийм учраас УИХ-ын хяналтан дор энэ асуудлыг шийдэх ёстой.
Ажлын хэсгийн ахлагч М.Энхсайхан: Тавантолгойн гэрээг УИХ-аар хэлэлцүүлэлгүй гарын үсэг зурвал огцруулах саналыг өргөн барина гэснийг зөвхөн надад хандаж хэлээгүй байх. Энэ нь Үндсэн хуультайгаа нийцэж байна уу гэдгийг өөрсдөө сайн харах хэрэгтэй. Цөөхөн хэдэн улстөрчдийн 2016 оны сонгуулийн ажлаас огг өөр гэж бодож байна.
Ажлын хэсэг бол Засгийн газраас байгуулагдсан. Тэгэхээр ажлынхаа үр дүнг Засгийн газарт тайлагнана. Хэрвээ УИХ ажлын хэсэг байгуулаад хэлэлцээ хийж байсан бол УИХ-д тайлагнана. Ер нь хууль тогтоох эрх мэдэлтэй байгууллага өвөр түрийндээ орсон байгаа нь харагдлаа. Эрх мэдлүүдээ тус тусдаа хариуцдаг байх хэрэгтэй. Засгийн газар нь УИХ-ынхаа өмнө хариуцлага үүрдэг учраас Засгийн Газар эцсийнхээ шийдвэрийг гаргаадУИХ-д оруулдаг. Засгийн газар эцсийн шийдвэрээ гаргана.
Улс төр, аюулгүй байдлын судлаач Ж.Санчир:Тавантолгойн гэрээ Монгол Улсын зургаан төрлийн хууль, эрх зүйн актуудыг зөрчсөн гэж үзэж' байгаа. Нэгдүгээрт, Үндсэн хууль. Үндсэн хуульд “Газрын хэвлийн баялаг ард түмний өмч юм” гэж заасан. Энэ Үндсэн хуулийн заалт Монгол Улсын 2012-2016 оны мөрийн хөтөлбөрт “Тавантолгойн ордын 51 хувийг төрийн өмч давамгайлсан аж ахуйн нэгжид эзэмшүүлнэ” гэж бий.Тэгэхээр энэ зүйл заалтуудыг шууд зөрчиж байна.
Дараагийн асуудал нь Компанийн тухай хууль. Үндэсний компани гэж ямар компанийг хэлэх вэ гэдэг дээр “Монгол Улсын нутаг дэвсгэр дээр үйл ажиллагаа явуулж байгаа компанийг хэлнэ” гэсэн байгаа. Тэгэхээр энэ хууль зөрчигдөж байна. Үүнээс гадна Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлал. Энэ дотроо 35.32, 4.3 гэсэн заалтууд бий. Энэ дагуу Засгийн газар болон УИХ-ын тогтоолууд гарсан. Тухайлбал, УИХ-ын 39, 37, 268 дугаар тогтоолууд.