УИХ-ын гишүүн УИХ дахь АН –ын бүлгийн дэд дарга С.Одонтуяа
2015.04.08
Тавантолгойн төслийн талаарх гишүүдийн байр суурь
УИХ дахь бүлгүүдийн хувьд Тавантолгойн гэрээ хэлэлцээрийн төслийг өнөө өглөөний байдлаар дөнгөж гар дээрээ авсан. Тийм учраас уншиж танилцаж тодорхой шийдвэр гаргахад цаг хугацаа шаардана гэх мэдээллийг өглөө.
УИХ-ын гишүүн С.Одонтуяа: Зөрчилгүй шийдэж болно гэж үзэж байна. Өнгөцхөн харахад зөрчил шиг харагдаж байгаа ч миний хувьд ерөнхий сайдын мэдэгдэлийг 100 хувь дэмжиж хүлээн авсан.
УИХ-ын гишүүн С.Бямбацогт: Урьд өмнө бид байр сууриа илэрхийлсэн тэр байдал хэвээрээ байгаа. Тавантолгой Монгол улсын үндэсний эрх ашигт нийцсэн шийдвэр байх ёстой гэсэн байр суурин дээрээ хэвээрээ байгаа.