Хамтран хэрэгжүүлсэн төсөл амжилттай хэрэгжиж дууслаа
Япон Улсын Сапорро хотын Гал түймэртэй тэмцэх байгууллага Монгол Улсын Онцгой байдлын ерөнхий газрын Гал түймэртэй тэмцэх газрын хооронд хэрэгжүүлсэн “Улаанбаатар хотын гал унтраах арга барилыг дэмжих” төсөл амжилттай хэрэгжиж дууслаа.
Төслийн үеэр хоёр талууд харилцан ажлын айлчлалаар туршлага солилцож “Өндөр барилгад гарсан галыг унтраах арга зүй” сэдвээр дадлага сургуулилтыг амжилттай гүйцэтгэж цаашид хамтран ажиллах олон талт ажиллагааны төлөвлөгөөнд гарын үсэг зурж баталгаажуулсан билээ.
Мөн Япон улсаас Монгол улсад ажлын айлчлал хийх үеэр манай албаны бэлтгэл бэлэн байдал аврагч, гал сөнөөгчдийн өдөр тутмын ажил үүрэгтэй танилцаж өндөр байшинд гарсан гал түймрийг унтраах үзүүлэх тоглолт хийж байсан бөгөөд энэ оны 3 дугаар сард хамтран хэрэгжүүлж байгаа төслийн хугацаа дуусч Япон улсын Сапорро хотын Гал түймэртэй тэмцэх байгууллагаас манай албанд нийтдээ 8 сая 200 мянган төгрөгийн өртөг бүхий дадлага сургуулилтын үед ашиглах 2 ширхэг модель /чучель/ бэлэглэснийг 03 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авлаа.
Дээрх модель /чучель/ нь аврагч, гал сөнөөгчдийн бэлтгэл сургуулилтын үед өндрөөс иргэдийг хэрхэн аюул осолгүй буулгах /эр, эм уяа/, шатаар тэвэрч, өргөж, үүрч буулгах зэрэг дадлага хийхэд өндөр ач холбогдол өгөх материал хэрэгсэл юм.