Аюулт үзэгдэл, ослын нөхцөл байдлын тухай мэдээлэл
Онцгой байдлын газар
2015.03.25

Аюулт үзэгдэл, ослын нөхцөл байдлын тухай мэдээлэл

Сэрэмжлүүлэх мэдээ

1. Газар хөдлөлт

Баянхонгор аймгийн Баян-Өндөр сумаас баруун зүгт 21 км-ийн зайд /У-98037/; Ө-44011// 2015.03.24-ний өдрийн 16:28:17 цагт 3.7 магнитудын хүчтэй газар хөдлөлт бүртгэгдсэн тухай ООГФСХ-с мөн өдрийн 19:35 цагт мэдээлсэн. Сум, орон нутгийн иргэдэд мэдрэгдээгүй, учирсан хохирол гараагүй талаар аймгийн Онцгой байдлын хэлтсээс мэдээлсэн.  

2. Ой хээрийн түймэр

Төв аймгийн Мөнгөнморьт сумын 2 дугаар багийн нутаг “Булагийн адаг” гэдэг газар хээрийн түймэр гарсан тухай дуудлагыг 2015.03.24-ний өдрийн 14:30 цагт хүлээн авч сум, орон нутгийн 70 хүн, 11 автомашин, ШШГЕГ-ын Хорих 317 дугаар ангийн 40 хүн, 4 автомашин, нийт 110 хүн 15 автомашинтайгаар ажиллаж, мөн өдрийн 16:00 цагт бүрэн унтраасан байна. /Түймэрт 30 га орчим бэлчээрийн талбай шатсан байна./

Төв аймгийн Заамар сумын 2 дугаар багийн нутагт хээрийн түймэр гарч байгаа тухай ИНЕГ-ын ээлжийн зохицуулагч М 2015.03.24-ний өдрийн 12:16 цагт мэдээлснийг хүлээн авч сум, орон нутгийн 27 хүн, 7 автомашинтайгаар ажиллаж мөн өдрийн 22:00 цагийн орчим бүрэн унтраасан байна.

Төв аймгийн Батсүмбэр сумын 4 дүгээр багийн нутаг “Ханхын эх” гэдэг газар хээрийн түймэр гарсан тухай дуудлагыг 2015.03.24-ний өдрийн 17:15 цагт хүлээн авч сум, орон нутгийн 16 хүн, 3 автомашинтайгаар ажиллаж, мөн өдрийн 17:40 цагт бүрэн унтраасан байна. /Түймэрт 2 га орчим бэлчээрийн талбай шатсан байна./

Дорнод аймгийн Халхгол сумын 2 дугаар багийн нутаг “Мандал толгой” гэдэг газар хээрийн түймэр гарсан тухай дуудлагыг 2015.03.24-ний өдрийн 12:50 цагт хүлээн авч аймгийн Онцгой байдлын хэлтсийн 12 албан хаагч, 1 автомашин, Хилийн цэргийн 0198 дугаар ангийн 7 албан хаагч, 1 автомашин, сум, орон нутгийн 38 хүн, 4 автомашин, нийт 57 хүн 6 автомашинтайгаар ажиллаж мөн өдрийн 23:35 цагт бүрэн унтраасан.

Дорнод аймгийн Баянтүмэн сумын 3 дугаар багийн нутаг Радио релейны станцын орчим хээрийн түймэр гарсан тухай дуудлагыг 2015.03.24-ний өдрийн 11:22 цагт хүлээн авч аймгийн Онцгой байдлын хэлтсийн 12 албан хаагч, 1 автомашин, сум, орон нутгийн 25 хүн, 2 автомашин, нийт 37 хүн 3 автомашинтайгаар ажиллаж мөн өдрийн 12:45 цагт бүрэн унтраасан. /Түймэрт 10 га орчим талбай шатсан байна./

Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын 3 дугаар багийн нутаг “Тосон” гэдэг газар хээрийн түймэр гарсан тухай дуудлагыг 2015.03.24-ний өдрийн 21:35 цагт хүлээн авч аймгийн Онцгой байдлын хэлтсийн 22 албан хаагч, 2 автомашин, сум, орон нутгийн 23 хүн, 3 автомашин, Дорнод аймгийн Онцгой байдлын хэлтсээс 26 албан хаагч, 3 автомашин, Матад сумаас 21 хүн, 3 автомашин, нийт 92 хүн 11 автомашинтайгаар ажиллаж байна.

Баян-Өлгий аймгийн Ногооннуур сумын 7 дугаар багийн нутаг “Ачит” нуурын хөвөөнд хулс шатаж байгаа тухай дуудлагыг 2015.03.25-ны 04:00 цагт хүлээн авч сум, орон нутгийн 23 хүн, 3 автомашин, аймгийн Онцгой байдлын хэлтсийн 12 албан хаагч, 1 автомашинтайгаар ажиллаж байна.

3.Объектын гал түймэр

Нийслэлд гал түймрийн 3, орон нутагт гал түймрийн 2 дуудлагатай байлаа. Үүнд:

Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо, Эмийн ургамлын гудамж, “Mega Wood” ХХК-ийн агуулах дотор тавилгын бэлдэц хавтангууд шатаж байна гэсэн дуудлагыг 2015.03.24-ний өдрийн 15:06 цагт хүлээн авч Аврах, гал унтраах 63 дугаар ангийн 7 албан хаагч,

Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хороо, 28 дугаар байрны дэргэд “Mersedes benz”  загварын суудлын автомашин шатаж байна гэсэн дуудлагыг 2015.03.24-ний өдрийн 17:03 цагт хүлээн авч Аврах, гал унтраах 26 дугаар ангийн 6 албан хаагч,

Сүхбаатар дүүргийн 17 дугаар хороо, Дамбадаржаагийн 28 дугаар гудамжийн 321 тоотод иргэн О-ын хашаа, байшин, гэр, амбаар шатаж байна гэсэн дуудлагыг 2015.03.24-ний 00:08 цагт хүлээн авч Аврах, гал унтраах 34 дүгээр ангийн 7 албан хаагч,

Сэлэнгэ аймгийн Мандал сумын 3 дугаар багийн 2-28 тоотод иргэн Б-ийн байшин, эд хогшлын хамт шатаж байна гэсэн дуудлагыг 2015.03.24-ний өдрийн 07:32 цагт хүлээн авч Аврах, гал унтраах 19 дүгээр ангийн 6 албан хаагч,

Дорнод аймгийн Хэрлэн сумын 4 дүгээр баг, Хан-Уулын 6 дугаар гудамжийн 6 тоотын 15 метр орчим модон хашаа шатаж байна гэсэн дуудлагыг 2015.03.24-ний өдрийн 09:57 цагт хүлээн авч Аврах, гал унтраах 52 дугаар ангийн 6 албан хаагч тус тус ажиллаж унтраасан.

4.Хүний гоц халдварт болон халдварт өвчин

Хэнтий аймгийн Цэнхэрмандал сумын харъяат иргэн О /54 настай, эрэгтэй/ нь халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр 2015.03.20-ны өдрөөс нийслэлийн Багануур дүүргийн Эрүүл мэндийн төвийн Халдвартын тусгаарлах тасагт хэвтэн эмчлүүлж байгаа тул дээж авч ЗӨСҮТ-ийн лабораторид шинжлүүлэхэд 2015.03.22-ны өдрийн хариугаар арьсны хэлбэрийн “Боом” өвчнөөр өвчилсөн болох нь тогтоогдсон.

5. Мал, амьтны гоц халдварт болон халдварт өвчин

Хүн, мал, амьтны гоц халдварт болон халдварт өвчний тухайд: Нийслэлийн 1 дүүргийн нутагт “Боом” өвчний 1, 1 аймгийн 2 сумын нутагт “Шүлхий” өвчний 1, 2 аймгийн 2 сумын нутагт “Үхрийн хорт салст халуурал” өвчний 2, 7 аймгийн 10 сумын нутагт “Галзуу” өвчний 10, нийт нийслэлийн 1 дүүрэг болон 9 аймгийн 14 сумын нутагт 15 тохиолдлын голомтод тогтоосон хорио цээрийн болон хязгаарлалтын дэглэм үргэлжилж байна.

Ховд аймгийн Булган сумын Баянгол, Бүрэнхайрхан, Далт Баянсудал багийн нутагт нутаглаж байгаа 67 өрх айлын 756, мөн аймгийн Үенч сумын Жаргалант, Улиаст багийн нутагт нутаглаж байгаа 8 өрх айлын 166, нийт 75 өрх айлын 922 малд /сүүлийн 11 өдөрт мал нэмж өвчлөөгүй/ 2015.02.20-2015.03.13-ны өдөр “Шүлхий” өвчний шинж тэмдэг илэрсэн тул малыг тусгаарласан. Өвчилсөн байж болзошгүй малаас дээж авч УМЭАЦТЛ-д шинжлүүлэхэд 2015.03.04-ний өдрийн давтан шинжилгээний хариугаар “Шүлхий” өвчин болох нь;

Булган аймгийн Бугат сумын Баянтөгөл багийн нутаг “Барт” гэдэг газар малчин М-ийн 1 үхэр 2015.02.26-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр өвчилснийг устгаж, дээж авч УМЭАЦТЛ-д шинжлүүлэхэд 2015.03.03-ны өдрийн хариугаар “Үхрийн хорт салст халуурал” өвчин болох нь;

Хөвсгөл аймгийн Рашаант сумын Талын ус 2 дугаар багийн  нутаг “Тусгалтын гурван зураа”” гэдэг /сумын төвөөс баруун хойт зүгт 35км-т/ газар малчин Т-ийн 1 үхэр 2015.02.05-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр өвчилсөн дуудлагаар тус багийн малын эмч 2015.02.07-ны өдөр очиж үзлэг хийж шинж тэмдгийн эмчилгээ хийсэн боловч 2015.02.23-ны өдөр уг үхэр нь хорогдсоныгустгаж, дээж авч УМЭАЦТЛ-д шуудангаар 2015.02.28-ны өдөр явуулахад 2015.03.03-ны өдөр очиж шинжлүүлэхэд 2015.03.20-ны өдрийн хариугаар  “Үхрийн хорт салст халуурал” өвчин болох нь;

Баянхонгор аймгийн Баянлиг сумын Халбагант багийн нутаг “Хөх-Эрэг” гэдэг газар малчин А-ийн 1 нохой 2015.03.10-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр өвчилснийг устгаж, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2015.03.11-ний өдрийн хариугаар “Галзуу” өвчин болох нь;

Говь-Алтай аймгийн Баян-Уул сумын Баянговь багийн  нутаг “Шинэ-усны борзон” гэдэг газар 2015.03.08-ны өдөр 1 үнэг халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр үхсэн байсныг устгаж, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2015.03.11-ний өдрийн хариугаар “Галзуу” өвчин болох нь;

Төв аймгийн Лүн сумын Өгөөмөр багийн нутаг “Үхрийн хэвтэр” гэдэг газар малчин Э-ийн 1 үхэр 2015.03.10-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр хорогдсоныг устгаж, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2015.03.12-ны өдрийн хариугаар “Галзуу” өвчин болох нь;

Төв аймгийн Баян-Өнжүүл сумын Бараат багийн нутаг “Нурамт” гэдэг газар малчин Энхмөнхийн 1 үхэр 2015.03.11-ний өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр өвчилснийг устгаж, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2015.03.12-ны өдрийн хариугаар “Галзуу” өвчин болох нь;

Увс аймгийн Зүүнговь сумын Өгөөмөр багийн нутаг “Баяннуурын хөвөө” гэдэг газар малчин Ц-ийн 1 нохой 2015.03.12-ны өдөр, мөн багийн нутаг “Улаан толгой” гэдэг газар малчин М-ийн 1 үхэр, 2 хонь 2015.03.14-ний өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр өвчилснийг устгаж, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд “Галзуу” өвчин болох нь;

Булган аймгийн Баяннуур сумын Шартал багийн нутаг “Заан хошуу” гэдэг газар малчин Д-ийн 1 үхэр 2015.03.01-ний өдөр, мөн багийн “Ганган-Ухаа” гэдэг газар малчин Ш-ийн 1 үхэр 2015.03.15-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр өвчилснийг устгаж, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2015.03.16-ны өдрийн хариугаар “Галзуу” өвчин болох нь;

Дундговь аймгийн Адаацаг сумын Сүм багийн нутаг “Цамын-Ус” гэдэг газар малчин Э-ийн 1 үхэр 2015.03.19-ний өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр хорогдсоныг устгаж, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2015.03.23-ны өдрийн хариугаар “Галзуу” өвчин болох нь;

Баянхонгор аймгийн Баян-Овоо сумын Мэргэн багийн нутаг “Нарийн хамар” гэдэг газар малчин С, Г нарын хотонд 2015.03.20-ны өдөр 1 үнэг орж ирснийг устгаж, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2015.03.23-ны өдрийн хариугаар “Галзуу” өвчин болох нь;

Орхон аймгийн Жаргалант сумын Дулаан-Уул багийн нутаг “Хонгор морьтын ам” гэдэг газар малчин Б-ийн 1 үхэрт  халдварт өвчний шинж тэмдэг илэрснийг 2015.03.21-ний өдөр устгаж, шинжилгээнд дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд  2015.03.23-ны өдрийн хариугаар “Галзуу” өвчин болох нь;

Увс аймгийн Наранбулаг сумын Алдар багийн нутаг  “Өвөлжингийн ам” гэдэг газар хаваржиж байгаа малчин Д-ийн хотонд 2015.03.22-ны өдөр 1 золбин нохой орж ирснийг устгаж, 2015.03.23-ны өдөр газар дээр нь шинжлэхэд “Галзуу” өвчин болох нь тус тус тогтоогдсон.

6. Эрэн хайх, аврах ажиллагаа

Баянгол дүүргийн 6 дугаар хороо, Нэгдсэн 3 дугаар эмнэлгийн дэргэдэх дулааны худагт нас барсан хүний цогцос байна гэсэн дуудлагыг 2015.03.24-ний өдрийн 12:53 цагт хүлээн авч Аврах ангийн 6 албан хаагч, 1 автомашинтайгаар ажиллаж, одоогоор хэн болох нь тодорхойгүй 55-60 орчим насны эрэгтэй хүний цогцсыг гарган дүүргийн Цагдаагийн 2 дугаар хэлтсийн жижүүрийн бүрэлдэхүүнд шилжүүлсэн.

ГАМШГИЙН ШУУРХАЙ УДИРДЛАГЫН ГАЗАР